Д.Батбаяр “Бүтээхүйн зүй тогтол ба сайхныг бүтээх нууц”

Зохиолчдын  уран чадварыг нээн харуулсан тухайд...

Уран зохиол гэж юу вэ?
 /Хүнийг судалдаг ухаан, сэтгэлийн толь, оюуны цэнгэл эдлүүлэх, зугаацуулах, бах тавыг нь хангах, магадгүй заримд нь зүгээр л цаг нөгцөөх зүйл/
 Энэ асуултад Д. Батбаяр гуай  Үнэн гэж юу вэ? гэсэн асуулт сөргүүлэн тавьж хариулт өгөхийг зорьсон.
 “Үнэн юм ямагт үнэмшмээргүй байдаг. Үнэмшмээр болгохын тулд худал зүйлээр хачирладаг. Хүмүүс дандаа тэгдэг зантай”. Дээрх үлгэрт залуугийн хэлсэн үгний үнэн худал хүмүүст огт хамаагүй. Үнэнээр нь хэлсэн бол угаасаа үнэмшихгүй байсан биз. Зүгээр л тэдэнд таалагдах үгийг л хэлэхэд л хангалттай.
Ингэхээр УРАН ЗОХИОЛ бол үнэнийг урнаар илэрхийлэхийг  л эрмэлздэг. ҮНЭНИЙГ БИДЭНД ТАНИУЛАХ ГЭЭД БАЙГАА ДЭЭРХ ҮЛГЭР Ч ӨӨРӨӨ УРАН ЗОХИОЛ БИЛЭЭ Л.
Магадгүй хүн бодит амьдралаас хэзээ ч туйлын үнэнийг,  мөн чанарыг мэдэж чадахгүй. Харин уран зохиолоос  ухаарч болох юм. Гэхдээ уран зохиол худал хуурмаг  аргыг хэрэглэдэг болохоос  худал хуурмаг зүйл өгүүлдэггүй.  Угаас худал хуурмагаар үзүүлэхгүй бол итгэдэггүй байна.
ХҮН БОЛ НУУЦ, ЭНЭ НУУЦЫГ ТАЙЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ҮГ БОЛ УРАН ЗОХИОЛЫН МӨНХИЙН ЗОРИЛГО, ТУЙЛЫН ХҮСЭЛ БАЙСААР ИРСЭН /Ф.М.ДОСТОЕВСКИЙ/
Ийм л  учраас УРАН ЗОХИОЛ,ЗОХИОЛЧ, тэр тусмаа ЗОХИОЛЧИЙН УРАН ЧАДВАРЫН ТУХАЙ ярих нь нэн чухал аж.
1.      Нууыг бүтээх
Нууцыг тайлах хэрэгтэй атал бүтээх гэж та бодох байх.
Магад жинхэнэ үнэ цэнэ, мөн чанар, үнэний нууцыг тайлах арга нь эдгээр нууцыг бүтээж үл тайлагдах ба үл ойлгогдох хэвээр нь зөнд нь орхих. Уншигчид цөм өөр өөрийнхөөрөө ойлгоно. Өөр өөрийнхөөрөө ойлгоцгооно гэдэг чинь нууцыг тайлах түм буман сэжим урган гарна гэсэн үг.  Амьдрал баялаг, уран зохиол амттай гэдэг нь үүнээс л харагдаж буй билээ.
Жишээ нь: “Боогийн бичээс” өгүүллэг
2.      Сонирхолтой/Парадокс/ байх буюу Тоглоомлог төрхтэй байх
Тоглоомонд тоглогч бүр эрх тэгшээр тоглодог. Хүн төрөлхийн бусадтай ижил байх гэсэн атаач зантай амьтан тул тоглоомонд улайран өрсөлддөг. Ингэснээр тоглоом улам сонирхолтой болдог. УРАН ЗОХИОЛ мөн адил ийм тоглоомлог төрхтэй байж хүнд тоглоом тоглож буй юм шиг баяр баяслыг авчирдаг. Гэхдээ амьдрал тоглоом шиг биш учраас ЗОХИОЛЧИД зохиолдоо эрх тэгш байдлыг үзүүлдэггүй. Мөнхийн зөрчил тэмцэл.
Жишээ нь: “Хувирал” тууж  “Хорвоод мэндлээгүй” өгүүллэг
3.      Цаг хугацаа
Алив юманд цаг хугацаа хэрэгтэй. Уран бүтээлд бүр ч их. Зохиолоо он удаан жил уншигдаасай, мөнх наслаасай гэж мэрийдэг. 59 жил зарцуулсан “Фауст” байна. Алдарт “Дайн ба энх”, “Анна Каренина” хоёрт 6 жил, “100 жилийн ганцаардал” ч мөн 17 жил боловсруулагдсаны эцэст бидэнд иржээ. Эсрэгээрээ бас богино хугацаанд бичигдсэн зохиол байдаг ч жижиг зохиолууд байдаг.
Ямартай ч хэдий чинээ их цаг орж, хөлс хүчээ дуустал нухна, тэр сайн бүтээл болно.

