Оршил
“Япончуудын менталитетийг уран зохиолоос нь бэдрэхүй” бие даалтыг бэлтгэхдээ Японы түүхэнд 1000 гаруй жил үргэлжилсэн самүрайн анги
давхарга нийгмийн дээд анги болон оршиж байсан
үеийг үндэстний сэтгэлзүйтэй холбон ажиглаж, ёс заншил, сэтгэлгээний өвөрмөц
онцлогийг гаргахыг хичээсэн. Улмаар япончуудын
1868 онд өрнөсөн Мэйжи Ишин буюу
Мэйжигийн ардчилсан их өөрчлөлтийн үеийг мөн судалсан. Учир нь японы шинэ үеийн
уран зохиолын онцгой үе тохиож буй бөгөөд орчин үеийн Япон орны суурийг тавьсан
Мэйжигийн эхэн үеийн зоригт хөвгүүд, улс нийгмийн зүтгэлтнүүдийн ихэнх нь
самурайн гэр бүлд төрж өссөн байдаг нь ч тохиолдлын хэрэг биш юм. Мөн японы
шилмэл өгүүлэгийн түүвэр “Үхлийн
тууриуд” номыг/1865 оноос 20-р зууны эхээр японы нэртэй 13 зохиолч амиа
хорлосон байдаг/ сонгон авсантай холбоотой. Энэ талаар бусад эрдэтэн
мэргэдийн/япон судлаач Д.Төмөрбаатар/ бичиж, судласан зүйлийг давхар оруулсан.
Бие даалтаа Японы
нэрт эрдэмтэн Нитобэ Иназогийн “БҮШИДО”
номыг гол болгон, сэтгэл судлалын шинжлэх ухааны үзэл баримтлалуудтай
харьцуулан үзэхийг хичээлээ.
Менталитет
гэж юу вэ?
Менталитет гэдэг нь үндэстний онцлог, оюун санаа, сэтгэлгээний хэв төрх
гэсэн үг. Герадит, Фукидит нар үндэслэсэн бөгөөд Өрнийн ба Дорнын гэж хувааж
болно. 13-р зууны үед Ш.Монтеське хүмүүсийн менталитетийг цаг агаарын нөхцөл
байдлаас хамаардаг гээд сэрүүн бүсийнхэн дайчин шаргуу, хурц догшин, халуун
бүсийнхэн залхуу найзгай хэмээсэн
хандлага гаргасан.
Энэ талаар Япон орон нь дулаан
бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст
хамаардаг. Сибирийн их даралт хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн
чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай
талдаа цэлмэг өдөр олширдог. Зун
нь Номхон далайн их даралтын
нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр нь Агнуурын тэнгисийн их даралтын
нөлөөгөөр сэрүүн байдаг. Японы
тэнгис талдаа өвөл цас их унадаг, 6, 7 сард (Окинавад 5, 6 сар) агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар
өмнө талаас ирэх тайфунь зэргийн нөлөөгөөр
харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно.
Халуун, сэрүүн хосолмол
уур амьсгалтай учир менталитет нь өвөрмөцөөр илэрч болох ч миний бодлоор
япончуудын менталитетдэд Бүшидо/япон үндэстний ёс зүйн цогц/ илүү ихээр
нөлөөлсөн юм шиг.
20-р зууны эхэн үед
менталитетийн тухай үзэл баримтлалыг угсаатны сэтгэл судлаачид судалсан.
Германы эрдэмтэн В.Вундт ард түмний сэтгэл зүй буюу нийгмийн сэтгэл
зүйн суурийг тавьсан. Америкийн судлаачид болох Mugi, Margoret нар үндэсний сэтгэлзүйн шинж буюу
менталитетийг тодорхойлох загвар гаргасан.
Нэг талаас нийгэмд байгаа элитийнх нь шинжээр,
нэг бол дундаж бие хүний загвараар тодорхойлж болно гэж үзсэн юм. Элитүүд нь
хөрөнгөлөг хэсэг байдаг ба соёлыг мөн тээж явдаг.
·
Японы түүхэнд 1000 гаруй
жил үргэлжилсэн самүрайн анги давхарга нийгмийн дээд анги болон оршиж бусад
анги давхарга, нийгмийн бүлгүүдийг эхэн үедээ зохицуулан хамгаалж байснаа
сүлдээ захиран удирдах болсон. Энэ талаар мөн “Нийгмийн сэтгэл зүй ба БҮШИДО” бүлэгт дэлгэрүүлэх болно.
БҮШИДО
гэж ву вэ?
БҮШИДО
гэдэг нь самүрайн ёс зүй, ухаан гэсэн шигээр ойлгож болно.
