Гончигийн БАТСУУРЬ.
Архангай аймгийн Цэцэрлэг хотод багшийн гэр бүлд төрсөн. МУБИС-ийн Архангай
аймаг дахь Багшийн сургууль, МУБИС-ийн МоСС-ийн Монгол хэл-Уран зохиолын
ангиудыг тус тус төгссөн. 2003 онд Уран зохиол судлалын магистр зэрэг
хамгаалсан. 2010 оноос МУИС-ийн МХСС-ийн докторантурт профессор Д.Галбаатарын
удирдлаган дор суралцаж буй.
“Б.Явуухулангийн яруу найргийн бас нэгэн онцлог”,
“Монголын уран зохиолын онол түүхийн зангилааг тайлагч”, “Бөөгийн домог-Мөхлийн
домог”, Д.Намдагийн хөгшин чоно ульсан нь” туужийн тайлал зүйн нэгэн хувилбар”
зэрэг судлал, шүүмжийн бүтээлүүд нь “Өдрийн сонин”, “Утга зохиол урлаг”
сонинуудад хэвлэгдэж байсан. 2010 онд уран зохиолын судлал, шүүмжийн
“Удиртгал”, 2012 онд “Ц.Дамдинсүрэнгийн яруу найргийн аман зохиолын уламжлал”
номууд хэвлүүлжээ.
Социалист
Монголын үед элдвээр хавчигдан шахагдаж яваад хожим нь их л нэр хүндийг олж
төрийн шагналаар нэхэн шагнагдаж, түүвэр сэлт нь хэвлэгдсэн нэгэн онцлог бүхий
уран бүтээлч бол Р.Чойном билээ. Түүний “Сүмтэй будрын чулуу” гэдэг шүлгийн
түүврийг нь 1990 онд Ж.Бямбаа эмхэтгэн хэвлүүлжээ. Мөн “Хаа байна тэр
диваажин”, Гал морин цаг” зэрэг номууд ч гарсан бий. Түүгээр ч зогсохгүй
ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт хүртэл зарим уран бүтээлүүдээс нь
орсон байх. Энэхүү уран бүтээлчийн амьдрал, уран бүтээлийн тухай янз бүрийн
аман яриа их дэлгэрсэн байдаг нь эдүгээ сонирхол татахаа нэгэнт больжээ.
Р.Чойном нэлээдгүй олон шүлгүүд бичиж үлдээсэн болох нь түүний хэвлэгдсэн уран
бүтээлийн өвүүдээс харагддаг. Түүний “Сүмтэй будрын
чулуу” шүлгийн түүврийн “Шүлэг” гэсэн эхний хэсэгт хоёр зуу орчим шүлэг
хэвлэгдсэн бий. Р.Чойномын уран бүтээлүүдийг ажиглавал архи, хүүхэн хоёрт
зориулсан нэлээд шүлгүүд бичсэн байна. Уг номд орсон хоёр зуу орчим шүлгийн нэг
зуу орчим шүлэгт нь архи, хүүхний тухай ямар нэгэн хэмжээгээр дүрсэлжээ. Бүр
тодруулбал архитай холбоотой 15 шүлэг, хүүхэнтэй холбоотой 68 шүлэг, хоёулантай
нь холбоотой 22 шүлэг нийт 105 шүлэгт мөнөөхөн архи болон хүүхний тухай бичсэн
байгаа юм. Архи, хүүхэн гэж бүдүүн бааздуу хэлж буй нь яруу найрагчийн шүлэгт
орсноор нь өгүүлж байгаа хэрэг болно. Яруу найрагт бол дарс, ундаа, цэнгэлийн
ундаа, тэнгэрийн ундаа гэх буюу бүсгүй хүн, онгодын тэнгэр, охин тэнгэр гэх
мэтээр арай л өөрөөр нэрлэж ирсэн байдаг. Яруу найраг дарс, бүсгүй хүн хоёртой
ямагт нөхөрлөж ирсэн түүх бий л дээ. Гэхдээ яруу найраг ямагт тэнгэрлэг, ямагт
уран тансаг мэдрэмжээр дүүрэн, ямагт үзэл суртлаас хол байж ирсэн ба цаашид ч
ийм л байх биз. Ийм байхад нь дарс, бүсгүй хүн хоёр нөлөөлөн найрагчийн онгодыг
хөглөж ирсэн түүх олныг өгүүлж болно. Харин Р.Чойномын дарс, бүсгүй хоёрын
тухай шүлэг нь бусдаас ялгаатай юм. Тухайлбал түүний нэгэн нэргүй шүлэгт:
Монгол архины бөглөө
Модны
хожуул шиг бөх юм.