 Энэ тухай Фридрих Ницще “Би өөрийн бүтээл дотроос зөвхөн ЦУСААРАА БИЧСЭН зүйлдээ л хайртай гэж  хэлсэн бол Мацуо Башё  “Би бүхий л амьдралынхаа турш шүлэг бичсэн. Би бүх шүлгээ үхэхийн өмнө бичиж байгаа юм шиг бичсэн” гэжээ. Сэтгэлээ шигтгэн байж хийсэн зүйл ямар үр өгдөг та бүхэн мэдэх билээ.
4.      Төлөвлөгөө боловсруулах
Ялангуяа томоохон зохиолд урьдчилан төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.  Жишээ нь: Д.Мягмар гуай “Нийлэх замын уулзварт” гэдэг романаа бичих санаа нь орж ирчихээд, ерөөс бичиж болдоггүй тухай /Дэлгэрүүлэн ярих/
ЗОХИОЛЧ хүн ЗОХИОЛООРОО уншигчдад зүгээр л тийм ийм гэж хэлэхдээ гол нь бус тэднийг ухааруулж бодуулахад байдаг учир сайн төлөвлөж, зохиомжлох хэрэгтэй.
5.      Дахин дахин бичих
Хичнээн олон удаа засч бичнэ, төдий чинээ сайн болно гэсэн бичигдээгүй хууль байдаг. Учир нь найруулга жигдэрч, логик алдаа харагддаг. Д.Намдаг багш “Өнхрүүлэх” гэж олонтаа ярьдаг байсан. Энэ нь олон талаас нь тунгаан бодож бичих гэсэн үг аж. Миний бодож байгаагаар бүр ойлгожтой талбарлавал:
Цэцэрлэгт байхад баримлын шавраар их юм хийлгэдэг байсан. Харин анх хийх гэхэд царцчихсан баримлын шавар эвэнд орж өгөхгүй зовоодог. Хоёр гартаа сайн базан зөөлрүүлж байгаад сая гарын  аясаар хөдлөхтэй болохоор нь юм хийдэг байсантай агаар нэг юм шиг.
Э.Хименгуэй “Зэр зэвсэг минь баяртай” романаа 5 дахин хуулж бичсэн байдаг.  Олон дахин туршин бичиж үзэх. Үнэхээр мэдрэмж авьяастай хүн байсан ч туршиж, засан сайжруулж байж амжилт олно.
“ТУРШИЛТ БОЛ МЭДРЭМЖИЙГ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ” гэсэн үг үүнийг баталгаа юм.
6.      Үргэлж шинэ байх
Ямар ч зүйлийг тэр тусмаа уран бүтээлийг өмнө байсан нэг л хэвийн байдлаар нь бус үргэлж шинээр хийх нь тун чухал. Санаагаа яг ингэнэ тэгнэ, тэгж байрлуулна гэж албадалгүй, харин ч хэлбэрийг эвдэн шинэ зохиомж шинэ хэлбэр гаргаж ирэх хэрэгтэй.
Жишээ нь: П.Лувсанцэрэн
7.      Энгүүн бичих
Хамгийн сайн ваарыг жирийн шавраар хийдэг
Хамгийн сайн шүлгийг энгийн үгээр бичдэг /Р.Г/ Хэт үйл явдалд орооцолдсон, хийц маяг болсон зохиол мөртлөө цаад санаа нь гүехэн байх тохиолдол бий. Харин энгийн мөртлөө эгэлгүй утга санааг  дотроо агуулсан энгүүн бичлэгтэй зохиолууд сонгодог зохиол байдаг. Өөрөөр хэлбэл ҮЙЛ ЯВДАЛ БАЙГАА БОЛОВЧ ҮЙЛ ЯВДАЛ НЬ МЭДЭГДЭХЭЭРГҮЙ ЭНГҮҮН  БИЧИХ, УТГА САНАА НЬ ААНДАА УРСАН ГАРЧ УНДРАН ОРГИЛОХ МЭТ ЗОХИОМЖЛОГДСОН БАЙХААР бичвэл зүйтэй. ЗОХИОЛЫГ ЗОХИОЛЧ БИЧСЭН МЭТЭЭР БИШ ӨӨРӨӨ БИЧИГДСЭН МЭТ АМЬД БИЧИХ нь мөн чухал.

Comments

Ницще бол зүгээр л гайхамшиг...

Түүний зохиолын бүрэн орчуулгыг бүрэн хийчих чансаатай хүн О.Чимэг багш л байгаа юм даа олж уулзаарай