МУИС-МХСС, УЗА Аюухай
Яруу найргийг төрүүлдэг үү? Яруу найраг өөрөө төрдөг үү?
Минийхээр бол өөрөө төрнө. Харин тухайн агшинд төрсөн мэдрэмжийг яг тэр хэвээр
нь бус мэдрэмжтэй яруу найрагч болж харагдах гэж шүлгийг төрүүлвэл хэтийдсэн
мэдрэмж буюу хэт их хэлбэрдсэн. “сюрмэдрэмж” болно. Сюрриализм буюу “сюр” гэдэг
нь “реализмаас” илүү, мөн хэтийдсэн гэдэг утгыг илтгэдэг. Ийм мэдрэмж нь
хэт хэлбэрдсэн, чамирхсан байдлыг бий болгож жинхэнэ яруу найргийг мөхөөх ажгуу. /Аливаа
хүн яруу найргийг ухаанаараа бичдэггүй, тэр хүн их мэдлэгтэй учраас шүлэг бичиж
байгаа хэрэг огт биш, энэ бол тэр хүний яруу найргийн авъяасын үр дүн, харин
авъяас гэдэг нь ухамсар оюун ухаан биш, байгалийн өгөгдөхүүн гэж
иррационалистууд үздэг. Мөн нэг хүн нь ухаантай болохоор цэнхэр өнгөнд дурлаад нөгөөх нь тэнэг учраас шар
өнгөнд дурлаад байгаа хэрэг биш. Энэ бол хүний инстикт, зөн совин, сэрэл
мэдрэмжээс өөр юу ч биш./ /С.Энхбаяр Утга зохиолын онол 2008 он УБ/ гэж
үзжээ. Тиймээс л яруу найргийг зөн совин мэдрэмжээрээ л бүтээдэг. Олон зүйл
нурших юун. Ингээд залуу яруу найрагчдын
тэргүүндээ залчихсан “Харсан тэнгэр”
гэх түүврийн тухай ярилцая.
Яруу найраг бол минийхээр яалт ч үгүй мэдрэмжтэй салшгүй холбоотой
урлаг. Жинхэнэ яруу найраг мэдрэмжээс л төрдөг болтой. Гол нь цэвэр байх
хэрэгтэй юм. Яг л “Харсан тэнгэр”-т
буй
“Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан...” “Цас бороо 26–р тал” гэдэг мөрүүд шиг. Тийм нэг агшин, тийм л гоё мэдрэмжээс шүлэг төрж. Хайрыг үүнээс өөрөөр хэрхэн илэрхийлэх юм бэ? Яг л тухайн агшинаа төрөгдөх мэдрэмж дотоод сэтгэлийн гойд хөдлөл илрэлийг тэр чигт нь илүү ч үгүй дутуу ч үгүй буулгажээ. Ийм шүлгийн тухайд бол яруу найраг, “сюрмэдрэмж”-ийн талаар ам нээгээд ч хэрэггүй. Харин “Харсан тэнгэр”-ийн тухайд өөр зүйл яригдана шүү!
“Цэцэгс минь чиний улирал дуусчээ
Цээж уянгалуулсан дурлал дуусчээ
Гандмал сар шиг
Ганцаардсан намар
Яг л манай хөдөөгийн оршуулгийн газар шиг
Нам гүмхэн
Нам гүмхэн
Намараа чи
Халуун залуу цэцэгсийг
Бэлгэнд авах
Хувьгүй гэж үү...” “Цэцэгс минь 68-р тал”

хэмээн бичсэн буй. Дээрх шүлгийг тэр хэний ч хэлээгүйгээр буулгах гэсэн
оролдлого байж болох ч хэт чамирхай руу нь түлхжээ . Энэ нь алсдаа хэтийдсэн
зохиомол мэдрэмж буюу “сюрмэдрэмж” болно. Мөн тэрээр өөрийн олсон санааг хэт
мэдрэмжтэй найрагч болох гэж чамирхан урлах,
дүрслэн илэрхийлэх,тал нь доголдсон аж. Ц.Доржсэмбийн энэ дутагдал нийтлэг юм.
“Цэцэгс минь чиний улирал дуусчээ”
“Цэцэгс минь чиний улирал дуусчээ”
гэх мөрд намрын
дохиог хүн бүхэн мэдрэх атал
“Гандмал сар шиг
Ганцаардсан намар...”
“Гандмал сар шиг
Ганцаардсан намар...”
хэмээн дахин давтаад л биччихэж.