Хавдаж
хөштөлөө балбаад
Хагалах
нь холгүй онгойлгох юм... гэх буюу
Монгол
хүүхнийг бол
Мориор
элдээд ч барьдаггүй
Ондоо
зарим нь бол
Оройхон
өөрөө ирнэм билээ...
гэх мэтээр өгүүлжээ. Энэ шүлгээс яруу найргийн сайхныг
мэдрэх боломж байна уу гэвэл өөдтэй хариулт олдохгүй биз ээ. Д.Нацагдоржийн
“...Хэдийний амраг чи минь одоо учирч миний хэнхдэгт зул барих цаг боллоо...”
гэх буюу Б.Явуухулангийн “...Мөнгөн аяга гараас чинь Туулын уснаас уух юмсан
мөнхийн усыг уусан шиг...” гэсэн дүрслэлүүдтэй харьцуулж үзвэл “...Монгол
хүүхнийг мориор элдээд ч барьдаггүй...” гэдэг нь дэндүү болхи гоо сайхан
хийгээд яруу найргийн мөн чанараас ангид буй нь илэрхий танигдана. Мөн “Монгол
архины бөглөө модны хожуул шиг бөх юм...” гэдэг зүйрлэлийг “Сархад хийсэн сав
согтсон гэж сонсоогүй Дурлал амссан зүрх ханасан гэж дуулаагүй...” мэттэй
зэрэгцүүлээд харвал арай л өөр юм болох нь мэдэгдэнэ. Мөн тэрээр:
Архины нөхрийг олоход
Аравхан
алхам хэрэгтэй
Амьдралын
нөхрийг олоход
Арвинхан
алхах хэрэгтэй...
гэж бичжээ. Эндээс шүлэг гэхээсээ илүү хэн нэгэнд хэлсэн
сургаал үг шиг архины хор хөнөөл, хэрэггүй муу зүйл болох тухай өгүүлсэн яриа
таниулга шиг л сэтгэгдэл төрж байна. Яруу найрагч Р.Чойномын “Амрагтаа бичих
захиа” шүлэгт:
...Хаврын сарын арван
гурванд
Хайран
чиг зүрхээ нийлүүлцгээж дээ
Хагацна
гэж л хагацсангүй
Хадмын
муугаас хагацлаа даа...
гэсэн ардын дууны хэмнэлтэй мөрүүд нь зүгээр хэн нэгэн
халамцуу нөхөр хадмаа муулан хуучилж байгаа юм шиг санагдана уу гэхээс сайхан
яруу найраг юм гэх ямар ч аргагүй нь илэрхий. Ер нь түүний яруу найрагт энд
тэндхийн хүүхнүүдэд зориулсан шүлгүүд олон байдгийн нэг нь “Цэрмаа” гэдэг шүлэг
байна. Уг шүлэгт:
Хөөрхий дөө, миний Цэрмаа
Хөхрөөд байгаа их хотын
Альхан байшингийн, ямархан өрөөнд
Амьдран суугаа бол доо, миний
Цэрмаа...
гэсэн нь олонд түгсэн ардын ч билүү нэгэн дууны гудамжны ур дүй
муутайхан хуулбар буюу зохиомол дуу, гуйвуулсан дуу гэдэг шиг л сонсогдож
байгааг хэлэх ч шаардлагагүй мэт бол “Батноровт чи бидэн хоёр учирлаа” гэдэг шүлгэнд
нь:
Уйтгартай газар Батноров л
гэх юм
Усгүй,
модгүй, хөгжилгүй л гэх юм
Улаанбаатараас
би чамайгаа олоогүй,
Учирч
энэ л Батноровт даслаа даа...
гэсэн нь мөн л гүн сэтгэлэг, уран дүрслэлгүй хуурай тоочсон өгүүлэмжээр дүүрэн болох
нь тодорч байна. Ер нь түүний шүлгүүдээс:
Орчлонд
огт архигүй бол сайхан аа! гэж
Олон
эхнэр санааширч явдаг байх даа
Олон
харцуул тэгвэл, уйтгар тайлах юмгүй болоод
Оронд
нь эхнэрээ зодож эхэлбэл сайхан уу даа?