“...Самүрайн анги давхарга албан ёсоор Японы нийгмийн дээд
анги давхарга болж байхад БҮШИДО хэмээх ёс журмыг баримтлан мөрдөж байсан
бөгөөд бусад анги давхарга ч энэхүү ёс зүйн, хүнлэг ёсны зан суртахууны зарчмыг
даган мөрдөж байсан учраас бүшидог япон үндэстний ёс зүйн цогц гэж хэлж болно.
БҮШИДО нь хэдий
үед, хаана бий болсон нь цаг хугацаа, байр газрын хувьд тодорхойлох боломжгүй.
Феодализмын үед бага багаар хүний ой тойнд тогтож ирсэн учраас цаг хугацааны
хувьд феодал тогтолцооны нэгэн үед үүсч бий болсон гэж үзэж болно.
БҮШИДО нь япон
үндэстний бэлгэ тэмдэг болсон сакүра цэцгийн адилаар япон оронд л тохирох
“цэцэг“ гэж номын зохиогч хэлсэн нь япончуудын
сэтгэлзүйн онцлогийг япон үндэстэн, самүрайн эрхэм ёс журмын хүрээнд л
нарийвчлан авч үзэх ёстойг хэлж байна.
БҮШИДО нь ярьж,
бичиж болон хэлэлцэж тогтоогүй бичигдээгүй ёс зүйн журам./бид “аман хууль”
гэдэг/ Мэдлэгт ач холбогдол бага сэтгэлийн гайхамшигт чанарыг дээдэлдэг.
Самурайн ёс – энэ японы хөгжлийн
нууц биш гэж үү гэсэн өгүүлэлд
:
Хорвоогийн
өдрүүд (I боть) номын хэсэгт:
...Баруун Японы хязгаар тосгон.
Аймгийн албан хаагч Тамакийн гэрт нэгэн жаал хүү цэх цомцойн сууж, урдаа
тавиастай номыг хичээнгүйлэн унших авай. Зуны халуун шатаж, өрөөн дотор бүгчим
дүүгэхэд хүний бие махбодь тэсэхийг байж хөлс усаар уйлна.
Яг тэр мєчид. "Аа чи самурайн
хүү байтлаа ингэдэг вий" гэсэн Тамаки багшийн ширүүн дуу гэрийг цочоож,
жаал хүүг булиа гар угз татав. Ээлжит зодуур эхлэх нь тэр. Энэ удаагийнх бүр ч
ширүүн нь байлаа. Цус нөжтэйгээ холилдон жаал хүүг ухаан балартан унахад Тамаки
сая сэхээ авч сэргээх гэж сандарна. Зодуурын шалтгаан ялихгүй зүйл байв.
Халуунд хүзүү дагаж урссан хөлс бие ирвэгнүүлэн загатнуулахад жаал хүү тэсэлгүй
маажсанаас болсон ажээ. Харин Тамаки багшийн үзлээр бол самурай хүн улс
нийгмийн төлөө өөрийгөө бүрэн зориулах ёстой бөгөөд "Би",
"Хувийн" гэх зүйл яавч байж болохгүй аж. Эрдэм сурах нь өөрийгөө улс
нийгмийн төлөө зүтгэх хүн болгон боловсруулах үйл учир тийм эрдэм уншлагын үед
биеэ маажих нь хувийн хэрэгцээгээ хангаж байгаа хэрэг гэх аж.
"Загатнуур гэдэг бол
"Би". Түүнийг маажиж өөрийнхөө дур хүслийг чөлөөтэй тавьж байгаа хүн
яагаад ч улс нийгмээ гэсэн хүн болохгүй. Тийм болохоор зодож байгаа юм"
гэж Тамаки багш өгүүлэх ажгуу....
(Энэ жаал хүү бол хожим Мэйжигийн
хувьсгалын эцэг болон мөнхөрсөн түүхэн хүн Ёшида Шооин юм.)
Чухамдаа БҮШИДО нь 1868
онд самүрайн анги давхарга албан ёсоор халагдан, нийгмийн анги давхарга байхаа
болих үед устан үгүй болсонгүй, харин ч өнөө үеийг хүртэл япончуудын ёс зүйг
гэрэлтүүлэн залсаар байна...” Иймээс
япончуудын менталитетийг судлахад бүшидогоос ангид авч үзэх аргагүй юм
Нийгмийн
сэтгэлзүй ба БҮШИДО
Нийгмийн сэтгэл судлал нь хүний бодол санаа, мэдрэмж, үйлдэлд бусад хүмүүс яаж
нөлөөлдгийг судалдаг бөгөөд хувь хүний зан үйл нийгмийн нөхцөл байдлаас яаж
шалтгаалахыг судалдаг.
