Зүрхэндээ хилгүй ах дүүсийн нутгаар

МУИС-МХСС-УЗА-IV Ц.Ариунтуяа
/Аян замын тэмдэглэл/
Хөх хот-Улаанбаатарын чиглэлийн галт тэргээр 26 цаг зорчиж хэрхэндээ л ядарсан бид 10-р сарын 13-ны оройн 22 цагт Хөх хотын галт тэрэгний буудал дээр хөл хөөртэйхөн бууцгаалаа. Биднийг Өвөрмонголын Их Сургуулийн тамгын газрын дарга Уул, сүүлд их л дотны найзууд болсон дөрвөн оюутан угтаж авсан юм. Хэдэн муу цүнхээ чирсээр автобусанд сууж, хэдий танихгүй хотын гэрэлт гудамжинд хөл хөдөлгөөн намжсан цаг байсан ч бидний дотор жинхэнэ хөл хөдөлгөөн нам гүмхэн урссаар л. Ямар газар очих бол гэхээс эхлээд танихгүй мэдэхгүй газрын сонин сайхантай танилцах хүсэл басхүү битүүхэн айдас зэрэгцэн оржиж байсан биз ээ. Хөндийдүүхэн дотуур байр, хүйтэвтэрхэн дөрвөн ортой өрөөнд бид дөрөв дөрвөөрөө орцгоож танай, манай өрөө гэж хэсэг бужигнацгаалаа. Бидэн дундаа л ховор эрдэнэ болсон хоёр залууг маань эрэгтэй байр луу явуулчих нь тэр ээ. Энд эрэгтэй эмэгтэй байр нь тусдаа байдаг юм байна. Манайхаас ялгаатай хамгийн анхны тохиолдол. Дөрөв дэх жилдээ дотуур байранд амьдарсан надад тэнд очоод байранд амьдрах асуудал биш гэж додигор байсан ч бөөн бөөн асуудлаар бөмбөгдөх нь тэр. Өрөөндөө хоол хийж болдоггүй , буцалсан усаа гаднаас авна, байр нь халуун усгүй гээд л...
Маргааш л хурдан болоосой гэсээр нам унтлаа.
Хүссэн ёсоор маргааш ч боллоо. Сургуультай нь танилцлаа. Сэтгэл санаа бага багаар сэргэж усыг нь уувал ёсыг нь дагад
агийн үлгэрээр хэд хоноод л дасч эхэлсэн дээ. Биднийг очиход мод нь шарлаж амжаагүй ногооноороо, хааяа нэг бороо орж байсан нь сэтгэлд тун ч тайтай байлаа.

Нэг долоо хоног хичээлийн хуваарийн дагуу хичээлд суулаа. Гадаадын уран зохиол, ном найруулах зүй, сонин мэдээлэл бичихзүй, олон нийтийн харилцаа гэх хичээлүүдэд өвөрмонгол, мөн хятад оюутнуудтай тохой зэрэгцүүлэн сууж, багш нь ханз, босоо монгол бичиг хоёрыг тэнцүүхэн хэрэглэж хичээлээ хоёр хэлээр сэлгүүлэн ярьж заахыг нь хараад гайхаж л суулаа. Нэг талаар ашигтай ч , нөгөө талаар хэтэрхий хоёрдмол ч юм шиг…
•Хэл сэтгэхүй хоёр салшгүй холбоотой байдгийн үүднээс харвал тэдний сэтгэхүй хэдийнээ хоёрджээ гэсэн бодол төрсөн ч санаа зовохоос цааш
ихийг хийж чадах биш дээ ямар.
II
10-р сарын 17-ны өдөр
Биднийг очсоныг тэмдэглэж хийсэн хоёр талын багш оюутнуудын цайллагын үеэр “Гоёхон” хэмээх цаанаа л нэг монгол хүнийг санагдуулсан сонсголонтой нэртэй охины хэлсэн үг , Уудам хэмээх залуугийн дуулсан нэрийг нь мэдэхгүй тэр л дууны ая одоо ч сэтгэлд минь сонсогдсоор байна .
“Газрын зураг дээр бидэнд хил зурж өгсөн ч, бид зүрх сэтгэлдээ хилгүй элэг нэгтэй монголчууд” . Яг энэ үгийг хэлэхдээ тэр охины хоолой зангирч сонсогдсон. Магадгүй тэр охины хоолой биш миний зүрх зангирч сонссоноос энэ үг нулимстай сонсогдсон байх.
Ар монголын ардын дуунуудыг биднээс ч илүү мэдэж, дуулж байсан , дууны үг шиг нэртэй Уудам хэмээх залуугийн дуулсан дуунаас хоёрхон мөр нь үлджээ.
............................................
..................................................
Холын ах дүү нар минь хүрээд ирвэл
Хонон өнжин найрлаад сууна даа........
Энэ л үгнээс гуниг , хэн нэгнийг хэтэр
хий их санасан бэтгэрэл, басхүү гомдол мэдрэгдэж байлаа. Яагаад ч юм бэ би тэр хүмүүсийн өмнө ямар нэгэн буруу зүйл хийчихсэн юм шиг гэмшиж, газрын зураг дээрхи хилээр тусгаарлагдаж амьдарч байгаадаа анх удаа харамсах сэтгэл төрсөн юм.
Тэр гэмшил минь өвөрмонголын ганц ч дууг мэдэхгүйдээ гэмшсэн гэмшлээс нэг л өөр хүндүүр байлаа. Элэг нэгт ахан дүүсийнхээ дэргэд бид яасан их эрх чөлөөтэй, яасан их сэтгэл тэнүүн амьдарч байна вэ? Яагаад эх орноосоо уйдаж ийш тийшээ тэнэхийг хүснэ вэ? Тэд монголд л очихыг хамгийн ихээр хүсдэг гэнэ .. Ар монголд очиж амьдрах юмсан , тэдний эрхэм дээд хүсэл нь зөвхөн монгол...

