С.Энхбаяр [Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор]
Олон зуун, мянганы түүхтэй нүүдэлчин Монголын их утга зохиол буурал түүхийнхээ турш уналт бууралт, өсөлт хөгжил, сэргэн мандлын олон арван мөчлөгтэй тохиосны нэгэн онцгой өвөрмөц түүхэн цаг үе нь “Орчин үеийн Монголын уран зохиол” хэмээх нэр томьёоллын дор авч үздэг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс хойших сүүлийн зуун жилийн түүх билээ. Шинэ цагийн утга зохиолын ариун өргөө, сүлд хийморь нь болсон МЗЭ үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр бид эдүгээ тулж
ирээд байна. Өнөөдөр манай их утга зохиол нь төрөл зүйл, хэв маяг, утга-сэдэв, сэтгэлгээний түвшин, уран сайхны хэлбэр, дүр, өгүүлэмж, хэл найруулга гэх мэт орчин цагийн үгийн урлагийн тогтсон жишиг үндсэн үзүүлэлтүүдийн хувьд туурга тусгаар үндэстний давтагдашгүй өвөрмөц дүр төрх, үнэт зүйлс бүхий бичгийн утга зохиол болж нэгэнт чадсан билээ.
Тэнгэрээс заяаж, бурхнаас бэлэглэсэн урлан бүтээх авьяас билиг, гоо сайхны нандин мэдрэмж, үгийг эзэмдэх ховорхон заяаг эхийн цагаан сүүтэй хамт амлаж өссөн үе үеийн уран бүтээлч, зохиолч, яруу найрагч Та бүхний бүх амьдрал, сэтгэл зүрхээ зориулсан уран бүтээлийн тань ачаар бид өнөөдөр дэлхийд данстай утга зохиолын их түүхтэй, боловсролтой, орчин цагийн жишигт хүрсэн бичгийн цогц утга зохиолтой болж чадсан юм аа. Бид өнөөдөр манай утга зохиолын шинэ цагийн түүхийн нэгэн тэргүүлэх чиглэл, салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох яруу найргийн салбар дахь хэлний асуудлаар санал солилцож, энэхүү бяцхан илтгэлийг хэлэлцүүлж байна.
Юуны өмнө бидний илтгэлийн хамрах хүрээ явцуу болохыг тодотгож байна. Үүнд, цаг хугацааны хувьд шинэ үеийн утга зохиолын түүхийн нэн өвөрмөц, онцгой содон, түүхэн эргэлтийн он жилүүд 1990-ээд оноос хойших үеийг хамарч байгаа бол төрөл зүйлийн хувьд их утга зохиолыг бүрдүүлэгч гурван гол төрлөөс яруу найргийн салбарыг оноожээ. Харин сэдвийн хувьд үгийн урлагийн үндсэн шалгуур, уран сайхны дүр бүтээх гол хэрэглэгдэхүүн хэл найруулгын асуудалд анхаарал хандуулж байна. Ерөөс уран зохиол нь хэл яриаг ашиглаж дүр бүтээх үндсэн арга хэрэгсэл болдог учраас утга зохиолын онолын сэтгэлгээний бүх түүхийн туршид аливаа зохиол бүтээлийн хэл найруулгын судалгаанд онцгой анхаарал хандуулж ирсэн билээ. Нэн ялангуяа, орчин цагийн буюу тодруулбал өнгөрсөн ХХ зууны утга зохиолын онолын ихээхэн нэр хүнд бүхий чиглэл формалист онолын чиглэл нь утга зохиол шинжлэлийг үндсэндээ тухайн бүтээлийн хэлний судалгаанд гол анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байсан. “Утга зохиол шинжлэл нь уран сайхны хэлбэрийг бүрдүүлэгч гол хүчин зүйл болох хэл найруулгын судалгаа юм” гэсэн томьёолол дэвшүүлсэн юм. Философид үзэл санаа нь үзэл санаа л байдаг бол урлагт үзэл санаа нь хэлбэр байдаг. Өөрөөр хэлбэл урлагийн утга агуулга болох үзэл санаа нь уран сайхны хэлбэр уран сайхны дүр, уран сайхны бүтэц байгууламж, уран сайхны хэл найруулгаар дамжин илэрдэг. Иймээс аливаа уран бүтээлийн үндсэн мөн чанар, оршин байхуйн /экзистенци/ түгээмэл болзол нь уран сайхны хэлбэр, түүний илрэх уран сайхны арга хэрэгсэл юм хэмээх онолын суурь үзэл баримтлал өнгөрсөн зууны эхнээс нийтэд төлөвшсөн билээ /Ийм ч учраас үгийн урлаг уран зохиолын хувьд хэл найруулга нь тухайн зохиол бүтээлийн орших үндсэн болзол, тухайн зохиолчийн уран чадвар, сэтгэлгээний цар хүрээг илэрхийлэх гол шалгуур болдог/.