Япон үндэстний
сэтгэлзүйн шинж нь 1000 гаруй жил үргэлжилсэн самүрайн
анги давхарга нийгмийн дээд анги болон оршиж бусад анги давхарга, нийгмийн
бүлгүүдийг эхэн үедээ зохицуулан хамгаалж байснаа сүлдээ захиран удирдах болсонтой
нягт холбоотой. “Олон зуун жил самүрайн анги давхарыг гэрэлтүүлж
ирсэн ёс зүй болох БҮШИДО нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр жирийн ард иргэдийн
дундаас ч даган дуурайх, аялдан дагалдагчид гар ирсэн” Уг нь самүрайн анги давхраа нь жирийн
иргэдээс хол байсан боловч ард иргэдийн
дунд ёс зүйн шалгуурыг тогтоон, өөрөө үлгэр загвар болж чиглүүлэн хөтөлж байсан
юм. Тийм ч учраас японы аж амьдрал, урлаг, уран зохиолд самүрайн өгүүлэмж
нэн чухал байр эзэлдэг.
Цэцэгсийн дээд нь сакүра
Хүний дээд нь самүрай гэх дууны мөрөөс л
япон хүний сэтгэлгээний, зан заншлын гайхмаар болоод гайхамшигтай зүйлүүд
БҮШИДО-той салахын аргагүй холбоотой нь харагдаж байна. Дэлхийд япон амиа хорлолтоороо тэргүүлдэг. За,
энэ ч яахав шалтгаант холбоотой юмаа гэхэд амиа хорлох тэр их сэтгэлийн зориг
хаанаас гар ч байнаа! Муу явахаар сайн үх гэдэг үг японд,ялангуяа самүрай нарт зүгээр л хүн ёсны
хэмжүүр болж хэлэгдээд өнгөрдөггүй. Самүрайн нэр төр гэж агуу зүйл байдаг. Нэр хүндээ гутаана
гэдэг үхсэнээс хэд дахин ичгүүртэй гэж үздэг. Гол нь харакири буюу эрхэмсэг
амиа хорлолт сэтгэлийн онцгой тайвшрал, биеэ барих чадвар үгүй бол хэн ч
биелүүлж чадахгүй зүйл билээ. Жинхэнэ самүрай нарт л таарах арга гэж хэлж болно. Энэ гайхмаар хэрнээ гайхалтай уламжлалтай
япончуудын амиа хорлолт холбоотой байж болох юм. Япончууд гэрээ хэлцэж хийж
сүйд болоод байдагггүй нь хэлсэн амнаасаа буцаж нэр төрөө гутаадаггүй, нэр
төрөө ямар өндөрт өргөдөгийн жишээ юм. Мөн
л самүрайн хүн эд хөрөнгөний оронд нэр төрөө барьцаанд тавьдаг байсны гайхалтай
уламжлал биз.
Бүр ойлгомжтой
болгохын тулд Ф.Зимбардогийн туршилтийг, японы нэгэн содон жишээтэй харьцуулан
авч үзье жишээг авч үзь . Даган дуурайлт бидний амьдралд ихээхэн нөлөөлж
байдаг.
Ф.Зимбардогийн
туршилт бол хэсэг оюутнуудыг шоронгийн
харгалзагч болон шоронгийн хоригдол болгоно. “Харгалзагч” болон “хоригдол” нийгмийн үүргээ хэр зэрэг дагаж мөрдөх
вэ? гэдгийг ажигласан. Харин хэдхэн
цагийн дараа л гэхэд тэд жинхэнээсээ харгалзагч, хоригдлын нийгмийн хэм хэмжээг
даган , өөрсдийнх нь зан үйл өөрчлөгдөж ирсэн.
Зургаан өдрийн дараа гэхэд харгалзагч оюутнууд хоигдол оюутнуудаа хатуу
даалгавар өгөн, залхааж, зодож эхэлсэн. Оргодол оюутнууд харин робот шиг үйлдэж
хийн, бүхнийг үзэн ядаж, оргох тухай бодно. Гол нь энэ туршилтад эрүүл,
ухаалаг хмүүсийг оруулсан болвч санаанд оромгүй дүн гарсан учраас туршилтаа
зогсоосон байна.
Нийгэм соёлын
судлаачид энэ туршилтын үр дүнг
Америкийн соёлтой холбоотой гэж үзээд зарим орнуудад ижилхэн туршихад
ойролцоо үр дүн илэрсэн. Хэрвээ япон хүн энэ туршилтад оролцсон бол юу болох байсан бол? Миний
бодлоор амиа хорлохыг хоригдлуудаас оролдож эхлэх байх.