III
10-р сарын 19

Бас л нэг өглөөг тэсэн ядан хүлээсэн нь бид ӨМӨЗО-ны Ордос хотруу явж Чингисийн онгон үзэхээр болсоных. Өглөөний найман цагт Хөх хотоос хөдөлж үдийн 15 цагт зорьсон газраа ирлээ. Үүднээсээ эхлээд энэ газар нэг л хөндий санагдсаныг хэлэх үү ? Ямартай ч их эзэн хаандаа мөргөж хүндэтгээд, цогцолборыг үзэж сонирхцгоолоо. Гадаадын олон жуулчид үзэж сонирхож байхтай тааралдав. Тайлбарлагч болох хятад эмэгтэй яриад л байх юм, хятад хэл мэддэгсэн бол сайхнаа гэж бодсон ч, нэг л таагүй сэтгэгдэл нэмэгдэхийн хирээр бухимдал төрж яагаад гэсэн ганцхан асуултыг л тэнд байсан хэнээс ч хамаагүй асуумаар байлаа. Яагаад заавал энэ газар энэ цогцолборыг байгуулах болсон юм, Яагаад газар нутагтайгаараа гайхуулаад байдаг байж алга дарамхан газар дэлхийн талыг эзэлсэн их хааныхаа дурсгалыг байгуулчихаж чадаагүй юм бэ? Энэ хятад эмэгтэй яагаад монголоор ярихгүй байгаа юм бэ? Яагаад хааны маань эдэлж хэрэглэж байсан эд зүйлс гэсэн атлаа лууны зурагтай байгаа юм бэ? Ар араасаа цуварсан, бурууг нь хэнээс асууж сэтгэлээ онгойлгохоо мэдэхгүй ч ..... Яагаад , Яагаад , Яагаад ?
Нэг өдрийг Ордост өнгөрүүлж маргааш Хөх хотруу буцах замдаа шинээр бүтээн байгуулалт өрнөж буй “Хиа багш” хэмээх хотыг хэсэг хугацаанд сонирхолоо. Нууц товчоогоор сэдэвлэсэн цэцэрлэг, театр, номын сан, хотын өнгө төрх , зохион байгуулалтыг харж нүдээ баясгаж явлаа. Хачирхалтай нь тэр хотын гудамж талбайгаар хүн харагдсангүй. Эл хуль эзэнгүй тийм л нэг хот.
Хэн хэзээ ирж суурьших бол ? Ахиад л нэг хариултгүй яагаад. Энэ олон яагаад гэсэн асуултанд чухам хэн хариулах ёстой юм бэ? Хэн
?
III
10-сарын 23,24,25-ны өдрүүдэд өвөрмонголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай танилцлаа. Сэтгүүлзүй гэхээсээ илүү уран зохиолд сонирхолтой мини
й л хувьд Өнөрцэцэг сэтгүүлийн газартай танилцсан явдал л халуун дотно уур амьсгал төрүүлж чадсан юм. Сэтгүүлийг унших гэж хэрхэндээ сандарч суухдаа монгол бичгээ л сайн сурдаг байж тэгсэн бол...
Өвөрмонголчууд энэ сайхан бичиг соёлоо алдалгүй өдийг хүртэл хадгалж байгаад нь өөрийн эрхгүй бахархамаар. Лекцээ монгол бичгээр төвөггүйхэн бичиж суусан өвөрмонгол оюутнуудыг хараад бид ч дээ гэж ичиж сууснаа нуух юун. Санаснаас монгол бичиг маань ертөнцийн татах хүчний хуулийн дагуу бичигддэг болохоор хамгийн хурдан бичих боломжтой гэж хаа нэгтээ сонссон санагдана. Төрийн бичгээ монгол бичиг болгох нь зөв юм байна
. Буянтогтох багшийн хэлсэн үнэхээр зөв байжээ. Нэг иймэрхүү л юм ухааарч суулаа. Биднийг сэтгүүлийн газраар удирдаж явсан Соёл багш маань ч хөгжилтэй тэндхийн багш нар дундаа л монголоор хамгийн сайн ярьж , басхүү харилцахад эелдэг хүн байсан ч эерэгээр нөлөөлж байлаа. Хоол идэх зуур олон зүйлийг ярилцаж амжлаа. Миний хүндэлж хайрлаж явдаг зохиолчдыг зохиолыг надаас ч илүү унжиж ойлгож мэдэрсэн сэтгүүлийн сурвалжлагч ахад ганц ч болов ном дурсгэж чадаагүй дээ харамсаж, өглөө байрнаас гарахдаа “Бөөгийн домог”-ийг цүнхэндээ хийчихээгүйдээ өөрийгөө дахин дахин зэмлэсээр өнөр цэцэг сэтгүүлийн хамт олонтой салах ёс гүйцэтгэв.
