МУИС-МХСС-УЗА 2 Б.Алтанхуяг
|
Залуу
шүлэгч Мөнхцолын Батбаяр “Салхины далавч” /2013/ яруу найргийн ном хэвлүүлжээ. Ном анхаарал татаж байна.
Иймээс хэдэн санааг таны оюунд хүргэсү.
Оюун
ухааны “эзотерик” мэдлэг хүмүүний чинад мэдрэмжийг сэрээж, яруу найрагт үнэний
өнгө, үнэрийг шингээхийн тул хийсвэрлэхүйн орон дайдад дураар хөвж, тэндээс
олсон гоо сайхан, эмгэнэл, гуниг ганцаардал, баяр баясгалан, гэрэл гэгээнээс хуримтлагдсан
өвөрмөц мэдрэмжүүдийн нийлэг цогцолбор нь жинхэнэ урлагийг бүтээдэг болтой.
Дээр дурдсан гоо сайхан, ганцаардал, хайр, гэрэл гэгээ
гэх дөрвөл
томъёолол үнэндээ илтэд ялгаатай мөн чанарууд юм. Харин
М.Батбаярын
“...Тоо тоолох мэт хөлийн чинь анир
“...Тоо тоолох мэт хөлийн чинь анир
Тодрох хүртэл энд суух болно
Дуулах болно...
Салхинд шидээр нь далавч урлаад
Сул тавих болно” /***Эгцэлж хартал чинь би дуулах болно/
хэмээн “агсарч” урласан салхин далавчны хээн дээр “ГОО
САЙХАН”, “ГАНЦААРДАЛ”, “ХАЙР”, “ГЭРЭЛ ГЭГЭЭ” гэх урлаг, гоо зүй, гүн ухааны үнэт зүйлсийг нэгэн дор хоршин оршиосон нь
атаархалтай. “...хөлийн чинь анир тодрох хүртэл - ГАНЦААРДАЛ”, “...энд суух
болно - ХАЙР”, “..., Дуулах болно... – ГЭРЭЛ ГЭГЭЭ”, “Салхинд шидээр нь далавч
урлаад...-ГОО САЙХАН”. Энэ мэт “интеграци”-лагдсан тайлбар шаардах цогц
бүтээлийн цараа эл шүлэгт, биш ээ “Салхины далавч” /2013/ номд сүлэлджээ. Гайхалтай...
С.Буяннэмэх “Уран зохиолыг хэрхэн зохиох
сэдэв” /1929/ өгүүлэлдээ “нөгөө далд утга гэгч утгыг мэдэхгүй гагцхүү бодсоны
хойно сая тайлбарлаж мэдэх болой. Энэ зүйлийн шүлгүүд бодлоготой бөгөөд энэхүү
тайлбарлах шүлэг нь ч мөн бодлогыг нээгдүүлэх буюу эрдэм оюуныг шалгахад тустай”
гэсэн томъёолол нь үнэн хэрэгтээ реалист бус арга, сэтгэлгээний нэгэн
цагийн /1920-иод оны/ хийсвэрлэх арга,
утга нуух эртний сонгодог найруулгын нэгэн жишээ юм. /Д.Галбаатар “Уран шинжлэлийн
удиртгал, ерөнхий онол” /УБ.2007/ Үүнээс үзэхүл М.Батбаярын шүлгүүд
утга нууж, хийсвэрлэх барилын орчин цагийн нэгэн содон хувилбар
болсныг илтгэх мэт. Эл бяцхан номыг уншиж суухуйяа, залуу найрагчийн шүлэг бүр нь намайг эрэлд хатаан, бодолд унагааж
байлаа. Эцсийн эцэст эхлэн өгүүлсэн “дөрвөн
зүйл” буюу хаа гуяаар нь хугалж нугалж, зааглаж салгамгүй тийм нэг цогцлол,
эгшиг хэмнэлийн жигдрэл нь бишрэх сэтгэл төрүүлснийг хэлэх хэрэгтэй.