гэх зэрэг архи хүүхэн хоёрыг ур муутайхан
хольж бичсэн олон дүрслэл өгүүлэмжүүдийг үзэж болно. Иймэрхүү
сэдвээр бичсэн түүний шүлгүүдийн бас нэгэн гажуу тал
нь зарим үгсийг сонголтонд байгаа мэт
санагддаг.Тухайлбал: “Диваажин” шүлэгт:
...Хатан төмөр пүршийг нажигнуулан
Хангайн согоо шиг охидыг
янцаглуулан... гэх буюу
...Замбуулин хорвоод хамгаас үнэтэй
Заяасан биеийн заар ханхлах үед...
гэсэн мөрүүд бий. Энд орсон янцаглуулан, заар
ханхлах гэдэг үгс болон ер нь дээрх дүрслэлүүдийг яруу найргийн хэм хэмжээнд
хэрхэн нийцэх бол гэж эргэлзмээр байдаг. Ер нь бүсгүй хүн, дарс хоёрын тухай
шүлэглээгүй найрагч байхгүй боловч тэдгээрийг хэрхэн уран дүрсэлсэн бэ
гэдгээрээ үнэлэгдэж ирсэн байдаг ба энэ талаас нь үзвэл Р.Чойномын шүлгүүдэд
байгаа дүрслэл нь арай л болхи, бохир
мэт санагдаж байдгыг дахин хэлье.
Шүүмжлэгч С.Энхбаяр нэгэнтээ Р.Чойномыг гудамжны яруу найрагч гэж хэлсэн
байсан нь түүний шүлгүүдээс харагдаж байгаа юм. Мөн иймэрхүү гудамжны
дүрслэлүүдийг “Залуу нас” шүлгийн:
...Аавын
хүүгийн шүр шиг хацрыг
Алгадаж
явсан залуу нас минь
Адилхан
нөхрийнхөө хамрын цусыг
Асгаруулж
явсан залуу нас минь...
гэсэн онгиргон цагаан жишээнээс болон
...Наранд явахад
дайралдсан газраа
Намалдаглаж баймаар хуягтай чинь
Гараа хүлээстэй дарлуулахгүйн тулд
Гаран гартлаа эвлэрье...
гэх зэргийн шоронгийн шүлгүүдээс нь үзэж
болно. Найрагч Р.Чойномын үгсийн санд энэ мэтийн яруу найрагт байх үг мөн үү
гэж эргэлзмээр үгс мөн эргэлзмээр байранд орсон байдаг нь олонтаа. Гэхдээ
магадгүй яруу найрагт орж болохгүй үг гэж байхгүй байж болох хэдий ч тухайн үгсийн
нийлцээс харагдаж байдаг мэдрэмж, утгын өнгө аяс хийгээд сэтгэлгээний түвшинг
яруу найрагт хайхралгүй орхиж боломгүй санагддаг.
Түүний яруу найрагт байдаг бас нэгэн
онцлог нь улс төр, иргэний сэдэвтэй шүлгүүд нь юм. Тэрээр тухайн үеийнхээ улс
төрийн үзэл санаанд маш их анхаарал хандуулдаг онцлогтой яруу найрагч байсан нь
сонин юм. Хариуцлагатай ажил хийж явсан Б.Явуухулан мэтийн албан ёсны
боловсролтой найрагчид бол нам, найрамдлын сэдвээр хэдэн юм хийж оноо аван байр
сууриа хадгалахыг зорих нь зүйн хэрэг. Харин Р.Чойном мэтийн гудамжны найрагч
архиа уугаад л хайрын шүлгээ бичээд явж байсан бол өдийд шинэчлэгч ч болчихсон
байхыг үгүйсгэх аргагүй мэт санагдана. Гэтэл яагаад ч юм Р.Чойном тухайн үеийн
үзэл суртал уруу хандан шүүмжилсэн өнгө аяс бүхий өчнөөн шүлэг ямар ч хэрэггүй
бичиж ихээхэн цаг хугацаа үрсэн байдаг. Эсвэл тэр энэнээс өөр зүйл бичиж
чадахгүй хүн ч байсан байж бас болох юм. Ер нь бол тухайн үеийн үзэл суртал
нам, намын удирдагч, ах дүүгийн найрамдлын тухай магтан шүлэглэсэн бол үзэл
сурталжсан гээд эсэргүүцэн муучилж бичсэн бол сайн найрагч, үзэл суртлаас хол
