2010.09.08-ны өдөр шиг санагдаж байна. Яагаад ч юм тэр өдөр би ширээндээ ганцаараа сууж байсан юм. Хичээлийн дундуур гэнэт өмнө огт харж байгаагүй охин орж ирээд миний хажууд суудаг юм байна. Ялигүй овортой харагдаад тэгсэн үү? дээд курсын оюутан байх гэж бодсон ч би бас түүнд 1-р курсын “шинэков” гэж яагаад ч юм харагдмааргүй санагдсан. Тиймдээ ч монгол бичгийн багшийн цээжээр бичүүлсэн зүйлийг огтхон ч бодолгүй хурдан хурдан хөрвүүлэн бичиж “гарсан даа”. Харин тэрээр нууцаар дэвтрээс минь дуугүйхэн хуулж байж билээ. Гаднаас нь харахад хүрэн шаргал үстэй, нүдээрээ инээмсэглэсэн, даруухан дуу цөөтэй юмуу гэхээр бас их нөхөрсөг зантай ,шуудхан хэлэхэд “нууцлаг” хүмүүсийн нэг шиг сэтгэгдэл төрсөн. Анхны учирсан түүх, анхны сэтгэгдэл ийм байсан ч анхны сэтгэгдэл гэдэг хамгийн хүчтэй мөртлөө бас хамгийн оновчгүй байдаг юм шиг бодогдсон шүү. Яагаад гэдгийг би одоо үгүүлье. Отгонсүрэнгийн Цолмон гэж дуу цөөтэй ч бас нүүрэмгий энэ охин нэг хичээл дээр уншсан бичил бодрол зохиомжоороо миний бодлыг эрс өөрчилсөн юм. Ямар гоё сэтгэдэг, түүнийгээ ёстой “хөөрхөн” биччихдэг “дориун” охин юм даа гэсэн бодол түүнийг улам сайн мэдэхэд намайг хөтөлсөн. Тиймдээ ч уг хөргийг бичиж сууна. Эгч нь сэтгүүлчийн мэргэжилтэй, ер нь эднийхэн телевизэд ажилтай, өөрөө ч багадаа хүүхдийн нэвтрүүлэг хөтөлпөг байсан нь энэ мэргэжилд улам дурлуулсан биз. Сэтгүүлч, тэр тусмаа олон улсын алдартай сэтгүүлч болохыг хүсдэг, үүндээ ч бат итгэлтэй явдаг нь түүний ярианаас илт. Уянга эгч шигээ сайн сэтгүүлч болохыг хүсдэг тэрээр одоо ирээдүйн монголын утга зохиол сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн төлөөлөгч болохоор УЗА-1-н хамт олонтойгоо мэрийж явна. . . Амжилт хүсье найздаа!
Comments