Хүүхдийн хөгжилтэй яриа

3-5 нас
·                     4 нас ч хүрээгүй бяцхан ачаа гэрлүү нь явуулах болсон эмээ хүүгээ дагуулаад дэлгүүрээр хэсч байжээ. Тэгээд ач хүүгээсээ, - миний хүү маргааш өглөө автобусанд суугаад, аав, ээж хоёр дээрээ очино, миний хүү эмээгээрээ юу авахуулах вэ? гэж асуухад, хүү хариуд нь:
-
Эмээ минь юмаар яах вэ? хоёулаа гандангаараа л нэг орчихоё доо... гэжээ. Ийм ухаан биднээс гарах болов уу?...
·                     С.Бурмаа: Хүү маань өглөө босоод Би урьд шөнө зүүдэлсэн гэж байна. Ямар зүүд зүүдлээв гэсэн чинь зүүдээ ярьж байнаа. Тэгээд пауз авахаар нь Аав нь тэгээд цаашаа яасан?гэж асуусан чинь, аав руугаа гайхан харснаа Та өөрөө тэнд байсан шдээ та мэдэж байгаа шдээ өөрөө байсан байж надаас асуугаад л... гэж бөөн инээд болж билээ.
·                     Д.Амарбаясгалан: Манай охин өвөө эмээтэйгээ зун хөдөө явсан юм. /5настай/ Тэгсэн машины цонхоор гадагшаа харж явснаас гэнэт сандран өвөө ... өвөө... гэж гэнэт хашгираад тэнд сая нэг жижигхэн амьтан гүйж яваад доошоо нүхрүү уначихлаашдээ гэсэн гэнэ. Уг нь зурам гүйгээд нүхэндээ орсон юм байх.
·                     5 настай хүү маань, цэцэрлэгээсээ харих замдаа, аав аа, хоёулаа ээждээ машинаа өгчихөөд, өөрсдөө микроор харьж байя л даа... тэгвэл ээж орой эрт ирж байна ш дээ гэжээ.
·                     Багш: Хамгийн сүүлд ямар шүд ургадаг вэ?
Сурагч: - Алтан шүд.
·                     Өвөө хүү хоёр  Гандан явж байна:
-Өвөө энэ лам нар юу гээд байгаа юм бэ? 3
-Бурхан багшийн сургаалыг түвд хэлээр уншиж байгаа юм аа.
-Яагаад англи хэлээр уншдаггүй юм бол?
-Лам нар одоохондоо англи хэл мэдэхгүй байгаа юм аа.
-Тэгвэл яагаад монголоор уншдаггүй юм бэ?
-Бурхан багш нь одоохондоо монгол хэл мэдэхгүй байгаа юм аа.

·                     Зурагтаар аав нь хөл­бөмбөг үзэж сууна. Хүү нь дэргэд нь ирээд:
           -Аав аа. Энэ хөлбөмбөгч­дийг зардаг юм уу?
          -Үгүй ээ, хүү минь. Хааяа л ийм тохиолдол болдог юм. Харин чи яаж мэдээв?
           -Юун яаж мэдэх гэж, ну­руун дээр нь үнийг нь бич­чих­сэн байна шүү дээ.
·         Охины ээж дэлгүүрт худалдагч хийдэг. 1 өдөр охинтойгоо цуг сагсны тэмцээн үзжээ. Тэгэтл охин нь ээжээсээ:
-Энэ хүмүүсийн үнэ нь яагаад нуруун  дээрээ байгаа юм бэ? гэж асуужээ.
·         Нэг өдөр ээж нь ажлаасаа иртэл 5 настай охин нь босоо толиныхоо өмнө нүдээ тас аньчихсан сууж байв гэнэ. Учрыг асуутал би өөрийгөө унтаж байхдаа ямар харагддагаа харах гэсэн юм гэжээ.
·         Нэг хүүхэд өнгийн будган харандаагаар олон сайхан цэцэг зуржээ. Тэгээд дээгүүр нь олон жижиг цэг хатгасан байна. Энэ олон цэгүүдийг ойлгох хүн бараг үгүй бөгөөд өөрөөс нь асуувал цэцгийн үнэр нь гэжээ.
·                     -Би чамайг үнсэж болох уу? Чи хүсч байна   уу? гэхэд Франческо охин,
-Хүсч байна гэв.
             -Тэгвэл чи дугуй уна. Би гэртээ явган харья гээд Анд­рей алхлав.


Comments

Сүүлчийн жишээ нь хамгийн гоё нь байгаа биз!