Д.Галбаатар: Монголын уран зохиолын сэтгэлгээнд гарсан өөрчлөлтийг манай үеийнхэн тавьсан

-Та өнгөрөгч онд “Уран зохиол: онол, түүх, шүүмжлэл” /УБ 2012/ 75 хх онолын нэвтэрхий толь бичиг хэвлүүлсэн. Сая “ХХ зууны Өрнө Дорны уран зохиол” /2013 43хх/ номыг тань үзлээ. Шинэ мэдлэг мэдээллээр дүүрэн сайхан ном болж. Бидний үед ХХ зууны реализмаас өөр иймэрхүү шинэ агуулгатай ном, сурах бичиг байсангүй. Та номынхоо талаар товч танилцуулаач.
-Бид дэлхийтэй хөл нийлж, бас шинэ байхын тул дэлхийн соёл урлаг, уран зохиолын хөгжлийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэрч байх учиртай. Ерөнхий агуулга нь нэрэндээ шингэсэн юмаа. 1990-ээд оныг хүртэл монгол улс маань социализм,, коммунизмын замаар замнан Марксизм-Ленинизмыг шүтэж, бүх Их дээд сургуульд  “коммунист” үзэл санаа, суртлыг голдуу номносон дэлхийн уран зохиолоос “хал балгүй” зохиолч-зохиолыг сонгодог цаг үе байлаа. 1990-ээд оны  Ардчилсан хувьсгалын үрээр  энэ салбарт суурь шинэчлэл хийсэн. Үүний үрээр монгол уран зохиолын өнгө төрх өөрчлөгдөн, ур зүй, агуулгад нааштай өөрчлөлтүүд гарч, нийгмийн оюун санаанд гэрэл гэгээ зугуухан боловч татаж л байна.
Энэ сурах бичгийн агуулга хуучин цагт хаалттай асан “хөрөнгөтний гутрангуй үзэл”-ийн гэх тодотгол бүхий нэр цуутай зохиолчдын бүтээлийн талаар түүхчлэн өгүүлсэн сурах бичиг юм. Дэлхийн уран зохиолын талаарх мэдлэг мэдээллийг зуун жилээр ахиулсан гэж бодож суугаа.
-Таныг монголд ардчилсан хувьсгалын сүрт жагсаал цуглаанууд болж ахуйд М.Горькийн сургуулийн оюутны байранд монголын уран зохиолд “чөлөөт сэтгэлгээний хувьсгал” хийхээр “Эрс эргэлтийн босгон дээр”, “Өрөөсөн жигүүртэй шувуухай нисч үл чадмой”, “Гүехэнээс гүнээ дэвшихийн үлгэр”... өгүүллүүдээрээ монгол уран зохиолын шинэчлэлийн программаа бичиж суусан гэж таны үеийнхэн ярьдаг. Нууц биш бол Та ардчилсан хувьсгалын удирдагчидтай холбоотой байсан уу?
-Тэр нь ч юу юм бэ? Би ямар олон хамжлага, шавь захирсан ноён, хутагт хувилгаан биш. Гэхдээ ардчилсан хувьсгалыг тууштай дэмжиж, утга зохиолд шинэчлэл хийхийг хүсч байсан. 1990-ээд оны эхэн үеийн залуу уран бүтээлчдийг элдэв халдлага дайралтаас хамгаалан дэмжиж, ирж яваа аялган цагийн өнгөн дээр чөлөөт сэтгэлэг, чөлөөт үзэл санааны зарчимд суурилсан шинэ уран зохиолын төлөө хийх ёстой, хийж чадах бүхнээ зориулж чадсандаа сэтгэл хангалуун явдаг даа. Тэдгээр залуус өдгөө соцреализмын ганц нарийн зөргөөр биш өөрсдийн ая дан, ур зүй-арга барил, чөлөөт сэтгэлгээний шинэ замд шуударчээ. Тэд бол миний үеийнхэн, мөн монгол уран зохиолын өнөөгийн өнгө төрхийг тодорхойлогчид буюу “1990-ээд оныхон” /“Мөнгөн үеийнхэн”/ юм. Залуус, санасныг бодоход сайхан “тэсэрсээн”. Тэдний дараа үеийнхэн ч хурдтай гарч ирлээ. Энэ нь монгол зохиолчдын хувьд түүхэн том дэвшил байсан юмаа.
-Ингэхэд яг танай үеийнхэн монгол уран зохиолд юу авчирсан бэ?
