Зөвхөн Монголд үйлчилдэг теорем


1. Зөвхөн Монголд "Нараа дагавал даарахгүй, Намаа дагавал алзахгүй" теором төгс үйлчилдэг. (ГОК үл бүтэх этгээдүүдийн орогнох газар болов нэртэй мэдээ уншаад төрсөн бодол.)
2.Зөвхөн Монголд телевизийн ганц реклам 5 минутын дотор 10-аад удаа гардаг. (Энэ телевизүүд оюун санааны хүчирхийлэл үйлдэж байна ш дээ. Энийг ямар нэгэн байдлаар зохицуулж болдоггүй юм байх даа. Ядаж 1 реклам өдөрт ядаж 5-аас илүү давтагдахгүй ч гэдэг юм уу. Юм үзэж байхад голоор нь 10, 20 минут реклам, тэгээд ядаж байхад гарын 5 хуруунд хүрэхгүй хэдхэн рекламыг цувуулаад залхтал нь цацах юм.)
3.Зөвхөн Монголд агрономич Хөрөнгийн биржийн захирал, багш Эрүүл мэндийн сайд ... гэх мэтчилэн төрийн албанд дадлага хийж, өөрийн мэдэхгүй салбартайгаа танилцдаг.
4.Зөвхөн Монголд (магадгүй Зимбабвед бас) төрийн дундаас дээш албан тушаалтнууд улсынхаа хамгийн баян хүмүүс нь байдаг.
5.Зөвхөн Монголд л төгс монополь зах зээл байдаг. Эдийн засаг дээр төгс монополь гэж байдаггүй, зөвхөн онолын хувьд боломжтой гэдэг ч гэсэн одоогийн Монголын түлш шатахуун импортлогч хэдэн компани болон үүрэн телефоны компаниудыг харахад? Гарын 5 хуруу шиг хэдхэн хүн зах зээлийг атгачихсан, шинэковуудыг бүүрэлхэж, хавчин гадуурхаад л...
6.Зөвхөн Монголд л "цалингаараа амьдар" гэж хүнийг харааж болно.
7.Зөвхөн Монголд л хүүхдээ төрүүлэх гэж байгаа эхчүүд эмч, эх баригчдаа царайчлан гүйж, мөнгө төгрөг, чихэр жимс атгуулан байж, хажуугаар нь тэдний ааш аягийг хөдөлгөхгүй гэж сэтгэлээ зовоож байдаг.
8.Зөвхөн Монголд л 1 кг боорцог 900 грамм жинтэй байдаг.
9.Хамгийн бага хүн амтай хамгийн том газар нутагтай гэдэг боловч 4-хөн уулын дунд шамбааралдан суудаг.
10.Хамгийн баян орон гэгдэх боловч хоолны тосыг дуслаар авч, хонины цувдайг хорь хувааж иддэг.
11.Хаадын үрс гэж цээжээ дэлдэх боловч харийн газарт боол нь болсоор.
12.Цаг тооны ухааныг зохиосон гэх боловч цагаан сараа хэзээ тэмдэглэхээ мэдэхгүй хэрэлддэг...
13.Эрүүгийн хуулиа гишгэлдэг байж ёс зүйн дүрмээр яадаг байна даа, цаас цаг хоёрын л гарз биз дээ, эрхэм гишүүд ээ!
14.Эрүүл агаар эм гэдэг үг зохиочихоод хамгийн бохир орчинд амьдрагчид.
15.Эрүүл мэндийн төлөө хэмээн хор уудаг. Дайнгүй боловч бие биенээ алсаар... дайсангүй боловч бие биеээ талсаар...
16.Жаргалтай болсон юм болов уу даа, орондоо дуулаад л... зовлонг зөгнөж байгаа юм ш дээ, ордондоо хэрэлдээд л...
17.Монгол хүнд гэрийн буйр олдохгүй байхад гадны хүнд байшингийн суурь хуваарилаад л...
18.Дээгүүрээ 21 дүгээр зуун гэж хашгираад л... доогуураа хүй нэгдлээр амьдраад л...
19.Саарал ордны өнгө нь цайрах тусам мөнгө нь багасаад л...
20.Төрийнх нь төгрөг багасаж түшээдийнх нь доллар ихсээд л...
21.Дээдсүүд нь инээх гэхээр идсэн өөх нь гарчих гээд, доодсууд нь уурлах гэхээр хоосон цувдай нь цоорчих гээд л...
22.Хонгилийн үзүүрийн гэрлийг харах гэсээр байтал хараа муудаж, уулын оргилд гарах гэсээр байтал хөл муудах нь дээ...

Comments

Anonymous said…
Unen shu