Д.Галбаатар: Шүүмжлэл бол нохойд барьдаг мод биш


Монгол Улсын гавьяат багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Д.Галбаатартай орчин үеийн уран зохиол шүүмж судлалын талаар ярилцлаа.
-Та нэгэнтээ дэлхийн уран зохиолын чиг хандлагыг хүүрнэл зохиол тодорхойлдог гэсэн байна лээ. Учир нь юу вэ?
-Хүүрнэл зохиол нь яруу найргийг бодвол хийсвэрлэл багатай, хүний бодит амьдрал ахуйтай илүү гүн холбогдож, жүжгийн төрлийг бодвол амьдралын өөр хоорондоо нөхцөлдсөн нарийн ширийн нууц руу гүнзгий нэвтэрч, уран сайхны дүрийн зан төрхийг тухайн нөхцөл байдалд нь шинжилдэг онцлогоор нь л хэлсэн. Өнөөгийн дэлхийн уран зохиолын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг хүүрнэл зохиол тэргүүлж байна.
-Монгол ахуйд тохирсон хүүрнэл зохиол байна уу? Түүний ирээдүйг даяаршлын энэ нөхцөлд ямраар төсөөлж байна ?
-Манай уран зохиолд 1990-ээд оноос хойш шилжилтийн үе шатанд яруу найраг тэргүүлэх байранд гарч ирсэн. Өдгөө хүүрнэл зохиолын жанрууд илүү эрчимтэй хөгжих төлөв мэдрэгдэх болжээ. Энэ нь аль ч улс оронд тохиолддог нийгмийн өөрчлөлт, халаа солио, шинэ харилцаанд шилжих үед тод илэрдэг үзэгдэл. Харин сүүлийн арваад жилд хүүрнэл зохиолын салбарт сэргэлтийн шинж тэмдгүүд үзэгдэж байгаа. Гэхдээ бүхэлдээ сайн гэсэн үг биш. Сүүлийн үед хууцчуулаас Д.Норов, До.Цэнджав, Ц.Түмэнбаяр зэрэг зохиолчдын бичлэг сэтгэлгээ нэлээд залуужиж, залуу үеэс Г.Аюурзаны тууж, романы араас хэсэг залуус аятайхан тууж, өгүүллэгийн номууд гаргасаар байна. Хүүрнэл зохиолоос М.Эрдэнэбатын “Хүйтэн бороо” өгүүллэг туужийн ном нэлээд чамбай нь, том хэмжээний зохиолоос Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романыг уншихад хүүрнэл зохиолд монгол ахуй, ёс уламжлал, соёл түүхийн сэдэв дүрслэгдэхүүн илт сэргэж, ялангуяа сэтгэлгээний өөрчлөлт, ур чадварын түвшин, эрэл хайгуулын чиг хандлагад өөрчлөлт гарч буйг харж болох юм. Монгол ахуйн өгүүлэмжийг даяаршлын үеийн амьдралын хэв маягтай зохилдуулж бичвэл шинэтгэл рүү нэг алхам ойртлоо гэсэн үг юм уу даа.
-Утга зохиолд шүүмж судлал яагаад байх ёстой бэ? Зохиолч бичээд л, уншигчдад сонирхолтой бол уншаад л, сонирхолгүй бол орхиод л байхад болох юм бишүү?