V
Урт юм шиг санагдаж байсан 21 хоног нэг л мэдэхэд дуусч нутгийн зүг аяны жолоогоо эргүүлэх өдөр. 11-р сарын 2. Өрөөндөө ачаагаа эмхлээд сууж байтал тэнд очоод хамгийн дотны хүмүүсийн маань нэг болсон Үйлс хэмээх охин орж ирлээ. Бид нар харих гээд баяр хөөртэй байсан ч найз маань гунигтай байсан юм.21 хоног ийм хурдан өнгөрчихдөг гэж үү? Орой бид нар та нарыг суулгаж өгнө. Гэхдээ Уудам ажилтай амжихгүй гэсэн. Яагаад ч юм тэр залуу сэтгэлд сэрхийтэл орж ирэв.
Хулстай нуурандаа хун галуу цэнгэнэ
...............................................................................
Холын ах дүү нар минь хүрээд ирвэл
Хонон өнжин найрлаад сууна даа
Зөн совин уу? Тохиолдол уу ? Дэлгүүүр орох гэж байрнаас гарахдаа Уудамтай халз дайралдчихлаа. Доошоо харчихсан гар дахь зургийн аппарат руугаа л ухаангүй ширтчихсэн зогсож байлаа.
- Сайн уу?
-Сайн, сайн уу? харсангүй ,уучлаарай
-Юу хийж байгаа юм бэ?
-Зурагнуудаа л үзэж байна
-Орой явлаа ш
үү дээ
-Харин тиймээ. Гэхдээ би та нарыг явуулмааргүй байнаа. Бүр дасчихаж. Хурдхан л зун болоосой. Биднийг очихоор заавал уулзаарай.
-За тэгнээ.
-Орой ажилтай болохоор суулгаж өгч чадахгүй н
ь дээ. Уучлаарай
-За
за зүгээрээ. Наанаа зогсож байгаарай би орчихоод гараад ирье
-За
Буцаад гарч ирэхэд тэр байгаагүй ээ. Яагаад ч юм уйлж байгаа юм шиг санагдаад иргэж харалгүй байр луугаа орчихсон доо. Цаг хугацаа, залуу нас байна иргээд уулзах өдөр ирнэ гэдэгт итгэж байна аа найз минь.
Оройны 20 цаг. Байрны гадна хүргэж ирсэн автобус харин энэ удааад буцаагаад хүргэж өгөхөөр ирлээ. Цүнхнүүдээ чирээд , гэхдээ дурсамж гэдэг ачаа нэмэгдсэн болоод ч тэр үү хэдэн муу хувцасаа чихсэн цүнх маань хүндэрчихсэнийг ч хэлэх үү?
Галт тэрэгний буудал дээр урт үргэлжилсэн оочир дарааллын цаана гарлаа. Биднийг үдэж өгөхөөр ирсэн гурван охин нэг залуу тэд бүгдээрээ уйлсаан. Галт тэргэнд суучихсан хойно ч уйлсаар л байсан. Эр хүний нулимс цуснаасаа үнэтэй байдаг ч тэр залуу нулимсаа барьж дийлээгүй. Арга ч үгүй биз дээ, тэд яг бид нартай л адилхан гэртээ нутагтаа харихыг хүсч байгаа. Газрын зураг дээрхи хилийг гатлаад. зүрхэнднээ хилгүй элэг нэгтнүүд минь холын ах дүү нартайгаа хонуут өнжүүт найрлаад, хамтдаа амьдрахыг хүсч байгаа. Зүрхэндээ хилгүй цагт дахин дахин уулзах болноо ах дүү нар минь.
Явсан хүн иргээд ирдэг
Явуулын цэнхэр дэлхийд үдлээд буцсан ч үүрд дурсагдах залуу насны гэрэлт өдрүүд минь цэнхэртэн цэнхэртсээр алсарвай.

Comments

Аян замын тэмдэглэлийн нэрийг уншаад яг юуг хэлээд байгааг нь ойлгохгүй байлаа. Тэгээд ч Х.Ч андынхаа блогт орсон тэмдэглэл болохоор бүр их сонирхон уншлаа. Би өөрөө хамт явсан шиг сэтгэгдэл төрлөө. Энэ бичвэр их гоё болжээ.