Үүнээс үүдээд яруу найрагч шүлгээ төрүүлдэг үү?,шүлэг өөрөө төрдөг юм уу ? гэх
асуултад хариу олох
шиг болсон.Үүнийгээ жаахан торуулъя. Тухайлбал: яруу найрагч Ц.Хуланд,
“Намрын
уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайгаа
ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай”. мөрүүд бий. Энэ шүлгийг сонсоогүй, мэдэхгүй хүн цөөн буйзаа. Ингэхээр дээрх шүлгээ Ц.Хулан
найрагч “төрүүлсэн” байх магадлал өндөр юм.Харин залуу шүлэгч М.Батбаяр:
“Ээжээ,
Дэлхий өвгөртөл хамт байгаа ч дээ
Дэлхий өвгөртөл хамт байгаа ч дээ
Дээлээ товчилж сурсанаа таньдаа харуулъя” гэж
гуйжээ. Өнгөцхөн
уншвал бүтэц хийгээд агуулагын хувьд нэг их ялгараад
байхиймгүй мөрүүд. Ижийнхээ их ачлалын хариуд борви өндийж хариулахыг хүссэн
нэгэн чинад утга жингэнэх нь хэн хүнд ил. Үүнийг мэдрэх, энэ үгсийн холбоо
хоорондын нөхцөлдөөнд оршин буй сэтгэлийн найргийг, цул санааг тайлах гэдэг
энгийн уншигчийн хийх ажил яавч биш. Ердөө л өөр дээрээ мэдрэхэд л хангалттай..
Ямар баялаг агуулга, ямар нарийн сэрэл мэдрэмж, ямар их хайр хүндлэл вэ?... Энэ
адвиш онцгой чанар нь М.Батбаярын шүлгүүд “өөрөө
төрсөн”-ийг илтгэнэ. Учир нь эл
шүлгийн “чинад утга” зүгээр ч нэг “шийрэн дээрээ тэнцэж”, чинагш “дээлээ товчилж
“ сурснаа ээждээ харуулах биш гэдгийг “дэлхий өвгөртөл хамт байгаач” гэх агуу
их сэтгэлийн орь гуйлтаас нь аяндаа
нэвчиж мэдрэгдэх аж. Ээждээ “мөнхийн ус байдаг ч болоосой” зэргээр мөнхрүүлэе хэмээн дуулдаг “улиг болсон ягшмал
мөр”-үүдийг халан, “дэлхийг өвгөртөл” шинэтгэжээ. Тухайлбал “дээлээ товчилж
сурахын дайтай тэр үед” буюу “ижий минь байхад” хүү нь дээлээ товчлохгүй” дулаахан
байна гэх нэгэн утга илрэх мэт ч үнэндээ дэлхийг өвгөртөл суусны дараа дээлээ
товчилж сурах нь ижийгээ “өвгөрсөн дэлхийд л шингэсэн”-ий дараа хэмээн учирлажээ.
Чухам үүнд л миний ойлгуулж ядан буй жинхэнэ шүлэг, зохиолчийн уран чадвар буюу
П.Батхуяг докторын тогтоосон “зааг” хүртэл улам тодорч харагдах шиг болсныг
нуух юун.
Харин “Намайгаа ухаажихыг үзэх гэж ижий минь
та урт наслаарай” гэдэг бол энгийн
хар ярианы “ӨГҮҮЛБЭР”. Үүнд нь “Ээж минь та үхэж болохгүй, хүү нь өсөж
том болоод ачийг тань хариулнаа, би ухаантай том хүн болно та минь тэр хүртэл урт наслаарай”
зэрэг залхаг энэ
орчлонгийн
амьдралд өдөр шөнөгүй
улигшин давтагдсан үгс юм. Харин “Дэлхий өвгөртөл
хамт байгаач” гэдэг мөрүүд өөрөө.
Ийм сэтгэлгээ залуу шүлэгч М.Батбаярт заяажээ.
Залуу шүлэгчийн гоо сайхны тухай
ойлголт, урлагийн мэдрэмжээс яруу найргийн бурханлиг
чанар, хөг аялгуу
гоц ялгардаг. “Орчлон дэлхий дээр яагаад ч юм сайхны тухай огт мэдрэмжгүй, уран зохиолд авьяасгүй хүн гэж бий” хэмээн Д.Галбаатар багш нэгэнтээ хэлж байж билээ. Батбаяр тийм нэгэн
яавч биш.