Орчин цагт онолын энэхүү суурь чиг баримжаа нь шинжлэх ухааны бусад салбарын хөгжил, үзэл санааны өөрчлөлт хувирал, шинэ нээлтүүдтэй холбоотойгоор ихээхэн өргөжин тэлж, философи, танин мэдэхүйн логик үндэслэлийн хувьд онцгой баяжиж, шинэ шинэ баримт нотолгоо, детерминант болон индетерминант шалтгаацлал илрүүлэх болжээ. Өнөө үед танин мэдэхүйн салбарт хамгийн их анхаарал татаж, үлэмж гайхширал төрүүлж буй шинжлэх ухааны нэн шинэхэн салбар бол синергетикийн шинжлэх ухаан буюу шугаман бус шинжлэх ухаан буюу ээдрээт юмс үзэгдлийн тухай ухаан юм. Чухам энэ үзэл санааны үүднээс үзвэл хамгийн товчдоо энэ ертөнцөд туйлын төгс зүй тогтол, нийтлэг хууль, түгээмэл мөн чанар гэж хаана ч байдаггүй ажээ. Өөрөөр хэлбэл ертөнцөд зүй тогтол, систем, эмх цэгц, дүрэм журам гэж байдаггүй гэнэ. Харин ч бүр эсрэгээр орчлон ертөнц, амьдралын хамгийн гол, хамгийн нийтлэг, үндсэн мөн чанар, түгээмэл дүр төрх бол системт бус чанар, өөрөөр хэлбэл, хаос чанар, абсурд байдал юм. Энэхүү шугаман бус шинж буюу хаос шинж хамгийн тод илэрдэг үзэгдлийн нэг бол хэл, тэр тусмаа уран сайхны хэл юм.
Синергетикчдийн баталж байгаагаар ертөнцөд шугаман үзэгдэл гэж огт байдаггүй ажээ. Хүний сэтгэлгээ хүртэл шугаман бус буюу хаос шинжтэй байдаг. Тэгэхээр ухамсар оюун санаа, сэтгэхүйн хамгийн ойрын шууд тусгал, дамжиггүй бодит байдал болох хэл нь хамгийн хаос, иррациональ, шугаман бус шинжтэй зүйл бөгөөд гайхалтай фрактал бүтэцтэй байдаг. Жишээ нь: Будаа агшаагч гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ будааг хөөлгөн томруулдаг хэрэгсэл шүү дээ. Нүдний шил гэж ярьдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь нүдний харааны согогийг засах, харах чадварыг дэмжих зориулалт бүхий шил шүү дээ. Нарны шил гэж ярьдаг. Гэтэл энэ нь наранд өөрт нь огт хамааралгүй зүйл. Нийтээр мэдэх алтан нар, мөнгөн сар хэмээх хоршоо үг байна. Үнэн хэрэгтээ утга агуулгын хувьд үүн шиг худал хуурмаг, үнэн зөв биш хэллэг байхгүй. “Монгол хүн буруу ярьж, зөв ухаардаг” хэмээх ардын шог афоризм ч чухамдаа бидний ярилцан буй энэ сэдэвт хамааралтай. Энэхүү хэлний шугаман бус чанар нь юуны өмнө уран зохиолын хэл найруулгад тэр тусмаа яруу найргийн хэл найруулгад хамгийн тод ажиглагддаг. Чухам тийм ч учраас эртний Грекийн философич Платон яруу найргийн үндсэн мөн чанарыг “ложный” /худалч/ хэмээх ганц үгээр тодорхойлсон байдаг. Ерөөс уран зохиолын хэл буюу уран сайхны хэл нь нэн ялангуяа яруу найргийн хэл нь аливаа дүрэм журам, утга зохиолын хэлний хэм хэмжээ, уламжлал, стандарт чанарыг хамгийн их зөрчдөг бөгөөд бүр эсрэгээр туйлын “эрх чөлөөт”, нээлттэй , “ардчилсан”, шугаман бус шинж төрхийг илэрхийлж байдаг. Чухам энэ л шинж буюу уран сайхны хэлний үндсэн онцлог шугаман бус шинж-формаль логикийг илт зөрчдөг чанар нь чухамдаа хүний хамгийн их стандарт бус чанар болох сэтгэл санаа, сэрэл мэдрэмж, сэтгэлгээ, дур хүсэл тэргүүтнийг өдөөж, яруу сайхан буюу гоо сайхны гайхамшигт дүр зураглал, утга агуулга тэргүүтнийг урлан бүтээдэг байна. Товчдоо уран сайхны дүр дүрслэл, адилтгал, зүйрлэл, чимэг үг, яруу хэрэглүүр, яруу сайхан хэл найруулга гэх мэт нь эцсийн дүндээ зөв биш сэтгэлгээний үр дүн бөгөөд эрүүл саруул оюун ухаан-логик сэтгэлгээний үүднээс авч үзвэл буруу үйлдэл, алдаатай сэтгэлгээний илрэл юм /Өөрөөр хэлбэл, шугаман бус сэтгэлгээний үр дүн болох хэлний шугаман бус-хаос шинжийн илрэл юм/. Энэхүү хэлний хаос шинжийг яруу найргийн ямар ч бүтээл дээр ажиглаж болно. Өөрөөр хэлбэл хэлний шугаман бус-хаос шинж нь аль ч цаг үед яруу найргийн хэлний үндсэн онцлог байсаар иржээ. Үүнийг манай ахмад үеийн яруу найрагчдын жишээн дээр ч олонтаа харж болно.