мэтээр ойлгох нь угаасаа буруу юм. Хэрэв тэр найрагч үзэл суртлын тухай бичсэн
л бол муу хэлсэн үү, сайн хэлсэн үү гэдэг нь огт хамаагүй тэр найрагч цаг
зуурын үзэл суртлаас ангид байж жинхэнэ яруу найргийн мөнхийн сэдвүүдээр
туурвиж чадаагүй л гэсэн хэрэг юм. Р.Чойном найрагчийг өмнөх нийгмийн үзэл
суртлыг буруутган шүүмжилж байсан зоригтой үнэн үгтэй найрагч гэж үнэлэн төрийн
шагнал хүртэл нэхэн шагнасан нь бас л ардчилсан хувьсгалын жилүүдэд гарсан мөн
л үзэл суртлын алдаа юм. Ерөөсөө ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд “Хонхны
дуу” мэтийн улс төрийн дуу хит болж, “Болор цом” наадамд миний монголын
тэнгэрийн бүргэд их сайхан, зоригтой мэтээр шүлэглэн түрүүлж байсан зэрэг нь
мөн л үзэл суртлын гажуудал байсан нь өдгөө тодорхой болжээ. Ардчилсан үзэл
суртлын үүднээс шүлэг бичсэн бол сайн социалист үзэл суртал бол муу гэсэн
ойлголт байж болохгүй ба ямар нэгэн үзэл суртлын шүлэг зохиол бол урлагийн
нийгмийн үүрэгт л холбоотой болохоос биш жинхэнэ мөн чанарт бол харш зүйл
билээ. Яруу найраг бол ямар ч нийгмийн
өмч биш ямар ч үзэл суртлын хараат биш зүйл юм. Яруу найрагч Р.Чойномын улс
төрийн сэдэвтэй “Шувтарсан цагаан бумба” гэдэг шүлэгт:
...Хоршоонд орлоо. Өгөхөөсөө
Хойгуураа зарах нь их болжээ.
Арайхан оллоо. Уухаасаа
Амьтанд алдах нь их болжээ.
Шууд хэлэхэд одоо үе
Шувтарсан цагаан бумбандаа буужээ
гэж бичсэн байдаг. Энэ нь тухайн нийгмийн амьдралын гажуудал, арын хаалга гэгч авилгын тухай ер нь л нийгмийн амьдралын үнэн дүр зургийг үзүүлсэн утгатай юм. Гэхдээ яруу найргийн үндсэн үүрэг нь гоо зүйн таашаал болохоос нийгмийн үнэн дүр төрхийг илчлэн шүүмжлэх ажил даанч биш билээ. Тийм болохоор Р.Чойномын энэ мэт тухайн үеийн нийгмийн гишүүд болон алдаа завхарлыг шүүмжилсэн шүлгүүд нь яруу найрагт ямар ч хамаагүй юм. Мөн түүний энэ чиглэлийн шүлэгт: Шүлэглэсэн роман бичлээ гэж
гэж бичсэн байдаг. Энэ нь тухайн нийгмийн амьдралын гажуудал, арын хаалга гэгч авилгын тухай ер нь л нийгмийн амьдралын үнэн дүр зургийг үзүүлсэн утгатай юм. Гэхдээ яруу найргийн үндсэн үүрэг нь гоо зүйн таашаал болохоос нийгмийн үнэн дүр төрхийг илчлэн шүүмжлэх ажил даанч биш билээ. Тийм болохоор Р.Чойномын энэ мэт тухайн үеийн нийгмийн гишүүд болон алдаа завхарлыг шүүмжилсэн шүлгүүд нь яруу найрагт ямар ч хамаагүй юм. Мөн түүний энэ чиглэлийн шүлэгт: Шүлэглэсэн роман бичлээ гэж
Шүүмжид би бумбадуулсан
Гайгүй хүн гэж намайг
магтаад
Гаадамба гуай
бумбадуулсан... гэх буюу
...Дотроо бодолтой хүн
бүхэн
Дор дороо бумбадуулжээ
гэсэн шүлэг ч хамаарна. Тэрээр “Бух” шүлэгтээ:
...Олон жил сайд явсан эр шиг
Овор бүдүүн, тас хар бух,
Ойчтолоо уусан архаг бөх шиг
Олиггүй, тэнэг хар бух...