“Хайрыг минь чи
Нулимсан дотроо цовдлоод
Газар унагачихсанд
Хавар өндийх цэцэг бүр
Нүцгэн хөлийг чинь санаж
Үндэс рүүгээ мэгшдэг”
/хайранд минь чи нойрсуулах эм уулгаад
23-р тал/ Эл шүлэгт хайр, ганцаардал, гоо үзэсгэлэн, сайхны гэрэл туяа цугаар
хамсжээ. Учир юун гэвэл дээрх мөрүүдээс нэг л
үгийг хасахад гоо сайхан чанраа алдана. Үндэс рүүгээ
мэгшиж, өөрийгөө усласан юм бүхэн илүү сайхан болж ургаж дэлгэрнэ. Гүн ухаантан Омар Хайямийн “Ертөнцийн арван явдлаас ес нь гунигтай” гэж хэлсэн нэг үг бий. Батбаярын шүлгүүдэд гуниглангуйн аяс хандлага
нэлээд гүн суусан юм. Нээрээ
л яг “арваас ес” нь байжихуй.
...Цас үл мэдэгхэн хаялана
Чи лав гуниглаж байгаадаа
Цуг очдог цэцэрлэгийн сандал дээр
Цувныхаа хормойг засан суугаадаа...
мөрүүдээс тийм л
өнгө аяс нэвт үнэртэнэ. Гэвч тэрхүү их гуниг ганцаардал нь бүхэлдээ гэрэл
гэгээгээр дүүрэн аж. Учир нь цуг очдог цэцэрлэгийн сандал дээр тэр охин суусаар.... Гуниглангуйн аясыг ийнхүү нээж, шүлэгтээ суулгаж
чадсанд нь талархах учиртай. Энд мөнхүү хайр, эмгэнэл хосолсон
өвөрмөц атлаа гоёмсог сэтгэлийн цогцолбор илэрнэ. Үл мэдэгхэн
хаялах цаснаар гуниглан буй охин цувныхаа хормойг засах нь магад шүлэгчийг л
хүлээх мэт ээ. Ийм олон зууны долгис давалгааны дараа бүтээгдэж буй энэ уран сайхны ертөнц бидэнд ямар гайхалтай мэдрэмж төрүүлж
буйд гайхнам.Цаанаа л нэг тийм эгшиг сонсогдох ариухан
агшин..., шүлгүүд хөвөрнө....
“Чиний инээд жимс хагарах шиг
Чимээгүйн гүнд ус дусах шиг
Норсон цэцэгс чичрэх шиг”.... /26-р тал/ Энэ төгсгөлийн
Мөрүүдийг
хэлхэхдээ залуу шүлэгч байгалийн гоо сайхныг гүн мэдэрч чадсан нь илт. Эмэгтэй хүний инээмсэглэх сайхан. Харин түүнийг шүлэгт яг
байгалийн төрх,
инээмсэглэлээр нь
зураглаж чадсанаараа гайхамшигтай. Магадгүй биднээс өмнөх
үеийнхэн энэ нарийн ур зүй, мэдрэхүйн агшинг эс мэдэрч өнгөрөх ч магад. Төрийн шагналт найрагч Б.Явуухулангийн “Мөнгөн аяга шиг гар”
гэх зүйрлэлт дүрслэлийг судлаачид шагшин
шагшин ишилдэг. Харин өнөөгийнхөнд мөнгөн аяга шиг гартай бүсгүйгээс илүү
“норсон цэцэгс чичрэх
шиг” инээмсэглэлтэй бүсгүй таалагдах буйзаа. Мөн
л хайр, ганцаардал, гоо сайхан мэдрэгдэнэ. Харин ганцаардал ор тас үгүй?. Та гайхаж магад. “ШИГ”-ийг нь авч хаяад II мөрийг уншия. “Чимээгүйн гүнд ус дусах” /шиг гэдэг цуг
байсан ч болох юм л даа/ нэг тийм амгалан тайван ахуйг илэрхийлжээ. Харин ус дусахаас өөр чимээ анир алга. Тэхээр мөнөөх хүмүүн ганцаар буй. Энд л миний яриад буй зүйлс илрэн гарч ирээд байгаа юм. Яахав дэргэд нь хайртай хүн нь чимээгүйхэн суулаа ч тэд хэзээ ч “ус дусах шиг инээд”-ийг олж харахгүй, бас эс
мэдэрмүй.
