Төрөлх 76-р сургуулийнхаа удахгүй болох 30 жилийн ойд зориулан шүлэг бичлээ. Ая хийлгэхээр өгчихсөн, бэлэн болох хугацаа нь тодорхойгүй ч оруулмаар санагдаад байх юм. Учир нь энэ шүлэг минь хурдан амилаасай гэсэндээ л. Та бүхнийг ч мөн миний анхны дуу мэндлэхийн төлөө залбирна гэдэгт бат итгэж байна. Энэ шүлэг "Сурагч" сонины 2011 оны 10 сарын дугаарт төгсөгчдийн мэндчилгээ болон хэвлэгдэсэн байгаа.
I.
Өглөөн нарнаар яаран ирэхэд
Эрдмийн үүдээ дэлгэн тоссон
Өргөн саруул танхимд нь
Энхрий үрс нь оюунаа тэлсэн
Өгөөж ихт
сургуулиа мартахгүй
Д.Х
Төрсөн
гэрээс минь ялгаагүй
Нэг л дотно
миний сургууль
Төгсөөд
одсон хойноо ч
Нэхэн санах
насны сургууль
II.
Заасан хичээл нь зүрхэнд шингээд
Хүрэх оргилд намайг хөтөлсөн
Зуунаас зуунд дуурсан мөнхрөх
Хүндэт багшийн алдар бахархалтай
Зүрхний
хайрт багшаа мартахгүй
Д.Х
III.
Инээж уйлах зангийн хөөрлөөр
Дуутай хууртай намраа угтсан
Итгэж гомдох сэтгэлийн уяралаар
Дурсамж дүүрэн хавраа үдсэн
Ижилдэн дассан нөхдөө мартахгүй
Д.Х
Comments
амжилт хүсье
сайхан дуу төрөх болтугай