“Үүрийн туяа шиг гэрэлтсэн
Үзэсгэлэнт мандарваа цэцгэнд
Үлбэн сувдын дуслаар
Үүлнээс тасран унавал
Алтран гялбах дэлбээ
Алга мэт тосож
Ариухан манхгаа нээгээд
Авдаг болов уу, яадаг бол…”
Үзэсгэлэнт мандарваа цэцгэнд
Үлбэн сувдын дуслаар
Үүлнээс тасран унавал
Алтран гялбах дэлбээ
Алга мэт тосож
Ариухан манхгаа нээгээд
Авдаг болов уу, яадаг бол…”
/Д.Пүрэвдорж/
“Би… Цаг тооны үргэлжлэл
Цагаан сүүний ургамал…”
“Би… Цаг тооны үргэлжлэл
Цагаан сүүний ургамал…”
/Б.Лхагвасүрэн/
“Эзэн Богд, Бөртэ үжин хоёр
Энэ замаар алхуулж явсан
Зүү орох зайгүй энэ хоёрын мөр дээр
Зүс гоо Есүй үйлийн эрхээр учирсан
Хувь тавилан, заяа төөргөөр
Хулан хатанг Чингис Богд таалсан
Орон зай цаг хугацааны орчилд
Одоо чиг, бас төөрсөн заяа тэдний мөрийг дагасаар…”
Энэ замаар алхуулж явсан
Зүү орох зайгүй энэ хоёрын мөр дээр
Зүс гоо Есүй үйлийн эрхээр учирсан
Хувь тавилан, заяа төөргөөр
Хулан хатанг Чингис Богд таалсан
Орон зай цаг хугацааны орчилд
Одоо чиг, бас төөрсөн заяа тэдний мөрийг дагасаар…”
/Ч.Дагвадорж/
Эндээс харахад манай яруу найргийн сонгодог уламжлалын нэг утга далдлах арга, уран дүрслэл, уран утга, адилтгал, зүйрлэл тэргүүтэн нь бүгд ерөнхий шинжээрээ хэл найруулгын болоод бодол ухаарлын улмаар сэтгэлгээний нэг төрлийн шугаман бус шинж болохыг харж болно. Гэтэл 90-ээд оноос яруу найргийн хэлний шугаман бус-хаос шинж онцгой эрчимжиж, утга зохиолын болон үндэстний хэлний стандартаас улам бүр хөндийрөх үзэгдэл хоёр үндсэн чиглэлээр манай аль ч насны уран бүтээлчдийн хэл найруулгад түгээмэл ажиглагдах болжээ. Үүнд: Нэгдүгээрт, Уламжлалт буюу уран сайхны шинэ утга илэрхийлэх, шинэ дүр, дүрслэл бүтээх зорилгоор хэлний тогтвортой стандарт хууль, дүрэм журмыг өөрчлөж байна. Энэ нь адилтгал, зүйрлэл, холбоо үгийн тзвшнөөс хэл болоод хэлэхүйн хамгийн том утга төгссөн нэгж болох өгүүлбэр-эхийн түвшинд хүртэл бүх түвшинд илэрч байна.
“Эх орон минь Та хорхойд ч халгүй бодь гөрөөс
Эрлэг гэтэл ууцыг тань урж, өрцийг тань өмлөсөөр…
Эвэргүй бөхөн, зааргүй хүдэр чинь шархны халуунд тарчилсаар…
“Эзэн байна уу?” гэж эмтэрсэн элэг, урагдсан уушиг чарласаар…”
/Т.Галсан/
“Сар төөрсөн шөнө алс замд оройтохдоо
Санаа нь зовно доо гэж яарсан минь чиний л төлөө
Сагсуу залуу насанд найрын ширээний цаана
Сагаад ирсэн үгээ залгиж суусан минь чиний л төлөө…”
/Д.Цоодол/
“Тэнгэрийн дарс мэт исгэлэн
Тэргүүн ихэмсэг явнам, би…”
/М.Амархүү/
“…Өвсний чинь үндэс, шувуудын чинь жиргээнд би шингэлээ
Үгний минь үнэн, үсний минь цагааныг
Өөр хэнээр ч бус, та л өөрөө шүүгээрэй
Эх Монгол нутаг минь ээ “
/Ж.Болд-Эрдэнэ/
Эрлэг гэтэл ууцыг тань урж, өрцийг тань өмлөсөөр…
Эвэргүй бөхөн, зааргүй хүдэр чинь шархны халуунд тарчилсаар…
“Эзэн байна уу?” гэж эмтэрсэн элэг, урагдсан уушиг чарласаар…”
/Т.Галсан/
“Сар төөрсөн шөнө алс замд оройтохдоо
Санаа нь зовно доо гэж яарсан минь чиний л төлөө
Сагсуу залуу насанд найрын ширээний цаана
Сагаад ирсэн үгээ залгиж суусан минь чиний л төлөө…”
/Д.Цоодол/
“Тэнгэрийн дарс мэт исгэлэн
Тэргүүн ихэмсэг явнам, би…”
/М.Амархүү/
“…Өвсний чинь үндэс, шувуудын чинь жиргээнд би шингэлээ
Үгний минь үнэн, үсний минь цагааныг
Өөр хэнээр ч бус, та л өөрөө шүүгээрэй
Эх Монгол нутаг минь ээ “
/Ж.Болд-Эрдэнэ/
Хоёрдугаарт, танин мэдэхүйн шугаман бус сэтгэлгээ, орчлонгийн /амьдралын/ хаос-абсурд үзэл санааг илэрхийлэх, тэрчлэн гоо зүйн өвөрмөц /шинэ/ мөн чанар, хууль, зүй тогтлыг эрэлхийлэх зорилгоор хэл зүйн тогтвортой стандарт, найруулгын тогтсон хэм хэмжээг зориуд эвдэх болсон бөгөөд энэ нь хэлний хамгийн бага нэгж авиа, дагавар, нөхцөл, сул үг тэрчлэн хэлний модальность шинжийн илэрхийллээс авахуулаад мөн л хэл болоод хэлэхүйн хамгийн том утга төгссөн нэгж болох өгүүлбэр-эхийн түвшинд хүртэл бүх түвшинд илэрч байна.