-Монголын уран зохиолын туурвил зүй, сэтгэлгээнд гарсан ямар нэг өөрчлөлт, ур зүй, сэтгэлгээний шинэчлэл гэхээр зүйл мэдрэгдэж байгаа бол тэр бүхний ул үндсийг тавьж өгсөн...  Бид өмнө болон дараа үеийнхэнтэйгээ бүх талаар хүйн холбоотой явсан. Энэ бол уламжлал-залгамжлал-шинэчлэлийн жам ёсны үзэгдэл. Энэ үед Б.Лхагвасүрэн, Б.Догмид...өвөрмөц барил, сэтгэлгээтнүүдийн уран бүтээл ялгарч араас нь нь Д.Норов, Д.Төрбат, П.Баярсайхан, Г.Мэнд-Ооёо, О.Содгомпил, Ц.Чимиддорж, Д.Энхболд, Ч.Мягмарсүрэн, Л.Мягмарсүрэн, Дан Нямаа, О.Дашбалбар, С.Жаргалсайхан, Т.Доржпүрэв... тэргүүт нэг үе шинэ сэтгэлгээ, шинэ эрэлхийллийн зарчим зүйг тууштай дэмжсэнээр шинэ үеийн эхлэл тавигдаж, Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга... нарын авъяастнууд залгамжлан 1990-ээд оны дунд үе гэхэд “Мөнгөн үеийнхэн” мэндэлж уран сайхны ертөнцөд “том тэсрэлт” хийж чадсан. 1980-аад оныхонд хүссэн ч, хүсээгүй ч монгол уран зохиолд удтал ноёрхсон социалист, коммунист үзэл суртал, улс төржсөн уран зохиолын олон жилийн хурдсыг  нимгэлэх, чөлөөт сэтгэлгээний зарчмуудыг нэвтрүүлэх, дэлхийн уран зохиолын хөгжлийн чиг хандлага руу ойртох, шинэ сэтгэлгээ, ур зүйн шинэ эрэл, туршилтуудыг хийх түүхэн үүрэг яалтгүй тэдэнд ноогдож, тэд ч цагийн жамыг зөв мэдэрч үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж боддог оо.
-Бид хоёр ярих сэдвээсээ жаахан халиад явчихлаа. Таны шинэ номын тухай яриандаа эргэн орьё...?
-“ХХ зууны Өрнө Дорны уран зохиол” /модерн, посмодерн, нэн шинэ үе. УБ.2013/ номоо их, дээд сургууль, коллежийн багш, мэргэжлийн ангийн оюутан, бүх шатны сургуулийн уран зохиолын багш нарт зориулсан ХХ зууны дэлхийн уран зохиолын сурах бичиг гэж ойлгож болно. Нэг үгээр хэлэхэд дэлхийн уран зохиолын талаарх монгол оюунтан-уншигчдын мэдлэгийн хуучрал, хомсдлыг даван туулахад нь мэргэжлийн тусалцаа үзүүлэх л гэж бичсэн юм. МУИС-ийн МХСС-ийн Эрдмийн Зөвлөлөөр хэлэлцүүлж, түүний зөвшөөрлөөр хэвлүүлсээн. Эрдэм мэдлэгийн шинэчлэл эх сургуулиас эхэлдэг ш дээ.
-Саяхан “Амралтын сонин”-ы тэргүүн нүүрэнд Таны энэ номын тухай  яруу найрагч О.Содномпил гуай “Модноос алим унахыг хүлээх зуур...” нэрт нийтлэл хэвлүүлсэн байна лээ?
-Уншсан. Миний номын санаа зорилгыг нарийн ойлгосон байна лээ. Цаадах чинь шаггүй эр ш дээ. Номын агуулгыг их зөв мэдэрч, нийтлэлийнхээ нэрийг хүртэл ”Модноос алим унахыг хүлээх зуур...” гэсэн байна лээ... Гоё биз.
-Номынхоо агуулга, мэдээллийн багтаамж, ач тусын талаар манай уншигчдад хэлж өгвөл...
-Оюутан байхаасаа л хаалттай ертөнц буюу “хөрөнгөтний модернизм ба, түүний пост үеийн чөлөөт сэтгэлэгт тулгуурласан уран зохиол, урлаг”-ийг манай их сургуулиудад яагаад үзэж болдоггүй бол доо...? гэж гайхаж, ямархан нэгнийг ч бол уншиж үзэхсэн гэж хорхойсдог байсан. Хаалттай бүхэн сонирхолтой ш дээ.Үр нь энэ юм байлгүй.