Харин японд ийм
явдал болжээ. Ах, дүү хоёр/24,18-тай/ аавынхаа өшөөг авахаар нууцаар цэргийн
хуаран луу орж байгаад баригдаг. Өөрийнх нь амийг хороох гэж байсныг мэдсэн хүн
ах дүү хоёрын эр зоригийг магтан, “хүндэтгэлтэй үхлээр дуусга” гэж тушаажээ.
Нэгэн гэр бүлийн эрчүүд бүгд цаазлагдах болсноор 8 настай дүүг нь мөн хороогдохоор болов.
Тэр үйл явдлыг харсан эмч тэмдэглэлдээ:
“Ах дүү гурав сүүлийн мөчөө өнгөрөөх суудалд суумагц,
Сакон отгон дүүдээ хандан, “Хачимаро чи эхлээд харакири хий. Алдаа мадаггүй
хийхийг чинь хармаар байна” гэтэл насан бага дүү нь “би өнөөг хүртэл харакири
хийхийг хараагүй болохоор ах таныг хараад, дуурайн хиймээр байна” гэж
хариуллаа. Хоёр ах нь нулимс дуслуулан инэгээд, “хэлдэг л үг. Аавын хүү гэдгээрээ бахархах ёстой шүү”
гээд, дундаа суулгав. Тэгээд Сакон хэвлийнхээ зүүн хэсгээр хутгаа бүлж
оруулангаа хэлсэн нь, “дүү минь сайн харж ав. Хэт гүнзгий оруулбал дээшээ
хараад уначихна шүү. Урагш бөхийгөөд өвдгөө шаланд сайн тулга” гэв. Найки ч мөн адил үйлдэл хийн хэлсэн нь,
“болох нь уу, нүдээ аньж болохгүй шүү, үхэж байгаа эмэгтэй шиг болно. Хэрвээ
хутга хөдлөхгүй болох юм уу эсвэл чиний хүч гарахгүй бол хутгаа баруун тийш
явуулахын тулд зоригоо чангалж, хүчээ
нэмэхийг чармай”. Жаал хүү хоёр ахыгаа ээлжлэн харсаар амь нь тасармагц, намуухнаар
хувцсаа тайлан ах нарынхаа зааснаар, яг ёс журмаар нь харакири хийж чаджээ.
8 настай балчир
хүүд харакири хийх сэтгэлийн их тэнхээ, эр зоиг, тэвчээр хатуужил яаж байв аа?
Жинхэнэ БҮШИДО ёсыг баримталсан САМҮРАЙН үр сад ЯПОН хүний хүү учраас. Ийм гайхалтай үйл явдал, түүхүүд японд үй
олон бөгөөд домог мэт яригдан сурган хүмүүжүүлэх эрхэм жишиг болсоор байгаа.
Нитобэ Иназогийн “БҮШИДО” номондоо “...Яг
үнэндээ бол муу ч бай, сайн ч бай, биднийг хатган өдөөж ирсэн хүч бол цэвэр
энгийн БҮШИДО л байсан юм. Шинэ Японыг цогцлоон босгогч Сакүма Шёозан, Сайго
Такамори, Оокүбо Тошимичи... гээд одоо амьд байгаа хүмүүсийн яриа дурсамжаас ч
үзэхэд тэдний бодол сэтгэлгэ, үйл ажиллагаа нь БҮШИДОГИЙН өдөөлт хатгалгын их
хүчин дор бүрэлдэн бий болсон...”
Энэ бүгдээс үзэхэд : Чухамдаа БҮШИДО нь
1868 онд самүрайн анги давхарга албан ёсоор халагдан, нийгмийн анги давхарга
байхаа болих үед устан үгүй болсонгүй, харин ч өнөө үеийг хүртэл япончуудын ёс
зүйг гэрэлтүүлэн залсаар байна...” Иймээс
япончуудын менталитетийг судлахад бүшидогоос ангид авч үзэх аргагүй юм.
Япончуудын
менталитет ба БҮШИДОГИЙН холбоо
1.
Япончуудын
менталитет ба шударга ариун чанар, зүй зохист ёс
“Шударга ариун чанар гэдэг бол зориг зүрхийг дагалдан гарч ирдэг шийдвэр
гаргах хүч. Өчүүхэн ч эргэлзээгүйгээр,
ёс зүйн журамдаа тулгуурлан аливааг шийдэгч сэтгэл. Үхэх ёстой тохиолдолд
үхдэг, өшөө авах ёстой тохиолдолд өшөө авах чадвар” гэж бүшидод үздэг. Үүнтэй холбогдуулан японы түүхэнд болж байсан
нэгэн жишээ нь эзэн ноёныхоозөв гэж үзэн, эзнийхээ өшөөг аваад бүгд нэг дор
харакири хийн амиа хорлосон домогт 47 самүрай юм.
