Бүү мэд


За нэг иймэрхүү юм бичлээ ямарав дээ манайхааан. Үзэл бодлоо хэлээд байгаарай!

“Ганц хүн аваад шууд гарлаа суугаарай”  гэсэн бахирсан сөөнгө хоолой таньд гагцхүү нэгэн тээврийн хэрэгслийг санагдуулж байгаа байх.  Хүн тээвэрлэх үүргээ умартан хүн ачих ганцхан зорилготой болсон тэд алив дөрөвлөөрэй, тавлаарай гэж аашилж зандрах шахам хэлэх нь ажилдаа шаргуугийнх уу? амин хувьдаа шаргуугийнх уу ? бүү мэд . Ашиг олохын төлөө тэд  алтан амь хариуцаж яваагаа ухаарах ч сөхөөгүй  ард урд, хойно өмнөө орон давхилдана.
Хувиарын даацаа хэтэртэл чихэж байхад хүмүүс хөл дээр нь гишгэчих вий,  өмдийг нь шороодчих вий гэж аль байдгаараа зай гарган ая тух тун муутай зорчих нь даруу соёлч зангийнх уу?  дөжирч гөлийсөн зангийнх уу? бүү мэд.
Үгүй, энэ чинь болохгүй шүү дээ гэж үйлчлэгчийн өөдөөс үг хэлэх хүн бараг байхгүй. Хэл амы нь гүйцэхгүй гэж боддог юм уу?  Хээгүй дээ ч тэр байх л даа.
Аа бас зам гэж “тамаа там”.. Тэр тусмаа захын хорооллын замууд. Тамтай жишихээр “тамын газар гомдох байх даа”. Очиж үзсэн биш ямар.  Солирын бороо орчихсон юм шиг зам дээр туг сүлжих мэт явах нь хамаг бие сэгсчээд, гэдэс дотрыг зайлчих шахна.  Ийм замуудаа засчих гэхээр улсы маань эдийн засаг хүнд байдалд орох юм гэнэ лээ гэж хүмүүс ярилцана. Үнэн худлыг нь бүү мэд.  
За тэгээд зүү орох ч зайгүй ганц сайхан  ачуулчихаад  “солирдсон замаар” “гэрлийн хурдаар” жирийлгэхэд  галзуу хулганад сууж тоглосноос ялгаа үгүй юм шиг ээ! Тийм үү? үгүй юү? За, за . . . Бүү мэд, бүү мэд. Ингэхэд миний энэ бичвэр хэн нэгэнд тус хүргэх болов уу? яах бол ?  Бас л бүү мэд. Мэдэхгүйгээ мэддэг болох юмсан даа та минь.

Comments

Anonymous said…
daj boljee mamo... Yost l Buu med hehehehe,,,,