“Олон онгод хураад
“Одоо Галсансүхийг яах вэ?” гэж хөөрөлдөхөд…
...Сум шиг даяанч шүлэгч над руу сул чиглэн чавхдахад завилж
Суусан би бээр дэндүү хол явснаа мэдээд хананаасаа гарч ирвэй”
/Б.Галсансүх/
“Ширээнээс сандал
Намхан байх нь
“Одоо Галсансүхийг яах вэ?” гэж хөөрөлдөхөд…
...Сум шиг даяанч шүлэгч над руу сул чиглэн чавхдахад завилж
Суусан би бээр дэндүү хол явснаа мэдээд хананаасаа гарч ирвэй”
/Б.Галсансүх/
“Ширээнээс сандал
Намхан байх нь
Өнөөдөр”
/Ц.Олзвой/
“Хүүхэд зан, гэнэн араншингаа би
Хуучин хавтсыг нь урах төдий болгоод л Сүхзоригт өгчихжээ
Тариан талбайн мануухай шиг хэнэггүй царайлчхаад тэрээр
Тагтаанд будаа цацах адилаар бусдын хөл рүү сэтгэлээ шидлэх юм”
/Ц.Буянзаяа/
/Ц.Олзвой/
“Хүүхэд зан, гэнэн араншингаа би
Хуучин хавтсыг нь урах төдий болгоод л Сүхзоригт өгчихжээ
Тариан талбайн мануухай шиг хэнэггүй царайлчхаад тэрээр
Тагтаанд будаа цацах адилаар бусдын хөл рүү сэтгэлээ шидлэх юм”
/Ц.Буянзаяа/
“ОҮМУЗ-ын түүх”-ийн сүүлийн 18 жилийн түүхийг “Шинэхэн үеийн утга зохиол” хэмээх томьёоллын дор ялгамжаалан авч үзэх үзэл санаа сүүлийн үед нэлээд дэлгэрэх болсон билээ. Үнэхээр энэ ахархан он жилүүдэд нийгэм дэх суурь өөрчлөлтийг дагалдан манай уран сайхны сэтгэлгээ чөлөөлөгдсөнөөс гадна ерөөс ХХ зууны 80-90-ээд оноос хүн төрөлхтний танин мэдэхүйн түвшин, номлол тэргүүтэн чанарын шинэ шатанд гарсны дам бус, шууд үр дүн нь манай “шинэхэн үеийн яруу найргийн түүх” юм. Чухам энэ он жилүүдийн яруу найргийн хэл найруулгын онцлог, үндсэн чиг хандлагыг бид дараах гурван чиглэлээр тодорхойлж байна. Үүнд: Нэгдүгээрт, яруу найрагт сэтгэлгээний болон хэлний шугаман бус хэв маяг, арга, үзэл санаа ноёрхох хандлагатай болсон. Энэ нь бүх насны уран бүтээлчдэд түгээмэл ажиглагдаж байна. Хоёрдугаарт, дорнын мэргэн ухаан, эртний сонгодог уламжлалдаа үнэнч үлдсэнээр сонгодог бичгийн хэлний уран тансаг, зөөлөн aйзам хэмнэл, яруу хэрэглүүр тэргүүтнийг эрхэмлэх үзэл санаа манай орчин цагийн яруу найргийн түүхэнд Б.Ренчин гуайгаар уламжлан ирсэн бөгөөд хэл найруулгын энэ хэв маяг 90-ээд оны үндэсний ухамсрын сэргэлтийн шууд нөлөөн дор яруу найрагт ойрхи цагийн түүхэнд хэзээ ч /1930, 40, 50, 60, 70-аад онуудад/ байгаагүйгээр сэргэсэн төдийгүй бүтээлчээр шинэчлэгдэж байна.
“Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?”