гэх мэтээр
дүрсэлсэн байдаг нь мөн л түүний улс төрийн шүлэгт хамаарна. Тухайн үед аливаа
уран бүтээлүүдэд үзэл суртлын үүднээс хандан шүүмжилж хэвлэхийг хорьж байсан нь
манай уран зохиолын ялангуяа үргэлжилсэн үгийн төрөл зүйлийн хөгжилд мэдээж маш
их саад дарамт болсон нь хөдлөшгүй үнэн гэдгийг үгүйсгээгүй. Харин тэрхүү үзэл
суртлаас харьцангуй хол байж болох төрөл зүйл яруу найрагт хамаарч байсан уран
бүтээлчид өөрсдөө тэр үзэл суртал уруу шүүмжлэгчийн болон аялдан дагалдагчийн
байр сууринаас хандан ордог байсан нь гайхмаар байдаг билээ. Ардчилсан
хувьсгалын дараагаар өмнөх нийгмийн үед ямар нэгэн арга хэмжээ авхуулсан яруу
найрагчид үндэсний баатрууд болон хувирч анкет өгөхдөө хүртэл шийтгэл гэдэг
хүснэгтийг тэмээчин гэж бөглөн гайхуулж байж билээ. Тэдний нэг болсон яруу
найрагч Р.Чойномын уран бүтээлүүдийг ажиглавал нэг хэсэг шүлгүүд нь архи,
архичин болон хүүхний тухай хэтэрхий болхи бичсэн гудамжны яруу найраг, нөгөө
хэсэг нь тухайн үеийн үзэл сурталд шүүмжлэгчийн байр сууринаас хандсан улс төр,
иргэний мөн л болхидуухан шүлгүүд байгаа нь баримтуудаас харагдаж байна. Түүнд
нэртэй шүлэг, найраглалууд байна л даа. Тухайлбал “Миний Монгол”, “Азийн
бардамнал”, “Буриад” зэрэг нэлээд хэдэн зохиолыг ишлэн ярьдаг. Жишээлбэл:
“Миний монгол” зохиолоос:
Монгол гэж Зоригтон эрчүүд нь
Зодгондоо
чангарч
Зогсоогоороо
нөгчдөг
Зоримог эх
орон
Монгол гэж Сарангуа
Саальчин
охидыг
Салхинд
борлуулдаг
Сайхан эх
орон... гэсэн мөрүүдийг нь алиалагч Д.Сосорбарам гуай завьжаараа цагаан хөөс
цахруулан уншиж байдаг. Магадгүй энэ шүлэг ингэж уншихад л сайхан байх. Тэрнээс
төгс байна гэдэг нь мэдээж арай өөр зүйл юм. Мөн тэрээр “Азийн бардамнал”
найраглалдаа: ...Хэвлэл хянах газрын
Хээнцэр ширээ дамжуулалгүй
Хэнтийн
тал шиг хуудсанд нь
Хэнээт
тамгыг даруулалгүй
Бүрэн
эрхэт сэтгэлийн
Бүргэд
зоригоор бичсэн
Гантай
залуу насны
Галтай
цусаар бичсэн
Миний
энэхэн найраглал
Мэддэг
толгойд хэрэгтэй
Мэс
заслаар эдгэшгүй
Мэнэрсэн
толгойд хэрэггүй... гэх мэтээр цэцэрхжээ. Р.Чойномын олон бүтээлүүдээс нь
түүнийг чамгүй цэцэн үгтэй бараг Д.Пүрэвдорж шиг цэцэрхүү хүн байсныг нь үзэж
болохоор юм. Ийм цэцэн үгтэй өөрийгөө яруу найрагч гээд итгэчихсэн хүмүүс яруу
найраг ард түмэн хоёрыг ойртуулж олонхийг яруу найраг ойлгодог болоход нь
өөрийн нийгмийн үүрэг бүхий нийтлэл шүлгүүдээрээ тусалсаар ирсэн байдаг. Түүнд
бадрангуй өнгө аяс бүхий цөөвтөр боломжийн шүлгүүд байж болохыг үгүйсгэх гээгүй
боловч ер нь бол цэцэн үгтэй хүн, жинхэнэ яруу найрагч хоёрын хооронд нэлээд их
зай бий гэж бодно.
Цэцэрлэг хот. 2010 он.
Comments
Яг байгаагаар нь бичдэг
Билэг танхай шүлэгч шүү дээ...
Усны цээлэнд жараахай булхах шиг
Уяхнаар туялзах бэлхүүсийг чинь би бахадъя.
гэсэн мөртүүд надад их таалагддаг.
Миний бодлоор шүлэг болгон уран сэцэн үгтэй байх шаардлагагүй гэж боддог, Чойномын шүлгүүд түүний өөрийн үзэл бодол арга барилаар бичсэн өөрийг нь илтгэсэн юм шиг.