2.
Япончуудын
менталитет ба Эр зориг болон Хатуужил тэвчээрийн амин сүнс
Самүрай айлд төрсөн хүү бага наснаасаа л агуу х жанжин болох, жирийн хүн
болох хоёрын ялгааг ойлгон өсдөг. Эр
зориг, тэвчээр, биеэ барих чадвар, айхыг үл мэдэх зэрэг сэтгэлийн чадварууд нь
хүүхдэд ихээхэн хүндлэл хүлээсэн эрхэм чанар гэж ойлгогдоно. Унтаж байхдаа
хүртэл хянамгай унтах. Хөдөлгөөнгүй унтуулж сургахын тулд хоёр талд нь хутга
босгож тавьдаг байсан гэх мэт...самүрай бэлтгэх тусгай дэг байж.
Үэсүги кэншин хэмээх самүрай арван
дөрвөн ч жил Такэда Шингэнтэй тулалдаж
ирсэн бөгөөд Шингэнг өвчнөөр нас барсныг сонсоод, “дайснуудын дотроос хамгийн
шилдэг нь байсан юм” гээд нулимс асгаруулсан гэдэг. Эр зориг үнэнхүү дээд
чанартаа хүрэх үес нинжин сэтгэлд ойрхон очдог гэх.
3.
Япончуудын
менталитет ба Нинжин, өрөвч сэтгэл
“Шударга ариун чанар хэтэрвэл хатуу болно, нинжин сэтгэл хэтэрвэл зөөлөн
болно” гэсэн үг байдаг. Хамгийн баатарлаг
хүн бол хамгийн уян зөөлөн, хайрыг хамгийн ихээр агуулсан хүн бол зориг зүрхтэй
байдаг байна. Сул доройтон, хүч дутууд хандах нижин сэтгэлийг бүши хүний сайхан
чанар хэмээн үздэг. Өнөөгийн япон хүнд ч бий байх. Жишээлвэл:
Тулаанд оролцож буй бүши нар мориныхоо амыг татан зогсоож, ташаан дахь
хоромсого саадагнаасаа бийрээ сугалан авч, шүлэг найраг тэрлэдэг байж. Тулааны
дараа харин хөө хуяг, дуулганаас нь хөөрхий тэдний уншиж явсан шүлгийн мөрүүд
олддог байжээ. Энэхүү уярам зөөлөнд л чухам бүши нарын, улмаар япон хүний зан
заншил оршиж байгаа билээ.
4.
Япончуудын
менталитет ба Эелдэг зан
Япончуудыг их эелдэг зантай гэдэг. Энэ зан нь үйл хөдлөлөөрөө ихэд нарийн
илэрнэ. Нартай халуун өдөр та нарны халхавчгүй явж байгаад япон хүнтэй таарвал
тэр эхлээд малгайгаа авна. Удаан ярилцахаар зогсвол өөрийн дэлгээтэй
халхавчаа хумин наранд ил гаран зогсоно.
Заримд нь хачин инээдтэй санагдах энэ үйл “би таньтай сэтгэлээ хуваалцаж байна,
миний халхавч том бол, таныг миний эртний танилсан бол халхавчиндаа оруулмаар л
байна” гэсэн санаа юм.
5.
Япончуудын
менталитет ба Нэр төр
Бишү хүн нэр төрөө алдахаас их эмээдэг. Самүрай болохыг мөрөөдссөн олон
хүүхдийн зорилго бол эд баялаг ч биш, эрдэм мэдлэг ч биш нэр төр байсан. Нэгэн
хотод жирийн нэг хүн, бүши хүний нуруунд нохой бөөс явж байхыг хараад сайхан
сэтгэл гарган болгоомжлуулснаасаа болоод тэр дороо тас цавчуулсан гэх яриа
байдаг байна. Нохой бөөс малд байдаг хорхой учраас “хүндэтгэл бүши болон мал
хоёрыг ижилсгэн үзэж, өршөөж үл болом доромжлол”-д дэрх бүши бодож санах юмгүй
хариу барьжээ. Нэр хүндээ гутаана гэдэг үхсэнээс хэд дахин ичгүүртэй гэж мөн
үздэг.
6.