/Д.Нямсүрэн/
“Тэнгэрийн рашаан гэлтэй бороон дуслууд ертөнцийн хирийг арилган оджээ
Тэргүүлшгүй чинадаас ариусган ариусгасаар саруул оюуны лянхуаг дэлгэрүүлжээ
Нүцгэн бүсгүйн галбир шиг бөмбөрцгийн налууг даган урсжээ, ариухан усан
Нүглийн цөөрмийн бөглөөсийг мулталж газрын гүн рүү усыг нь шавхжээ…
Үнэн сайхан тунамал эрдэнэ мэт сэтгэлийг судлахаар алсын уулс руу би явлаа”
/Т.Содномнамжил/
“Гандигар модны мөчирт цагаахан үүлс ороолдоход
Гангар цагийн сэрүүлэг галын дэргэд дохиолно
Дүүмэд охидын нүдэнд алтан гургалдай жиргэж
Дүүрэн хөх саран аньсага сормуусаа буулгана
Янаг залуухан дорно саруулхан шөнүүдээ бэлэглэвч
Ялдам чиний дэргэд яагаад ч юм гунигтай байна
Мөрөөсөл хайрын жимийг бугуйндаа эвхэж зогсоход
Мөнгөн лимбийн хөндийгөөр үүл хөвөөд л будангуй байна.
/Ц.Бавуудорж/
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?”
/Д.Нямсүрэн/
“Тэнгэрийн рашаан гэлтэй бороон дуслууд ертөнцийн хирийг арилган оджээ
Тэргүүлшгүй чинадаас ариусган ариусгасаар саруул оюуны лянхуаг дэлгэрүүлжээ
Нүцгэн бүсгүйн галбир шиг бөмбөрцгийн налууг даган урсжээ, ариухан усан
Нүглийн цөөрмийн бөглөөсийг мулталж газрын гүн рүү усыг нь шавхжээ…
Үнэн сайхан тунамал эрдэнэ мэт сэтгэлийг судлахаар алсын уулс руу би явлаа”
/Т.Содномнамжил/
“Гандигар модны мөчирт цагаахан үүлс ороолдоход
Гангар цагийн сэрүүлэг галын дэргэд дохиолно
Дүүмэд охидын нүдэнд алтан гургалдай жиргэж
Дүүрэн хөх саран аньсага сормуусаа буулгана
Янаг залуухан дорно саруулхан шөнүүдээ бэлэглэвч
Ялдам чиний дэргэд яагаад ч юм гунигтай байна
Мөрөөсөл хайрын жимийг бугуйндаа эвхэж зогсоход
Мөнгөн лимбийн хөндийгөөр үүл хөвөөд л будангуй байна.
/Ц.Бавуудорж/
Гуравдугаарт, “Орчин цагт нийгмийн хөгжлийн хурд, иргэншлийн абсурд байдал ихсэх тусам түүний нөлөө сэтгэлгээнд төдийгүй хэлэнд хүртэл тусаж хэлний тоглоомтой хамт үг ч, ойлголт ч, үнэт чанар ч өөрчлөгддөгөөр барахгүй урлан бүтээх хил хязгаар ч өөрчлөгддөг байна” / Людвиг Витгенштейн/ Чухам энэ үзэл санаа 90-ээд оноос хойших Монголын яруу найргийн хэлэнд хамгийн их хүчтэй илэрч байгаа бөгөөд үүний үр дүнд шүлгийн хайрцагласан хэв маягийг эвдэж, задгай шүлэглэдэг нь сэтгэлгээ гүнзгийрч байгаагийн нэг илрэл болж байна. Иймээс манай орчин цагийн иргэншсэн нийгэмд верлибр хэв маяг уламжлалт сонгодог хэл найруулгын хэв маягийг маш хүчтэй түрж байна.
“… “Бичихгүй байж чадахгүй дээ”… гэж
Чи хэлсэн. Тэгээд инээмсэглэсэн.
Чамайг инээмсэглэх үед хорвоо ямар сайхан…
Non plus ultra”
/Г.Аюурзана/
Чи хэлсэн. Тэгээд инээмсэглэсэн.