Түүний шүлгүүд нь
позитивизмыг үндэслэгч О.Конт хүний оюун ухааныг
гурван шатлалын
хуваагаад түүний нэг хэлбэр буюу оюунжсан, илүү нарийвчлал бүхүй дээд хийсвэрлэл
/метафизик/ шинжийг ийн нэрлэсэн билээ. Урлаг дахь метафизик сэтгэлгээний гол онцлог нь оюун санааны ер бусын нарийн
илэрхийлэл бүхий хийсвэрлэлүүдэд оршдог /“Филисофи 2011” 132-р тал Ийм шинж залуу шүлэгчийн,
“Дээвэр дээр
Дээвэр дээр унахдаа хөл алдаж
Хэлээ хазсан борооны урсгалд
Тэжээвэр үхрийн нүд мэт сар
Нүүрээ булхаж бөглүү хотыг
Шинэ унтлаганы хувцасаар төсөөлөн
Одоо л нэг сайхан байгаа” /”Дээвэр дээр”
82-р тал/ мөрүүдээс
харагдана. ...Шөнө бороо орох...бас саран мэлмэрэх.... Энд логикийн хувьд ямар нэгэн зориудын алдаа оруулсангүй. Харин борооны дусал гэх
хурмаст хийгээд байгалийн эгэл боловч ер бусын тааламжит “ТОДОРХОЙ” үзэгдлийг “хэлээ
хазах” буюу “сар уснаа нүүрээ булхах” зэрэг нь хийсвэрлэл метафизик шинж нь юм. Тайлөл нь өнөөх л гоо төгс сайхан, хэлээ хазсан борооны эмгэнэл, хуучин муу хотоо шинээр төсөөлөх зэрэг нь түүний сарны хайр ажуу. Хүмүүс бороо ороход гуниглаж, мартсан дурсамжууд сэргэдэг. Цонхны араас ертөнцийг харахад сайхан байдаг ахуул, харин бороонд нүүрээ угааж буй сараар тэрхүү бороог шинэ үзэгдэл мэт өнгөлөг болгож чаджээ. Өглөө бүхэн шинэ. Тэгвэл мөн шөнө ч гэсэн шинэ л байдаг юмсанж. Тиймээс л саранд шинэ орой орсон бороо уйтгар төрүүлэхгүй сайхныг бэлэглэх нь
сайхан билээ.
“Тэнгэрийн цэцэрлэгт хөл нүцгэн даяанчилж
Навч тасрах нь эх нярайлахтай адилыг ухаарнам”/50-р тал/
Навч тасрах нь эх нярайлахтай адилыг ухаарнам”/50-р тал/
“Тэнгэр минь тэнгэр минь чи хаана байна
Тэр зүг рүү чинь би алхмаар байна”/68-р тал/ үнэхээр Ломбын
Тэр зүг рүү чинь би алхмаар байна”/68-р тал/ үнэхээр Ломбын
Нямаа гуайн хэлснээр “монголын яруу найргийг одоо харахад хонгилын үзүүрт гэрэл асч байна” гэсэн шиг тэр гэрэл рүү бидний үеийг ийм л шүлгүүд хөтлөн одох бизээ. Залуу найрагч Ш.Хатанбүүвэйбаатарын
“Тэнгэр яагаад цэлийтэл нээсэн цонх шиг
Хоосон гэдгийг...”
Хоосон гэдгийг...”
шүлэгт агуу их тэнгэр ч хоосон чанартайд бухимдсан өнгө аяс илтэд мэдрэгдэнэ. Гэтэл
М.Батбаяр “тэнгэр минь, тэнгэр минь чи хаана байна” гэсэн нь бас л хоосон хийгээд
амьдрал ч ийм буй илтгээд зогсохгүй “тэр зүгрүү чинь би алхмаар байна”
гэж гэрэл нэмж тэлжээ. Яг л салгаж болохгүй ганцаардал,
гэрэл гэгээ хоёр. “Салхиныдалавч” ном гунигт хайрын уйтгарт эгшиглэлээр дүүрэн юм шиг ч гэрэл гэгээт мөрөөдлөөр дүүрэн аж.Үүндээ л залуу
шүлэгчийн шүлгүүд
гайхамшигтай байгаа юм. Хамгийн гол нь нэг л бүдүүн хадуун хэлбэрдэлт шиг тийм нэг ургүй ,
урамгүй усан шүлэг шиг эмгэнэлтэй бус хиргүй, гэм зэмгүй гэгээн гуниглалийг хайраар хачирлан
урласанд нь Мөнхцолын Батбаяр залуу шүлэгчид
талархнам аа.
Comments