Намайг Орост сурч үед өөрчлөн байгуулалтын үйл явц хувьсгал болсноор шинэ сэтгэлгээний үе эхэлж, сургуулиудын хөтөлбөрт модернизм, постмодернизмын уран зохиолын талаар хичээл орж, барууны онол бодролын номууд олноор орчуулагдаж байсан нь нөлөөлсөн бөгөөд энэ чигийн ном-мэдээллийн сан хөмрөгтэй чадал чинээнийхээ хэрээр танилцахсан хэмээн хүсч, иймэрхүү нэг ном бичихсэн гэх хүсэл олон жил сэтгэлд явсан юм.
Энэ номд хүн төрөлхтөн үнэлж хүндэлдэг алдартай, голдуу Нобелийн утга зохиолын салбарын шагналтан 80 гаруй зохиолчийн амьдрал, зохиолын орчуулга,   бүтээлийн хэв шинж, онцлогийг тодорхойлсон бичвэрүүд, задлан шинжилгээ хийх ажилбарууд, тухайн уран бүтээлчтэй холбоотой онолын нэмэлт мэдээлэл, оюутны бие дааж гүйцэтгэх ажлууд, мэдлэгийг тэлэх, гүнзгийрүүлэхэд чиглэсэн  онол-арга зүйн нэмэлт мэдээлэл, семинарийн хичээл, даалгавар зэрэг тусгай бичил текстүүд цогцоор орсон юм.
-Ямар ямар улс орны зохиолчдын намтар бүтээл орсон бэ? Тоймлож хэлбэл...
-5 тив. Наран ургах зүгийн Япон хийгээд Солонгосын хойгоос инагш Англи, Франц, Австри..Европын бүс  хүртэл, чинагш  АНУ, Латин америкийн Испани, Аргентинаар дамжиж өмнөдийн Энэтхэг, Дундад азийн орнууд, Африкийн Зимбаб, Нигери, Танзани, хойд зүгийн Оросын ХХ зууны уран зохиолын нэрт төлөөлөгчдийн бүтээлээс сонгож оруулсан ухаантай. Цар хүрээ нь XIX зууны төгсгөл үеэс ХХI зууны Хятадын хий үзэгдлийн реализмын төлөөлөгч, 2012 оны Нобелийн уран зохиолын салбарын шагналтан Мо Яныг хүртэлх зохиолчдын намтар бүтээлүүдээс сорчилж оруулсан.
-Нууц биш бол ном ямар үнэтэй вэ?
-Өөрийн дуслуулсан хөлс, алдсан нойр, жин, ядарсан тархиныхаа хэмжээгээр бүтээлээ үнэлдэг. Тэхдээ хүнд гарз хохирол учруулахуйц их бишээ.
-Та ойр ойрхон сонирхолтой олон ном бүтээх юм. Ингэхэд танд ер нь гэр орондоо туслах цаг зав гардаг уу?
-Тусалнаа туслана. Ач, зээ нэртэйгээ нийлэхээрээ гэр орноо харин нэг бужигнуулна шүү дээ. Ямар ч ажилд тэд саад болдоггүй харин ч сэргээдэг юмаа. Би угаасаа олон дүүтэй өссөн болохоороо шуугиан дунд ажиллаж, амьдарч сурсан юмаа.
-Саяхан нэг сонинд З.Дорж зохиолч таныг болон танай тэнхимийн багш нарыг ширүүхэн шүүмжилсэн байсан. Танд юу бодогдож байхын...
-Юу бодогдох вэ дээ. Уншаагүй хүнд чинь... Надад “баас шиг” элдэв балай юм уншиж суух зав байдаггүй. Ойлгох эцэсгүй юм байна л гэж энд тэндээс хүмүүс утасдаад байсан. Тиймэрхүү “юм”-ыг энэ насандаа хантлаа олон сонслоо. Шүүмжлэгчдэд зарим зохиолч нэртэн ингэж тачааддаг юм. Зохиолоо магтуулах гэхээрээ яг л сүү долоосон гөлөг шиг номхон царайлаад... л. Ойр тойронд эргэлдээд л... Түүнийг нь тоохгүй бол хараал ерөөл урсгаад л, холбоо хошооныхоо энэ тэр хүнд очиж хошуугоо цорвойлгон, енгэнүүлж уйлаад л... Харж байхад сонин ш дээ. Саяын МЗЭ-ийн ээлжит их хурлын үеэр зохион байгуулсан хуйвалдаан, хүсэл мөрөөдөл нь гүйцэлдээгүйгээс л үүдэлтэй юм шиг байна лээ... Муу дээр улцан нэмэр гэдэг шиг миний нэг шавь, мань бичээч эрийн зохиолын үнэн төрхийг орвонгоор нь онгичоод хаячихсан юм биш үү? Тэгээд л над руу “сум” тавьж байгаа болтой юмуу даа...