Чамайг инээмсэглэх үед хорвоо ямар сайхан…
Non plus ultra”
/Г.Аюурзана/
Иймээс 1990-ээд оноос хойш нийгэм дэх суурь өөрчлөлтийг дагалдан манай уран сайхны сэтгэлгээ чөлөөлөгдсөнөөс гадна ерөөс ХХ зууны 80-90-ээд оноос хүн төрөлхтний танин мэдэхүйн түвшин, номлол тэргүүтэн чанарын шинэ шатанд гарсантай шууд холбоотойгоор яруу найргийн хэлний шугаман бус-хаос шинж болоод верлибр хэв маяг нь /хэдийгээр ойрх цагийн манай яруу найргийн түүхэнд байсан үзэгдэл боловч/ шинэхэн үеийн яруу найргийн хэлний үндсэн онцлог, зүй ёсны нэгэн шинэчлэлт болж байна гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл яруу найраг дахь хэлний шугаман бус-хаос шинж, верлибр хэв маяг хоёр нь 90-ээд оноос хойш чанарын шинэ шатанд гарсан гэж бид үзэж байна. Энэ нь эсрэг тэсрэг хоёр үр дагаврыг манай шинэхэн үеийн яруу найргийн хэлний хөгжилд авч ирж байна. Тэгэхдээ чухам үүнийг хэлний хөгжлийн парадокс зүй тогтол гэж ерөнхий хэлшинжлэлд үздэг билээ. Үүнд: Нэгдүгээрт, хэлний уламжлал, хэл ярианы соёлыг эвдэх, Хоёрдугаарт, сэтгэлгээний гүнзгийрэл, хэлний хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байна. Жишээ нь:
“Өнө эртнээс надад зориулж бэлдсэн
Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан”
Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан”
/Б.Галсансүх/
хэмээх гайхамшигт мөрүүдийг бид “танин мэдэхүйн болон сэтгэлгээний гүнзгийрэл” гэсэн томьёололд хамааруулж байгаа бол Б.Лхагвасүрэн гуайн шүлгүүд дэх үхлийн тухай
“Сүүдрээ дарж унах”
/“Боржигоны бор тал”/
“Мөрөөрөө халих”
/“Говь”/
“Эцсийн амьсгал татах”
/“Хүү”/
“Үнэний чулуу дэрлэх”
/“Чамаараа би зөндөө гоёсон”/
“Жамын хөлд өеөдөх”
/“Буйлтай буга”/
“Амьсгал отголох”
/“Монгол уул”/
“Өөрөө үзэхгүй нэгэн маргааш”
/“Хожимдол”/
/“Боржигоны бор тал”/
“Мөрөөрөө халих”
/“Говь”/
“Эцсийн амьсгал татах”
/“Хүү”/
“Үнэний чулуу дэрлэх”
/“Чамаараа би зөндөө гоёсон”/
“Жамын хөлд өеөдөх”
/“Буйлтай буга”/
“Амьсгал отголох”
/“Монгол уул”/
“Өөрөө үзэхгүй нэгэн маргааш”
/“Хожимдол”/
зэрэг дүрслэлүүдийг бид хэлний хөгжилд оруулж буй хүчин зүйлс гэж үзэж байна.
Чухам дээр дурдсан энэ бүх шинж, эх хэлний хөгжил хөдөлгөөнд оруулж буй үнэт хувь нэмрийг бид үе үеийн яруу найрагчид тэр дотроо бидний илтгэлийн үндсэн судлагдахуун болсон “шинэхэн үеийн яруу найраг”-ийн төлөөлөгчдөд тэгш эрхтэй хамааруулахыг хүсэж байна.Тэрчлэн шинэхэн үеийн яруу найргийн бүх насны төлөөлөгчдийн дунд а/. Үгийн утга шилжүүлэн бодитойг хийсвэрлэх, хийсвэрийг бодьгалжуулж, өөрийн гэсэн өвөрмөц содон гаж адилтгал бүтээж байгаа нь манай найрагчдын урнаар сэтгэх сэтгэлгээний хэв маягийн тусгал болж, туурвил зүйн онцлогийг нь бүрдүүлж байна. б/. Хэлзүйн шинэ шинэ арга маяг олноор үүсгэх болжээ. Тухайлбал жинхэнэ нэрийг жинхэнэ нэртэй хамжуулах аргаар холбож өвөрмөц шинэ нэрлэлт буюу гаж адилтгал зүйрлэл үүсгэсэн. Энэ нь тодотгогч тодотгуулагчийн харьцаатай нэрийн холбоо биш, бие биедээ уусан нэгдсэн нэгэн цогц болж байна. Жишээ нь: Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Монгол уул” хэмээх ганцхан шүлэгт “дөл уул”, “хөл уул”, “гэр уул”, “нэр уул”, “дэнс уул”, “жинс уул”, “сүлдэн уул”, “сүсэгт уул”, “сүнс уул” гэх мэт. в/. Шинэхэн үеийн яруу найргийн бүтээлүүдэд ажиглалт хийх явцад “багасгал, амьшуулал”, “ихэсгэл, төлөөлүүлэл”, “зүйрлэл ихэсгэл”, “төлөөлөл бэлгэдэл”, “төлөөлөл зүйрлэл”, “зүйрлэл тойруулал”, “зүйрлэл юмшуулал”, “адилтгал, чимэг, зүйрлэл”, “амьшуулал, адилтгал, чимэг”, “төлөөлөл, эерүүлэл”, “төлөөлөл, амьшуулал”, “амьшуулал, зүйрлэл” гэх мэт дүрслэх хэрэглүүрүүдийг хоёр гурваар нь нэг дор давхар давхар ашиглаж уран дүр дүрслэл бүтээдэг болсон нь 1990-ээд оноос хойшхи шинэхэн үеийн яруу найргийн туурвилзүйн хэлний нэг үндсэн онцлог гэж үзэх бүрэн үндэстэй байна. Эцэст нь 1 болон 3 дахь хэв маягийн яруу найраг нь манай үндэстний хэл найруулга болоод хэлний сэтгэлгээнд үнэт хувь нэмэр оруулж байгаа бол 2 дахь хэв шинжийн уран бүтээл нь манай хэлний дархлаанд бахархам сайхан хувь нэмэр болж байна.