Санал бодлоо хуваалцаарай, эцэст нь сэтгэлдээ тээж явдаг Чойномын бичсэн шүлгийн хэсгээс үлдээе:
Үнэн хайраа өгсөн миний сайхан Монгол
Үдийн наранд дуниарах Халхын талд бий
Үзэсгэлэн гуа төгөлдөр Монгол дээлэнд бий
Үелзэх салхинд дэрвэх өрхний оосорт бий
Үүрийн хяруунд суналзах уурганы үзүүрт бий
Үсрэн дэгдэх морины дөрвөн туурайд бий
Бардуудууд хэзээ л сайн нэртэй байлаа. Гэвч хүн чанар, мөн чанарын шүүлтүүрт тунаж үлдэх нь үнэн билээ.
Чойномыг зүгээр нэг шүлэгч байсан гэж бүү андуур!!! Тэр бол цаг үеэ түрүүлж харсан агуу сэтгэгч байсымаа.
Урлаг нь байнуу юу нь байна, хамгийн гол юм бол хүлээн зөвшөөрөгдөх, чиний тэр "Яруу сайхан, уянгалагууд" -аас чинь хэдийг нь ирээдүйд дурсах бол?
Эцсийн эцэст хамгийн сайн шүүгч бол цаг хугацаа, хэн нь мартагдаж хэн нь мөнхөрхийг тэр л мэднэ.
чамд бас надад зориулж үлдээсэн Чойном агсаны захиасыг сануулая, сайн унш, бод.
...Насаар ахмад бүхнийг юм мэдэхгүй гэж
Надаас л соёл иргэншил эхэлж байна гэж
Энэ үеийн минь олон олон залуу хүн шиг
Эргүүтэж та нарын үе бас алдах болов уу
Хонгор охин минь чи мэдтүгэй
Хорин нэгдүгээр зуун та бодтугай
Хожмын та нарын бие, хувцас хоёр чинь шинэ боловч
Хорвоо, оюун ухаан хоёр шинэ биш шүү
Эргэх цагаар хувцас, загвар хоёр хуучирдаг
Эрдэм чадал, хүний ухаан хоёр хэзээ ч хуучирдаггүй
Энэ бидний үед учрыг нь олохгүй олон нээлтийг
Эрт балрын хүн төрөлхтөн үлдээсэн юм шүү
Магадгүй та нарын үйлээ үзэж нээх зарим зүйлийг
Манай үед хэн нэгэн чимээгүйхэн нээж байсан ч байж болох юм
Гагцхүү энүүнийг та нартаа захиж
Гарыг чинь эл захидлаар
Ренчиний Чойном атгав.
P.s alialagch sosorbaram goy helsii shu yostoi neg baramdaa
P.s.s Manai Arhangaihan argagui mundag yumaa
Єєрєє салбартаа хийж бїтээгээд хїлээн зєвшєєрєгдсєн зїйл байна уу? Хоёр їг ч холбож шїлэг бичиж чадахгїй байж юуных нь шїїмж байхав дээ!
.........
Зохиолч Аюурзанатай ойролцоо шїїмж бичих гэж аядаж, тэр чинь чамайг бодвол боловсролтой, цэгцтэй мэдлэгтэй, Чойномыг шїїмжилсэн ч ул суурьтай, сайныг нь сайн мууг нь муу гэж салгаж ялгаж чаддаг хїн. Чамд гэж хэлэхэд хїний сайныг ч гэсэн олж харж шїїмжилж сур ай! Молор-эрдэнэ та 2 арай л молхи "шїїмжилжээ"...одоогоор...
-Жинхэнэ яруу найраг арай ондоо ч /цєєн хїмїїс гадарлах/, амьдралын їнэнээс хаа зайлах юм бэ? Хэт туйлширсан шумуулнууд хаа сайгїй л байх юм даа. Цаашид юм бичих ч цаг завь хїсэл ч алга. Зєв шїїмжил дїї минь.
Мэдэхгїй гэдгээ мэднээ гэж мэргэн Сократ хэлжээ. Бас нэгэн:
Їг їзэл бодол хоёрт битгий итгэ, гагцхїї їйл хэрэгт итгэ-Л.Толстой
Бас нэгэн:
-Насаар ахмад бїхнийг юм мэдэхгїй
Надаас л соёл иргэншил эхэлж байна аа гэж
Энэ бидний їеийн залуус шиг
Эргїїтэж зарим нь алдах болов уу?...
Бурхан чамайг єршєєг...
"Жингийн цуваа явж л байдаг. Замын ноход хуцаж л байдаг..."201