Ямар вэ?

 
2008.09.05-нд бичиж байсан байх юм
Амар сайхандаа жаргажээ гэж
Үлгэр “эхэлдэг” байвал ямар вэ?
Эрьт урьдын цагт гэж
Үлгэр “дуусдаг” байвал ямар вэ?
Ард түмэн ядуу байна гэж
“Амьтан” хүртэл хэлдэг байвал ямар вэ?
Цалин хөлс бага байна гэж
Цаасан дээр үзэг “өөрөө” бичдэг байвал ямар вэ?
Улс төр бол бизнес гэж
“Ум мани бадми хумын оронд” хэлдэг байвал ямар вэ?
Хүн хүндээ “хайртай байл даа” гэж
Хүн хутгалахдаа хэлдэг бол ямар вэ?
Архи амьдралын дайсан гэж
Аяны дугараанд “магтдаг” байвал ямар вэ?
Бүгдээрээ маргааш нэг сайхан савнаа гэж
Баривчлагдсан залуус “шивнэлддэг” байвал ямар вэ?

Хүн хүндээ итгэхээ байсан цаг шүү! гэж
Хажуу айлаасаа юм гуйхдаа “боддог” бол ямар вэ?
Миний амь “хөлөндөө” байдаг гээд
Мөнгө  хулгайлаад зугтдаг бол ямар вэ?
Ямар вэ? Ямар вэ? гээд бодсон чинь
Яг одоо үед чинь та минь ээ
Яг ийм болчихсон байгаа юм биш үү!
Яадаг билээ?! ээ бүү үзэгд бурхан гончигсүм минь!

Comments