Хөгийн юм. Залуусыг ажил төрлийг нь ч хийлгэхгүй. Олонх зохиолчдын санал авч чадаагүй бол хэрэг өнгөрсөн хойно ингэж гонгинож, гоншигноод яахийн... Нэрээ бүүр барахын нэмэр. Эр хүн шиг, зохиолч шиг авир тавтиртай  байж сурмаар юм.
Ө.Манлай

Comments

Anonymous said…
Өмнөх яриандаа:Хүүрнэл зохиол нь яруу найргийг бодвол хийсвэрлэл багатай, хүний бодит амьдрал ахуйтай илүү гүн холбогдож, жүжгийн төрлийг бодвол амьдралын өөр хоорондоо нөхцөлдсөн нарийн ширийн нууц руу гүнзгий нэвтэрч, уран сайхны дүрийн зан төрхийг тухайн нөхцөл байдалд нь шинжилдэг онцлогоор нь л хэлсэн. Өнөөгийн дэлхийн уран зохиолын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг хүүрнэл зохиол тэргүүлж байна. Ойлгосонгүй. Яруу найраг хийсвэрлэл, хүүрэнл зохиол хийсвэрлэл бага...яруу найраг хүний бодит амьдрал бус...жүжгийн зохиол нарийн ширийнгүй, гүн гүнзгий нэвтэрдэггүй гэх ...........................Галбаатар багшийг огт ойлгосонгүй.
Anonymous said…
Гэхдээ сайн шүүмжлэгч болж, бусдын бүтээл рүү хүйтэн үзэг барьж орхоосоо өмнө хангалттай халуун сэтгэлтэй, эхний нүүдэлд мадлуулчихааргүй байх хэрэгтэй. Гэтэл манайхан арай л бүдүүлэг. Арсаж, яг л хипхопчид шиг дис хийж байж нэрээ таниулах сонирхолтой. Хэмжээг нь тодорхойлоод байгаа юм. манай шүүмжлэгч нэр зүүсэн хүмүүсийн энэ авир.

Баяраа Ядамсүрэн Эсвэл баахан ерөнхий онолын нэр томъёо ярьж намжирдана. Гэтэл яг тэр онолоороо задалж тайлбарлачихсан уу гэхэд юу ч байхгүй. Өнөө сахалтай хий судлаач Еврэй хэн билээдээ, тэр хүний нэрийг шүүмжиндээ шургуулчихвал сэтгэл задлал болно, Роланд Баартын нэрийг бичичвэл орчин үеийн болно, за тэгээд Дерридагаа бичээд авбал ПООСТ болоод явчина.
Anonymous said…
Batregzedmaa Bayartogtokh Монголын уран зохиолд шууд дураар ялгаруулалт үүсгэдэг болсон бацаан байна. Тэр Батхуяг гэдэг нөхөр ..Монголын шилдэг 10 хүүрэл зохиолч, гэх шиг...шүүмж гэдэг утга бол энэ огт биш..

Баяраа Ядамсүрэн Гэтэл үнэндээ шүүмжилнэ гэдэг задлан шинжилнэ гэдэг хамгийн ярьвигтай, болж л өгвөл тойроод гармаар ажил. Болж л өгвөл адилхан уран бүтээлч болох зам сонгоод, гүрдийтэл зүтгэж яваа нэгэн рүүгээ хүйтэн үг чулуудахгүй, болох бүтэхгүйг нь халуун зуураа яриад, ололтыг нь олондоо дэлгээд явахсан гэж бодоцгоодог. Бидэн шиг цөөхөн, цөөхөн дотрох цөөхөх улс өөр
Баяраа Ядамсүрэн Ер нь тэгээд багш бол чиглүүлэгч, гал тавих уу, газар малтах у гэдгээ тухайн хүн л мэдэх хэрэг.