Чухам дээр дурдсан энэ бүх шинж, эх хэлний хөгжил хөдөлгөөнд оруулж буй үнэт хувь нэмрийг бид үе үеийн яруу найрагчид тэр дотроо бидний илтгэлийн үндсэн судлагдахуун болсон “шинэхэн үеийн яруу найраг”-ийн төлөөлөгчдөд тэгш эрхтэй хамааруулахыг хүсэж байна.Тэрчлэн шинэхэн үеийн яруу найргийн бүх насны төлөөлөгчдийн дунд а/. Үгийн утга шилжүүлэн бодитойг хийсвэрлэх, хийсвэрийг бодьгалжуулж, өөрийн гэсэн өвөрмөц содон гаж адилтгал бүтээж байгаа нь манай найрагчдын урнаар сэтгэх сэтгэлгээний хэв маягийн тусгал болж, туурвил зүйн онцлогийг нь бүрдүүлж байна. б/. Хэлзүйн шинэ шинэ арга маяг олноор үүсгэх болжээ. Тухайлбал жинхэнэ нэрийг жинхэнэ нэртэй хамжуулах аргаар холбож өвөрмөц шинэ нэрлэлт буюу гаж адилтгал зүйрлэл үүсгэсэн. Энэ нь тодотгогч тодотгуулагчийн харьцаатай нэрийн холбоо биш, бие биедээ уусан нэгдсэн нэгэн цогц болж байна. Жишээ нь: Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Монгол уул” хэмээх ганцхан шүлэгт “дөл уул”, “хөл уул”, “гэр уул”, “нэр уул”, “дэнс уул”, “жинс уул”, “сүлдэн уул”, “сүсэгт уул”, “сүнс уул” гэх мэт. в/. Шинэхэн үеийн яруу найргийн бүтээлүүдэд ажиглалт хийх явцад “багасгал, амьшуулал”, “ихэсгэл, төлөөлүүлэл”, “зүйрлэл ихэсгэл”, “төлөөлөл бэлгэдэл”, “төлөөлөл зүйрлэл”, “зүйрлэл тойруулал”, “зүйрлэл юмшуулал”, “адилтгал, чимэг, зүйрлэл”, “амьшуулал, адилтгал, чимэг”, “төлөөлөл, эерүүлэл”, “төлөөлөл, амьшуулал”, “амьшуулал, зүйрлэл” гэх мэт дүрслэх хэрэглүүрүүдийг хоёр гурваар нь нэг дор давхар давхар ашиглаж уран дүр дүрслэл бүтээдэг болсон нь 1990-ээд оноос хойшхи шинэхэн үеийн яруу найргийн туурвилзүйн хэлний нэг үндсэн онцлог гэж үзэх бүрэн үндэстэй байна. Эцэст нь 1 болон 3 дахь хэв маягийн яруу найраг нь манай үндэстний хэл найруулга болоод хэлний сэтгэлгээнд үнэт хувь нэмэр оруулж байгаа бол 2 дахь хэв шинжийн уран бүтээл нь манай хэлний дархлаанд бахархам сайхан хувь нэмэр болж байна.
Шүлэг яруу найргаар дагнан боловсрол эзэмшиж, мэргэшиж болох, тэр нь мэргэжил гэхээс илүү сэтгэл зүрхний дуудлага, оноо тавилан юм. Яруу найргаар олз олж чадахгүй нь үнэн. Гэхдээ яруу найраг нь олон хүний боддогоор хөнгөн хялбар, зугаа цэнгэл төдий сонирхлын зүйлс ч бас биш. Жинхэнэ яруу найраг нь сэтгэлгээний өндөр боловсрол, туйлын өвөрмөц нандин мэдрэмж , дотоод мөн чанарыг шаарддаг. Ерөөс хүн төрөлхтний хамгийн гайхамшигтай, хамгийн сонирхолтой, хамгийн тайлбарлагдашгүй нандин чанарын нэг бол мэдрэмж юм гэж гүн ухаантнууд болон хүмүүнлэгийн шинжлэх ухаанд үздэг. Энэхүү байгалаас заяахдаа хүн бүрт адил тэгшгүй ирдэг, онолын ном сурах бичгүүдэд “уран бүтээлийн онгод” /вдохновение/ буюу “авьяас билиг” /талант/ хэмээх нэр томьёогоор харин эртний судруудад бурханы бэлэг, хайр хишиг гэх зэргээр тэмдэглэдэг сэрэл мэдрэмж-авьяас билиг хэмээх ойлголтыг өнөөх аугаа их ухамсар оюун ухаан ч бүрэн дүүрэн тайлбарлаж чаддаггүй бөгөөд угаас тийм эрх ч байхгүй.
