Сервантес өөрийнхөө “Дон Кихот”
номынхоо ирээдүйн хувь заяаны тухай биднээс
400 гаруй зууны өмнө юу хэлсэн гээч.
“Хүүхдүүд энэ номыг гартаа барина.
Залуучууд үүнийг уншина.
Нас биед хүрсэн эрчүүд ойлгоно.
Харин хөгшчүүд магтана.
Товчхондоо хааяагүй энэ ном гар дамжин халтартан хэн бүхэнд танил болох тул туранхай морь харагдвал
“Расинанте явж байна”
хэмээн хашгиралдана”.
Энэ харин үнэн гэдгийг дөрвөн зууны дараа батлан хэлж чадах нь гайхмаар.
Дэлхийн соёлт хүн төрөлхтөн түүнийг мартаагүй.
“Дон Кихот”
сонгодог зохиол хэвээрээ.
Бидний тэмдэглэлт нэгэн өдөр буюу дэлхийн номын өдөр санаандгүй нэгэн өдөр биш испанийн их зохиолч,
жүжгийн зохиолч,
яруу найрагч Мигель де Сервантас Сааведрагийн таалал төгссөн өдөр билээ.
Манай оронд даан ч салхин тээрэм байхгүй
л дээ. Гэвч кино,
баримтат кино, номон дээрх салхин тээрмийг харахаар
“Дон Кихот”-ын салхин тээрэм юун түрүүн бодогдоод инээд алдаад байдаг юм.
Хаа холын малчин удмын хүмүүнд салхин тээрмийг сэтгэлд нь бүтээж өгөх гэж.
Сервантесийн хувь амьдрал бол тийм
ч бүтэлтэй байгаагүйг намтраас нь мэдэж болно.
Гэхдээ мөрөөдөмтгий,
гэнэн хонгор төрх харагддаг.
Тэрээр ядуу цэргийн эмчийн гэрт төрсөн.
Хүүхэд насаа Испанид өнгөрөөсөн
ч амьдралын эрхээр Италид очиж хамба ламын гэрийн үйлчлэгчийн ажил
ч эрхэлж байсан.
24 насандаа түүхийн шийдвэрлэх тулалдаанд оролцож байв.
Христос шашинтнуудыг Газар дундын тэнгист устгахыг зорьсон Оттомани туркчууд усан онгоцыг Лепантогийн буланд бут ниргэжээ.
Тэр тулалдаанд гурван
ч удаа шархадсанаас сүүлчийн шарх нь зүүн гарыг нь хөдөлгөөнгүй болгожээ.
Азаар харин хожим суут зохиол бичих баруун гарыг нь үлдээжээ.
Дөрвөн жил цэргийн алба хаагаад гэр лүүгээ явах замдаа туркийн далайн дээрэмчдэд олзлогдон Алжирт барьцааны хүн болон хоригдох нь тэр.
Найман жилийн дараа буюу
1580 онд эцэг эхийнхээ тус дэмээр барьцаанаас нь худалдан авчээ.
Сервантесийг эх орондоо буцаж ирэхэд Испани орон нь Лепантогийн баатруудын талаар аль хэдийн мартсан байлаа.
Мөрөөдөмтгий Сервантес шүлэг зохиол бичихээ орхисонгүй.
Шүлгүүд нь
ч жүжгүүд нь
ч олны анхаарал татсангүй.
Харин хөдөөгийн амьдралын тухай бичсэн
“Галатея” нь бусдаас илүү анхаарал татжээ.
“Ялагдашгүй Армада” хөлөг онгоцны комиссараар ажилд орсон чинь ялагдал хүлээх нь тэр.
“Ялагдашгүй” гэсэн нэр нь ямар
ч нэмэр болсонгүй.
1588 онд Английн эргээс холгүй бут цохигдсон аж.
Дараа нь улсын хөрөнгө мөнгийг итгээд өгсөн банкны эзэн дампуурснаас тооцооны алдагдал гарч азгүйхэн Сервантес шоронд хоригдох нь тэр.
1603 онд шоронгоос суллагдаад
“Ламанчийн зальтай идальго Дон кихот”
буюу бидний хэлж заншсанаар
“Дон Кихот”-оо туурвисан юм.
1605 онд бас
л баривчлагдан шоронд хоригдсон
ч номоо хэвлүүлж амжсан юм.
“Дон Кихот”
романыхаа хоёрдугаар хэсгийг
1615 онд хэвлүүлсэн.
Уг нь Испаний худалдааны онгоцуудад баялаг зөөсөн,
утга зохиол нь европ даяар танил болсон Испанийн алтан үед амьдарч байсан
ч Сервантес ямар
ч чинээлэг таатай байдал үзээгүй нь харамсмаар.
Харин мартахааргүй содон тоотой онд таалал төгссөн юм
1616 он. Одоо Дон Кихотыг дэлхийн бүх насныхан уншиж ойлгож бас магтаж байна.
Гэхдээ зөвхөн сонгодог хэмээн дээдлэх төдийгүй уншиж ойлгох учиртай.
Ийм л сэтгэлээр таны өмнө Набоковын хувилбарыг толилуулж байна.
XVIII зуунд бол хоёр замаар эд баялаг,
алдар хүндэд хүрдэг байж.
Нэг бол бичиг үсгээр эсвэл зэр зэвсгээр.
Сервантес бол бичигүсгээрээ алдар хүндэд хүрсэн бөлгөө.
Тэр өөрийн цаг үе төдийгүй ирээдүйн,
мөнхийн гэмээр
ч цаг хугацааг эзлэн байлдан дагуулсан ажээ.
О. Содномпил
Comments