Япончуудын
менталитет ба Урвашгүй сэтгэл
Японд эзэн ноёндоо урвашгүй сэтгэлээр хандах нь нэгдүгээр үүрэг гэж хэлж
болно. Харин эзнийхээ дураар авирлал, танхайралд автан дагаж, өөрийн хүн
чанараа золиосонд гаргагсдад бүши нар муу үнэлэлт өгдөг. Жишээ татан
тодруулваас:
Аав нь хаанаасаа урваснаас болж хүү нь хүнд байдалд
орлоо. Аавдаа үнэнч байх ахул эзэндээ үнэнч байх сэтгэлээ алдана. Эзэндээ үнэнч
байх ахул аав минь үрэглдэнэ. Ийм үүрэг болон урвашгүй сэтгэл нь зөрчилдсөн
түүх олон.
Жич:
Менталитетийг судлахад сэтгэл судлаачдын сонгодог онолууд болох З.Фройдын
“Бие хүний хөгжлийн онол” ,
А.Адлерийн “Бодьгаль сэтгэл зүйн онол”, Х.Хорнигийн “Бие хүний дотоод зөрчлийн
үзэл баримтлал” Э.Фроммын “Хүний сэтгэл
зүйн бүтцэд нийгмийн хүч, үзэл суртлын нөлөө” К.Роджерсын “Бие хүний
фенемологийн онол” зэргийг мэдэж харууштай боловч улс, үндэстэн бүрийн онцлог
шинжийг/ёс зүй, шүтлэг,газарзүйн байршил, уур амьсгал.../ харгалзан үзэж, маш анхааралтайгаар
судлах ёстой юм байна.
Япончуудын менталитет уран
зохиолдоо БҮШИДОГООР илэрсэн нь
Үхлийн тууриуд хэмээх түүвэрт орсон Юкио Мишимагийн “Эх орон үзэл” өгүүллэгийг авч үзье. Дэслэгч Шинжи бослого үймээнийг дарах
тушаалтай эвлэрч чадахгүй байсан бөгөөд түүний дотны найзууд нь босогчдын дунд
байгааг мэдээд өөрийнхөө байшингийн нэгэн өрөөнд харакири хийдэг. Дэслэгчийн
үхэхийн өмнө бичсэн хагацлын зурваст “Эзэн хааны арми мандтугай” гэсэн үг л
байж. Эхнэр нь мөн түүнийг даган амиа харакири хийдэг.
Өнгөц харахад найзууд
нь бослого гаргасны төлөө, түүнийг дарахын төлөө, эцэст нь өөрөө амиа хорлох
шаардлага заавал байсан юм уу? гэмээр. Харин дээрх Япончуудын менталитет ба Урвашгүй сэтгэл хэсгийг
эргэн харвал аавдаа үнэнч байх ёс зүйн үүрэг, нөгөө талаас эзэн ноёндоо
урвашгүйгээр зүтгэх чин сэтгэлийн зөрчилдөөн дунд өөрөө тарчлан амиа хорлоход
хүртэл хүрч байсныг өгүүлсэн. Энэ өгүүллэгт мөн адил бие биенийхээрээ орж
гаран, наргиж хөгжилддөг дотны сайн найзуудынхаа эсрэг босох ёс зүй бас л
байсангүй нь мэдээж. Гол нь үүнээс том ёс зүй бол БҮШИДОГИЙН урвашгүй сэтгэл
юм. Тиймээс ч сүүлчийн гэрээс захидалдаа “Эзэн
хааны арми мандтугай” гэсэн гайхалтай зурвасыг үлдээжээ.
Мори Оогайгийн
“Абэгийнхан” гэдэг туужийг Д.Төмөрбаатар судлаач тайлбарлан задалсан байна. Эзэн ноён нь нас барвал хамгийн дотны
албатууд нь харакири хийн амиа егүүтгэх ёс байж. Энэ нь эзэндээ үнэнч урвашгүй
зүтгэх чин сэтгэлийн ёс зүйтэй холбоотой байх.
Хосокава ноёнтон их нэр хүндтэй самүрай байсан учир үхэхэд нь араас нь
олон албатууд нь амиа хорлосон байна. Ингэж үхсэн албатуудынх нь ар гэр нь
тэтгэлэг авдаг л даа. Эзэн араас нь амиа
хорлох хүнд зөвшөөрөл олгодог байсан ба Абэ Мичинобү гэдэг албатдаа хүүгээ харж
байхыг захисан. Харин хүмүүс босон хойно шивэр авир ярилцацгаан Абэд маш хэцүү
байв. Эзнээсээ зөвшөөрөл авалгүй үхэхийг “нохойн үхэл” гэдэг ч яах ч аргагүйн
эрхэнд амиа хорлоно. Ингээд хүүхдүүд нь мөн үзэн ядалтанд өртөцгөөн, тэмцэж
байгаад амиа алдаж байгаа тухйа өгүүлдэг.
