“Даруухан байна гэдэг хэчнээн тансаг соёл вэ”
Коко Шанель
Коко Шанель
Таны нүдэнд юү харагдаж байна та түүндээ л итгэдэг. Та яг одоо одоо юүг сонсож байна түүндээ л үнэмшдэг.Таны таньж мэдээгүй тэр л хүний гал халуун ертөнцийг таны эдгээр хуурамч мэдрэмжүүд юү ч үгүй бөхөөх аюултай. Харин та мэдрэмжиндээ итгэдэг үү? Хэрвээ хэн нэгэн надаас, та түүнээс юүг мэдэрч байнаа гэж асуувал магадгүй би юү хэлэхээ мэдэхгүй худлаа л инээмсэглэх байсан байх.Энэ ч шалтгаантай байж. Түүнийг илэрхийлэх
жинхэнэ мөн чанар, байр байдлыг нь би анзаардаггүй байж. Энэ бол хүнлэг чанар...
жинхэнэ мөн чанар, байр байдлыг нь би анзаардаггүй байж. Энэ бол хүнлэг чанар...
Түүнийг Хойлогдоржийн Чойдогжамц гэдэг. Харин бид түүнийг зүгээр л маш даруухнаар Чойдогоо гэж дууддаг. Үс нь духаа дарсан өтгөвтөр хүрэн өнгөтэй.Биендээ таарсан мах шөлтэй, намхавтар нуруутай нэгэн. Маш энгийн хэрнээ эгэлгүй хөвгүүн."Номонд дурлавал амьдралд дурлана" гэсэн уриатай Ном-ын улаан фен. Ерөнхийдөө энгийн, өрөвч, уяхан бас ууртай хэрнээ амархан тайвширдаг. Сонгодог ч юм шиг хэрнээ бас хээгүй сагсчин. Үсэрч цовхчин тоглодог ч компютерийн ард бол муугүй PC-чин... Эгэлгүй гэж тодотгосноо би да
раах шалтгаантай уялдуулах гэсэн юм. Түүнийг анх харахад би учраа мэдэхгүй ангийнхаа шинэков нь байсан юм. Хичээлийн дундуур байдгаараа будилсан гар түүний хажууд сууж байснаа санадаг юм. Тэр үед түүнийг онцолж харсангүй дээ,,Харин өнөөдөр би түүнийг арай өөрөөр харж байна.
Айлын том хүү гэсэндээ хэрэндээ л намба суучихсан.Жижигхэн биендээ багтамгүй яруу найрагч. Тэрээр: "Би унтах гээд орондоо орсон байсан ч онгоддоо хөтлөгдөн тэр үеээс л бал цаас хоёрыг өөртөө амьдруулсан даа...
раах шалтгаантай уялдуулах гэсэн юм. Түүнийг анх харахад би учраа мэдэхгүй ангийнхаа шинэков нь байсан юм. Хичээлийн дундуур байдгаараа будилсан гар түүний хажууд сууж байснаа санадаг юм. Тэр үед түүнийг онцолж харсангүй дээ,,Харин өнөөдөр би түүнийг арай өөрөөр харж байна.
Айлын том хүү гэсэндээ хэрэндээ л намба суучихсан.Жижигхэн биендээ багтамгүй яруу найрагч. Тэрээр: "Би унтах гээд орондоо орсон байсан ч онгоддоо хөтлөгдөн тэр үеээс л бал цаас хоёрыг өөртөө амьдруулсан даа...
Би чамд хайртай гэдэг залуу
Би чамаас саллаа гэдэг бүсгүйтэй гэрлээд
Би чамайг ахиж хуурахгүй ээ гэдэг хүү төрүүлжээ
гээд л шүлгийн мөрүүд бодол дотор өөрийн эрхгүй ургаад л байсан" гэдэгсэн... Чойдогжамцын ангийн анд Анар нь түүнийг тодорхойлохдоо: "Манай Чойдогоо няхуур нямбай, аливаа зүйлийг гүн бодож эргэцүүлдэг. Мэдээж ном их уншдаг. Гэхдээ үргэлж сонгодогуудыг нь ... Хар багаасаа л хэцүү хүнд байдлыг туулж гарсан болохоор нялх нярай зан төрх байхгүй. Хичээлээ ч сайн хийдэг, олон хүний дунд ч биеэ зөв авч явах, нийтэч нэгэн. Гэхдээ хараахан сураагүй ганц зүйл нь миний бодлоор аль нь илүү чухал болохыг ялгаж чаддаггүй байдал" хэмээн хэнэггүй гэмээнэ хатуухан хэллээ... Дэлхийг наргүйгээр төсөөлж болдоггүйтэй адил түүнийг номгүйгээр төсөөлөхийн аргагүй.. 8-р ангидаа "Газар шороо" романыг бүрэн хэмжээгээр уншиж дуусгасанаас хойш Номонд үнэхээр дурласан гэж хэлэхэд нь түүгээр үнэхээр бахархаж байснаа нуух юун.Тиймдээ ч сайхан ном уншихыг амттай зүйл идэхээс илүүд үзэн, муухан ном уншвал шалгалтандаа унасанаас дор сэтгэл нь гутардаг гэсэн. Одоо түүнд 100 гаруй ном байдаг.. Энэ бүх номнууд ч бас өөрсдийн гэсэн бяцхан түүхтэй.Тэрээр их ажилсаг, мөнгө гэдэг цаасны үнэ цэнийг аль балчираасаа ухаарсан нэгэн. Зуны гурван сарыг хаширтал нь ажиллаж олсон хэдэн цаасаа ном авахад зориулдаг. Ээж ааваасаа аль болох мөнгө авахгүйг хичээж, байгаа хэдээрээ л болгодог гэсэн. Тэрээр анхны ном болох Д. Гармаа-гийн "Галт уул сэрэхийн цагт"гэдэг номоо "Эрдэм" номын дэлгүүрээс 5000 төг-р худалдаж авсан гэлээ... Түүнд хуучны түүхэн зохиолын номнууд таалагддаг ч голдуу л уран зохиолын онолын ном их цуглуулдаг. Цуглуулганд нь ихэвчлэн муугаар хэлхэд голруулсан номнууд байдаг ба номын хулгайг хулгайд тооцох нь буруу хэмээн өөрийгөө зөвтгөдөг...Ээж нь түүнд боолт нь суларсан уу? Чангалаад өгье гэхэд нь ёстой л их эмээдэг шүү гэж билээ...Жирийн л нэг айлын ууган хүүгийн дотор аав ээж нь гэртэйгээ,ирээдүйн гэргий нь хүүхдүүдтэйгээ багтана гэнэ шүү...Түүний бяцхан ч болов гайхалтай хүсэл нь гэр бүлийн дулаан уур амьсгал, гоё харилцаа үүсгэхийг маш ихээр хичээдэг ба эрүүл саруул төрүүлж өсгөсөн ээж аавдаа юунаас ч илүү баярладаг гэв.Нүд, Чих 2 мэдрэмж сулхан л эрхтэнгүүд гэж дахин хэлмээр байна.. Харин миний шинэ мэдрэмж түүнийг буруу таньсангүй. Хүн гэдэг хорвоо ертөнцийн давтагдашгүй уран бүтээл...
Тиймээ та бол давтагдашгүй...
Comments