November 8 at 10:44pm · Like · 2
Баяраа Ядамсүрэн Уран бүтээлч нүдээр уран зохиол судлалд хандасны л үрээр Ц.Дамдинсүрэн гуайн ажлууд одоо ч амьд байна. Гэтэл хаана байгаан тэр Ц.Хасбаатар, Мөнх, Цэндийн гал халуун шүүмжүүд. Цаг үедээ л үлдсэн байхгүй юу.

Баяраа Ядамсүрэн За Галаа багшийн Зангилаа асуудал бол бас арай тийм биш шүү. мань мэтэд нь хэрэг болж,урам зориг хайрласан бүтээл. С.Байгальсайханы номуудаас харин нэг л нисванис үнэртээд болдгүй юм даа. Миний мунхагийнх биз дээ.1Баяраа Ядамсүрэн П.Батхуяг ахын тэр Гарцаагүй бол өдөөлт өгөх гэсэн сигнал эсээнүүд шүү дээ. Түүнээс судлаачийн байр сууринаас, доктор гэсэн сэтрээ тавьж байгаад бичсэн зүйл биш. Энэ улсууд бол гарцаагүй юм аа гээд, арай жаахан амар найруулгаар биччихсэн.

Batregzedmaa Bayartogtokh Утга зохиолын шүүмж гэдэг нэг хүү нэгт тэр, хоёрт тэр, гуравт тэр...аравт тэр гэж ялган дэслэдэггүй эд байх оо.. тийм эрх ч хэнд ч байхгүй.

Баяраа Ядамсүрэн Түүнийг блогтоо тавсаны дараа хүмүүс их сонирхож, тэр зохиолчдын зохиол бүтээлийг нь эрж сурах болсон. надаас лав. Энэ л бидний хувьд үр дүн юм даа.
Жүүгий said…
Өө гайхалтай олон жилийн хөдөлмөр шингэсэн дээ
Horol said…
Хагуур зарагдаж байгаа юм бол оо?
Anonymous said…
Зуудаг Доржийг сайхан хэлжээ, түүний баасыг хэн тоож үнэрлэх вэ хэхэхэ, Суурийн шүүмжид л байж ядсандаа мань Зуудаг зуух гээд амжаагүй л дээ, одоо хөгшин төгцөг болсон болохооор зуух биш шүлстдэг болоо биз дээ хахахахахахахахахахаха
Anonymous said…
Энэ Батрэгзэдмаа гэдэг бүдүүн авгай өөрийгөө бас гарцаагүйд орно гэж боддог байх нь, өөрийг нь нэрлэчихсэн бол Батхуяг шиг хайртай хүн байхгүй болчихсон л сууж байх амьтан байна арай ийм гэж бодоогүй юмсан нөгөө Шүүдэрэцэцэг ч гэх шиг гэдэг шиг юм болох нь уу үгүй юу кккк П.Батхуяг хөгийн амбицтай юм болгоны түрүүнд гүйх гэдэг баасны хар л даа гэхдээ энэ тохиолдолд Батрэгзэдмаагаас дээр харагдлаа
Anonymous said…
Батсуурь гэдэг залуу зоригтойхон дуугарч шүүмжид салхи оруулснаар эд нар их том том дуугарцгаадаг болж байх шив, гэхдээ яалтгүй багш нь болохоор өөрч яахав дээ, нэг хэсэг бол ч их л чимээгүй болсон байж билээ, нэг нь зориглохоор бусад нь дагаж л байна даа
Амьдаа said…
Галаа багш том юм аа, өөрөө "ширүүнхэн бичих" насаа өнгөрөөд ирэхээр сайн шавь төрүүлж монголын утга зохиолын замд оруулж өглөө шүү дээ, жинхэнэ багш хүн юм байна, Батсуурь гэдэг энэ залуу багшаасаа нэлээн юм сурсан бололтой, хэсэгтээ л бичих байлгүй дээ, дараа нь дахиад нэг нь гарч ирнэ биздээ, тэр цагт л багш хүний багш байсных нь хэрэг бүтнэ, З.Дорж бол яахав дээ байдаг л нэг хэрүүлч шүү дээ, тэрний шүлэг ч гэж юу байхав, тэрнийг тоодог хүүхэн ч гэж юу байхав дээ
Anonymous said…
amidral saikhan ch, shuurgatai ch.khumuus ee bugdeerei oyunii orgil ood khurch chadah tsegee hurtel zutgetsgeeye.