Зарим самүрай нарт
“БҮШИДОГООС болж” ийм эмгэнэлтэй явдал ч тохиолдож байсныг харуулсан бөгөөд за
гэвэл ёогүй яс баримталдаг энэ зарчмыг гайхшраад баршгүй юм.
Нэг ярих ёстой зүйл бол харакири хийхийн эсрэг
буюу амиа хорлохын эсрэг өшөө авах ёс юм. БҮШИДОД өшөө авахыг ёс зүйн шүүх гэж үздэг. Мөн
Мори Оогайгийн “Гожийн тал дахь өшөө авалт” туужийг задалъя. Санхүүгийн албат самүрай Санъэмонийг
мөнгөний шуналаас болж нэгэн этгээд алаад зугтаадаг. Өшөөг дүү нь хүү охин хоёрынх нь хамтаар авч байгаа тухай
гарна. Туужийн төгсгөлд эцсийн мөчид
алуурчныг олон түүнийг Санъэмоний охиноор егүүтгүүлэн өшөөгөө авдаг.
Одоо сүүлийн жишээ
авах зохиол бол Акутагава Рюноскэгийн “Хар эх дагина” өгүүллэг. Өгүүллэгт
Хар эх дагинын барималыг шүтэж, залбирдаг нэгэн эмгэний тухай түүх гарна. Зээ
хүү нь улаан бурханаар өвдөн үхлийн ирмэг дээр ирж. Яг энэ мөчид нь эмгэн
эгчийг нь дагуулан Хар эх дагинаа залсан газраа очиж “ядаж намайг мөнх нүдээ
аньтал хүүгээс үхлийн лидийг зайлуулж өгөөч” гэж гуйна. Үнэхээр ч тэр оройноо
хүү зүгээр болжээ. Өглөө нь хүүгээ тайван унтаж байхыг хараад эмгэн мөн хажуулдаг.
Гэтэл эмгэн тэр чигээрээ мөнх нойрсоно. Зээ хүү нь ч арваадхан хормын дараа мөн
амьсгал хурааж байгаагаар төгсдөг.
Ид шидийн гэмээр
санагдах ч Хар эх дагинаар юуг төлөөлүүлж байгаа нь анхаарал татна. Эмгэний
хүссэнээр л нүд аньсаных нь дараа хүүг нь үхүүлдэг! Хамгийн сонирхолтой нь энэ баримлын доор сийлсэн үг.
“Бурханы зурсан хувь тавиланг залбирал мөргөлөөр өөрчилнө гэж бүү найд” гэсэн
үг байх. Үүнийг тайлбарлахын тулд би нэг сонссон бодит түүх ярья. Тулалдааны
үеэр цэргүүд ойгоос гарч болохгүй гэсэн тушаал авч л дээ. Тэгээд юу ч болсон юм
тушаал сонсоогүй юм уу? нэг самүрай ганцаараа ойд үлдчихэж. Олон жил өнгөрсний
хойно өнөөх цэргийг бууж ирэх тушаалаа хүлээгээд ойдоо байсаар байгааг дарга нь
мэдэж. Тэгээд яаран очоод “би чамд олон жилийн өмнө тушаал өгсөн дарга чинь
байна, одоо буугаад ир” гэхэд сая бууж ирсэн гэдэг. Үүнтэй холбон өнөөх л
БҮШИДОГ ярих хэрэгтэй болно. Самүрай хүн
гэж, БҮШИДО ёсыг баримталсан хүн л ийм
байдаг аж. Самүрай хүний хэзээ ч нэр
төрөө хугалан урваж гарвахгүй, үнэнч шударга байх ёстой зөрчвөөс шууд л амиа
хорлох л зам хүлээнэ. Дээрх өгүүллэг ч
мөн энэ санааг хөндөөд байгаа юм шиг.
Нэгэнт тогтсон, дагаж мөрддөг ёс зүйг хэн ч өөрчлөн зөрчих ёсгүй.
Ертөнцийн жам адил. Самүрайн ёс ч мөн адил. Хатуугийн хувьд дэндүү хатуу болохоор л эмгэн хүү хоёр өөд
болж байна. Эмгэн хичнээн залбираад ч нэмэр байсангүй хүү нь өнгөрлөө. Харин
БҮШИДОД нинжин сэтгэл гэж нэг агуу зүйл байдгийг эмгэний эцсийн гуйлт биелэн
өөрийгөө амьдад нь хүүгийн нь үхэхийг харуулаагүй явдал үзүүлж байна.
