Учир

                                                                                  Номонд дурлавал
                                                                                 Амьдралд дурлана /Х.Ч/
Номонд дурласанаар би
Амьдралд дурласан
Амьдралд дурласанаар би
Ямар түүхий амьтан гэдгээ мэдсэн
Ямар түүхий амьтан гэдгээ мэдсэнээр би
Сурч мэдэх зүйл ямар их байгааг ойлгосон
Сурч мэдэх зүйл ямар их байгааг ойлгосоноор би
Хүний нас ямар богинохон гэдгийг анзаарсан
Хүний нас ямар богинохон гэдгийг анзаарснаар би
Үхлээс жинхэнээсээ айж эхэлсэн
Үхлээс жинхэнээсээ айж эхэлснээр би
Цагтай уралдаж "гарсан"
Цагтай уралдаж "гарснаар" би
Амьдралын утга учрыг бүрэн ухаарсан
Амьдралын утга учрыг бүрэн ухаарснаар би
Амьд явна гэдэг ямар сайхан юм бэ? гэдгийг мэдэрсэн
Амьд явна гэдэг ямар сайхан юм бэ? гэдгийг мэдэрснээр би
Аз жаргалтай амьдарч эхэлсэн юмаа...

Намайг шоолж болно шүү!  чөлөөтэй...хэхэ



Comments

tsoom said…
haha nice nice
Болор said…
хэхэ ЯМАР ВЭ? нээрээ...хэхэ
Anonymous said…
үнэхээр амьдралын утга учрыг бүрэн ухаарсан гэж үү?
Яалаа гэж дээ. 8 анги байх аа, номын амтанд эд орчихсон байсан үедээ л хөөрсөн сэтгэлээрээ бичиж байсан юмоо