-Ер нь тийм шүү. Хүмүүс уран зохиолыг өөрсдийн сонирхлоор л уншдаг. Гэхдээ учир бий. Уран зохиол бол хүн төрөлхтөн үүссэн цагаас өөрсдийнх нь бүтээж, сүйтгэж ирсэн, өдгөө ч үргэлжлүүлэн аж төрж, бүтээж байгаа ямар ч нэмэр чимэггүй бодит амьдралын түүх. Ихэнх урлаг зөвхөн уран зохиолд суурилдаг. Театр, драм, кино, дуурь, дуу, цирк, хошин шог... бүгд уран зохиолд уягдсан, түүнд хараат урлагууд юм. Тиймээс уран зохиолыг судлах хэрэгцээ шаардлага бий болж, онол, түүх, уран сайхны шүүмжлэл зэрэг уран зохиолын суурь шинжлэх ухаанууд бий болсон. Шинжлэх ухааны арга зүйгээр хийж байгааг нь судалгаа гэх бол, шүүмжлэл нь уран зохиолыг уран сайхны үзэгдлийнх нь хувьд үнэлэх үйл ажиллагаатай уялдан хөгжсөн. Харин жирийн уншигчдад таны асуусан шиг уншвал уншаад л, уншихгүй нь орхиод л чимээ аниргүй өнгөрч болох зүйл боловч хүн төрөлхтөн эртний сурвалжит энэ урлагаас салж хагацах боломжгүй болсон.
-Монголын орчин үеийн уран зохиолын шүүмж судлалын хөгжлийн түвшин ямар байгаа бол? Үндэсний гэх өвөрмөц шинж нь юу вэ?
-Монгол уран зохиолын судлал шүүмжлэл маш эртний уламжлалтай. Лавтай мэдэгдэж байгаагаар XIII-XIY зууны орчмоос тодорхой баримтууд яригддаг. Уран сайхны шүүмж алга болсон мэт харагдаж магадгүй. Гэхдээ тийм биш. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш шүүмжлэгчдийн бүтээлийг нийтлэх зүрх зоригтой сонин сэтгүүл ховордож, бас тэдний хөдөлмөрийг үнэлэх хөшүүрэг байхгүй тул аж төрөхийн тулд шинжлэх ухааны судалгааны чиглэл рүү орцгоосон. Харин уран сайхны шүүмжлэлийн буурин дээр хэсэг залуус гарч ирсэн. Тэдэнд дээрх зовлон бусдын нэг адил тохиолдож байгаа боловч интернетийн орчинд уран сайхны шүүмжлэлийн “гал тогоо” байрласаар хэдэн жил болж буйг зарим уншигч зохиолчид мэдээгүй байж магад. Сүүлийн үед П.Батхуяг, Г.Батсуурь, Х.Чойдогжамц зэрэг авъяаслаг шүүмжлэгчид “шижигнүүлж” байна. Уран сайхны шүүмжлэл бол нохойд барьдаг мод биш өөрөө бие даасан урлаг. Дэлхийн түвшний тухайд бол би арай өөр бодолтой. Уран сайхны шүүмжлэлийн онол, арга зүй, дэлхийн ололтоос нэлээд доогуур байгааг нуух юм алга. Шинэ шинжлэх ухаануудын талаарх мэдлэгийн хомсдол нь манай шүүмжлэгчдэд тохиолдож буй хамгийн том саад тээг нь гэж би боддог.
-Хараад байхад сүүлийн үеийн залуучуудын бүтээл гүйлгээ сайтай, нэг үгээр бестселлер болоод байх шиг санагддаг юм. Энэ талаарх таны бодол...?
Хөгшин зохиолч муу, залуу зохиолч сайн бичдэг гэх ойлголт байхгүй. Уран зохиолын номын гүйлгээ, арилжигдах тоо хэмжээ их, бага байх нь уг бүтээл сайн муу болохын нэг үзүүлэлт мөн хэдий ч бодит үзүүлэлт биш. Өнөөдөр урлаг бизнесийн том салбар болж шинэ менежмент нэвтэрч байна. Одоохондоо таны асуултын хариу үүнтэй л холбоотой байх болов уу. Тийм үгүйг мөнөөх шүүмжлэл ба судалгаа л эцэслэн тогтооно шүү дээ. Арилжаа сурталчилгаа сайн хийсэн ядмаг зохиолчийн чадуу зохиол нэг хэсэгтээ массыг шуугиулж, амжилт олж болно. Хичнээн сайн зохиол байлаа ч зах зээл-бизнесийн мэдлэггүй зохиолчийн ямар ч сайн бүтээл олны анхааралд орж чадалгүй өнгөрөх явдал ч байдаг. Эцсийн эцэст цаг хугацаа, түүхийн шүүх хар цагаанаар нь ялгаад өгнө л дөө. Энэ ажлыг шүүмжлэгч, судлагчид түүчээлдэг юм.
Эх сурвалж: http://toimsetguul.mn Т.Очгэрэл

Comments

Anonymous said…
ene batsuri choidg 2ng n zus uzegu uls bn
Anonymous said…
П.Батхуягыг ёс бодож нэрлээ шив
Anonymous said…
yos gj yu gsn ug ve. Shuumj ghr suuln uyed bathugn nom l bdg bzde
Anonymous said…
Тиймээ Батхуяг бичиж байгаа харин сүүлийн тэр жүжиг киноны тухай ч билүү? гарцаагүй гээд нэг тэнэг юм бичжээ, хөөрхий СУИС-т орох гэж зусардаа байхдаа амьдрал ч мөндөө
Anonymous said…
Батхуяг аймхай байхаа, харин энэ Батсуурь чинь айхгүй туудаг гар юм биш үү???
Anonymous said…
conirholtoi yaria yavdag yum bnaa. Dahin dahin orj baimz. khuniig muulah amarhan-ene emzeg harin magtah-taalabjtai ch tusgui. Uran saikhanii shuumjlel shuluun sudargataa l sonin bogood boduushtai. Uran zokhiol toos shoroonoosoo haaya salahiig harahaar setgel sergedeg yumaa. Bich bich8 dahiad bich
Anonymous said…
choidg gj muisn jijighen nuhur
munu
Anonymous said…
̺í áîë þó ãýæ?
Anonymous said…
Батхуяг гэдэг нэрийг утга зохиолынхон яагаад яриад бдгийг ойлгохгүй юм.Бичсэнээс нь сэтгэлд үлдэх юм үгүй,хаана хэрүүл зарга болно харайж явна,ер хүний сэтгэлд хүрэх зүйл хийдэггүй хэлбэр хөөгч этгээдийн бүтээлд энийг үз гээд бариад авчих юм бнауу? Шүүмжүүд нь бол бүр тэс бөөрөнхий,логик алдаа ч ихтэй, бүү мэд. Нүдээ надад өгчих түүгээр чинь би Баятхуягийг тольдож үзье
Anonymous said…
За яахав дээ Батхуяг байж л байг л дээ, бас баахан ххүхдүүдийн номонд өмнөх үг бичсэн юм чинь ядаж тэдэндээ харагдаж байвал зүгээр биздээ, тэгээд ч заавал мундаг хүн байх албагүй шүү дээ, аль ч салбарт зүгээр дурны хонгионууд бас хэрэгтэй байхоооо хэхэ
Unknown said…
Нохойд баридаг мод биш байх л даа.Гэвч бvх талаар нь ,сайныг нь сайнаар мууг нь муугаар нь нилээд тайлбар сэлттэйгээр бичиж олонд хvргэх нь чухал байхаа.(Шvvмжийг) Тэгэхгvй бол агуулга ,хэл найруулга,муутай хажуугаар нь их муухай vг хэллэгтэй, заваан vг их хэрэглэсэн номууд олшроод байгаа юм шигээ.Ийм юмнууд руу нь энэ олны хошуурч байгаа гэж жигдээхэн .манайхан ч муу юмыг дуурайхдаа гаргуун шvv дээ