Төгсгөлд нь З.Фройд С.Цвейгийн
“Нэгэн эмэгтэйн амьдралын хорин дөрвөн цаг” туурийг задласан нь орчин үеийн
японы кинонд яаж туссаныг товч өгүүлье.
Хижээл насны
эмэгтэй мөрийтэй тоглоомд найгүй хожигдож буй залууг хараад өрөвдөж буудалдаа
аваачин унтуулаад дахиж тоглож болохгүйг анхааруулдаг. Маргааш нь цаг товлон уулзахаар болоод
хожигдож очтол залуу аль хэдий тоглоомондоо орчихсон өөрийг нь хөөж тууна.
Хожим залууг амиа хорлосныг мэдээд аварч
чадаагүйдээ харамсаж байгаараа тагсдөг. Үүнийг З.Фройд “Эх хүн хүүгээ гардан
тачаал тайлахын хор аюулаас аврахын тулд өөрөө бэлгийн амьдралд хөтлөн оруулах хүсэлтэй
байдгийг харуулсан” гэж сэтгэц задлагийн
үүднээс задалжээ. Саяхны нэг Япон кинонд ээж нь хүүгээ нохойн дээр “үзүүлэн”
туршлагажуулж байгааг харуулсан. Яагаад заавал япончуудууд ингэж хүндрүүлэн
гүнзгийрүүлэн авч үзэв! Судлууштай л зүйл...
Дүгнэлт
Япончуудыг дэлхийн
хамгийн ойлгомжгүй хүмүүс гэлцдэг. Гол нь үүнийг “хөгийн юм”, “инээд хүрмээр
юм”, “итгэмээргүй юм” гэж үзэх нь буруу юм. Сүүлийн үед “соёлын онол” биш
“соёлуудын онол” гэж ярих болсон. Үүнтэй нэгэн адил Менталитетийг судлахад
сэтгэл судлаачдын сонгодог онолууд болох З.Фройдын “Бие хүний хөгжлийн онол” , А.Адлерийн
“Бодьгаль сэтгэл зүйн онол”, Х.Хорнигийн “Бие хүний дотоод зөрчлийн үзэл
баримтлал” Э.Фроммын “Хүний сэтгэл зүйн
бүтцэд нийгмийн хүч, үзэл суртлын нөлөө” К.Роджерсын “Бие хүний фенемологийн
онол” зэргийг мэдэж харууштай боловч улс, үндэстэн бүрийн онцлог шинжийг/ёс
зүй, шүтлэг,газарзүйн байршил, уур амьсгал.../ харгалзан үзэж, маш
анхааралтайгаар судлах ёстой юм байна.
“БҮШИДО бол нэгэн
бүхэл, бие даасан ёс зүйн хувьд арилж магадгүй. Гэхдээ эрч хүч нь энэ газар
хөрснөөс арилан үгүй болохгүй. ...Гэрэл гэгээ, мандан бадрал нь мөхөл
төгсгөлийг даван гарч, үеийн үед амьд орших болов уу?...” гэж Нитобэ Иназоги бичжээ.
Нээрээ ч Япончуудын
менталитет уран зохиолдоо БҮШИДОГООР илэрсэн талаар судлахад Япон үндэстнийхээ
үндэсний соёл,самүрайн ёс журам, сэтгэлгэ, оюун санааг санан дурссан, энэ
бүхнийг үеийн үед марталгүй авч явах гэсэн санаа байнга цухалзаад байх шиг
санагддаг. БҮШИДО бол үнэхээр япон
үндэстний ёс зүйн цогц бөгөөд урлаг, утга зохиол, аж амьдралд нь нэвт шингэж
одоо ч японы амжилтын нууцыг дотроо үл ойлгогдом хэрнээ илт өгүүлэн хадгалсаар
байгаа юм.
Ном зүй:
ü Ш.Батболд “Сэтгэл
судлал, сонгодогууд” УБ 2010
ü Нитобэ Иназогийн “БҮШИДО”
ü “Үхлийн тууриуд”
ü “Утга зохиол судлалын унших бичиг-1” УБ 1996
ü Д.Төмөрбаатар “Шинэ үеийн японы уран зохиол дахь БҮШИДО”
ü Т.Мөнхцэцэг “Японы түүх”
УБ 2010
ü “Японы утга зохиолын симпозиум” илтгэлийн эмхтгэл
ü “Самурайн
ёс - Японы хєгжлийн нууц?”
ü Сэтгэл судлалын лекцийн дэвтэр
Comments