Энэ тохиолдолд яруу найраг бол ухамсар оюун санаа, сэтгэл мэдрэмж хоёрын уулзах цэг, мэдлэг ба оюун сэтгэхүй хоёрын сүлэлдэх талбар, эргэцүүлэл ба зөн билгэ хоёрын учрах хаяалбар мөн. Яруу найраг сонирхож оюун сэтгэхүйн гайхамшигт дүр зургийг хэлний аугаа их илэрхийлэх боломжуудаар туршин үзэх нь хэн хүнд заяадаггүй хувь тавилан-аз жаргал билээ. Энэ утгаараа жинхэнэ яруу найраг нь бүрэн төгс танин мэдэхүйд ойртох эцэс төгсгөлгүй үйл явц, олон арга замуудын дотроос хамгийн нандин, хамгийн хүнлэг, давтагдашгүй хувилбар нь юм. Яруу найргаар дамжуулан философидох нь тухайн хувь хүний зөвхөн өөрийнх нь цорын ганц сэтгэл зүрх-оюун сэтгэхүйн бүтээл болж байдгаараа шалгадаг шинжлэх ухаанаас ялгаатай бас нандин үнэ цэнэтэй билээ. Учир нь ухамсар, оюун санаа, сэтгэл зүрх хэмээх тэнгэрлэг өгөгдхүүнтэй хүн гэгч амьтан цорын ганц давтагдашгүй хувь ертөнц юм. Тэгээд ч хүн төрөлхтний хамгийн давтагдашгүй- тайлбарлагдашгүй нандин нууцын нэг болох яруу найраг болоод яруу найргийн хэл, дүрслэн илэрхийлэх арга барилуудын талаар онолын хуурай, саарал, модон хэллэгээр тодорхойлох оролдлого хэзээ ч судлагдхууныхаа буюу уран сайхны хэлний тэнгэрлэг яруу сайхан мөн чанарыг бүрэн дүүрэн нээн илэрхийлэх бололцоо бараг үгүй байх аа /Үүний тулд нэг удаагийн илтгэлийн хэмжээний цөөн хуудас стандарт бичлэг биш үгүйдээ л бүхэл бүтэн судалгааны ажил, иж бүрэн хандлага, олон жилийн ажиглалт, нөр их хөдөлмөр, өндөр төвшиний мэдлэг шаардагдах нь дамжиггүй. Яруу найргийн зөвхөн хоёрхон мөр шүлгийг тайлбарлахад л 20 хуудас бичлэг хүрэлцэхгүй байх тохиолдол аль олон билээ/. Тиймээс илтгэгч, шинэхэн үеийн МУЗ-ийн хэлний гайхамшигт төлөөлөл болсон сор мөрүүдийг энэхүү хүндэт индэр дээрээс зүгээр л уншин сонордуулахыг өөрийн үүрэг-бахархал-аз жаргал гэж үзэж байна /Илтгэгч шүлэг унших авьяас туйлын мөхөс тул манай шинэхэн үеийн яруу найргийн бахархал болсон Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Т.Галсан, П.Бадарч, Ч.Дагвадорж, Д.Цоодол, О.Дашбалбар агсан, Д.Нямсүрэн агсан, Г.Мэнд-Ооёо, Л.Мягмарсүрэн, Ж.Болд-Эрдэнэ агсан, Ш.Уянга агсан, Т.Содномнамжил агсан, Ц.Олзвой агсан, Г.Аюурзана, Б.Одгэрэл, Х.Чилаажав, Ж.Баяржаргал, Ж.Батбаатар, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Ц.Буянзаяа, Б.Галсансүх, П.Батхуяг, Л.Мөнхтөр, Х.Эрдэнэбаатар, Д.Цогбадрах, Ц.Дашдамба, Д.Бөхбат, Б.Эрдэнэсолонго, Б.Сүхзориг, Л.Моломжамц, Б.Золбаяр, Д.Нямдорж, Ц.Хулан, Л.Өлзийтөгс, Б.Ичинхорлоо, Б.Ганчимэг, Б.Лхагвасүрэн нарынхаа алдар нэрийг өргөхийг хүсэж байна/ Ингээд бидний энэ цагийн нэгэн их яруу найрагч-гүн сэтгэгч Д.Урианхай гуайн нэгэнтээ бичсэн “Яруу найраг нь хүнээс илүү мэдсэнээ, хүнээс илүү мэдэрснээ хүмүүст хэлэхсэн гэх яаж ч болохгүй халуун аазгайнаас төрдөг. Яруу найраг бол хүнийг хүн болгох хүслийн хамгийн хүнлэг, хамгийн гоо сайхан дуун алдалт мөн” хэмээх онч сайхан үгээр энэхүү бяцхан илтгэлээ өндөрлье. Өнө эртний буурал сайхан түүхтэй, аугаа их хэл, соёл, яруу найргийн өвтэй талын монголчуудын эдүгээ цагийн удам угсаа үгийн урлагийн их мастерууд-яруу найрагч ТА БҮХЭНД МААНЬ БҮГДЭД нь энэ гайхамшигт үгс бүрэн хамааралтай билээ. Аливаа мэдрэмжийг зөвхөн мөн л сэрж мэдрэх цорын ганц замаар л хүртэж болно. Үүний тулд зөвхөн уран бүтээлчээс төдийгүй мөн уншигч, үзэгч, нийгмийн гишүүдийн зүгээс ч сэтгэлгээний зохих боловсрол, гоозүйн өндөр мэдрэмж шаардах эрхтэй.
Comments