“Гандмал сар, гандмал салхи” гээд л олон мөр Монголын 90-ээд оноос хойшхи үеийн
яруу найрагт хичнээн ч давтагдсан юм тоолшгүй. “Ганцаардсан намар” мөрийн “намар” гэдэг үгийг өөр үгээр орлуулж шүлгийнхээ
гүн рүү хандуулсан бол арай л өөр өвөрмөц шүлэг төрөх байсан болов уу. Яруу
найраг бүхнийг хүний нүднээ дэлгэн үзүүлдэг зурагт биш, энэ урлаг юм. Тиймээс
хүнд тайлбарлах биш хүнээс хариулт нэхсэн, хүнийг эрэлд хөтөлсөн асуултаар
дүүрэн баймаар... Хүмүүс тэрхүү асуултыг л тайлах гэж яруу найргийг ойлгох гэж
эрэлхийлснээр шүлгийн мөн чанарт уусан нэвтэрч чадах билээ. Дээрх шүлгийн “яг
л манай хөдөөгийн оршуулгын газар шиг нам гүмхэн” мөр шиг намрын амар
амгалангийн анирыг “Чимээгүй хот”-той адилтгасан мөрүүд толгойтой үснээс ч их. “Харсан тэнгэр”-ийн олонх шүлэг хэлбэр хөөсөн
хиймэл мөртүүд, өөрөөр хэлбэл хэтэрхий чамирхсан “сюрмэдрэмж” ихтэй юм. “Жинхэнэ яруу найргийг уншсаны дараа хүний
сэтгэлд маш тод тунгалаг, хэзээ ч үл балрах ул мөр үлдэнэ.” /Ц.Буянзаяа
“Дөрвөн цагийн мемори” номын өмнөтгөлд/ Харин энэ номонд тийм мөр цөөн аж.
Үлдэх мэдрэмж нь хэтийдсэн учраас хүний ой санаанд ул мөр ч үлдэхгүй ажаам.
Яруу
найраг хүнд заавал “ойлгогдох ёсгүй” юм шиг, ертөнцийн өөр өөр өнцөгт аж төрөгч
хүмүүс хоорондоо үггүйгээр, зүрх сэтгэлээрээ ярилцдаг филисофи юм шиг
мэдрэгддэг. Гагц түүнийг өөрийн мэдрэмжээр шүлэгтээ шингээж уншигчдад дамжуулснаар
жинхэнэ яруу найраг төрдөг. Одоонхондоо монголын уран зохиолд жинхэнэ найрагчид
биш зүгээр л дүр үзүүлэгчид дэндүү олон болж, өдөр ирэх тусам олширсоор л буй
нь харамсмаар... Дотоод сэтгэлийнхээ гоо сайхны үүдийг нээж чадваас яруу
найргийг бүтээх бус, өөрөө төрөх жам зүйтэй
.
“Бодит амьдрал дээр
хүмүүс “яруу найрагчид их дурламтгай хүмүүс, урлагийнхан их “явдалтай” улс”
зэргээр сэжиглэн ярьдаг нь ч нууц биш.Энэ бол дэндүү олхиогүй, бүдүүн хадуун
ойлголт. “...Учир нь хүн бүрд сайхныг хүсэх онцгой маягийн мэдрэмж бий. Тэр нь
яруу найрагчийн шүлэгт шингэж, олон түмний сэтгэлийг амирлуулан цэвэршүүлж
байдаг зүй тогтолтой.” /Г.Батсуурь
“Голын цаана байх нь Норовын Гантулга шүүмжээс”/
Гэтэл
“Үүлс ямагт зүүн зүгт одох юм
Болор үүлсийн хот тэнд байдаг байх
Үүлсийг дагаад зүүн зүгт явбал99940594
Болор үүлсийн хотод очиж үзэх нь байна” “Үүлс 64-р тал”
Болор үүлсийн хот тэнд байдаг байх
Үүлсийг дагаад зүүн зүгт явбал99940594
Болор үүлсийн хотод очиж үзэх нь байна” “Үүлс 64-р тал”
“Гадаа гудамж байхад
Гэртээ гиюүрч суудаг
Би тэнэг хүн
Тэнд гэр минь байхад
Энд тэнэж явдаг
Би тэнэг хүн” “Гадаа гудамж 49-р тал”
Гэртээ гиюүрч суудаг
Би тэнэг хүн
Тэнд гэр минь байхад
Энд тэнэж явдаг
Би тэнэг хүн” “Гадаа гудамж 49-р тал”
зэрэг мөрүүдийн ГОО САЙХАН нь чухам
хаанаа байна? Хэрэв
та олж чадсан бол миний дэргэд ирээд баталж өгнө үү! Гэвч үнэндээ дээрх шүлгүүдээс ямар ч урлагийн
гоо сайхан, яруу найргийн гойд мэдрэмж хүртэгдэхгүй аж. “Гадаа гудамж” гэх шүлэгтээ
ӨӨРИЙГӨӨ ЯРУУ НАЙРАГЧ гэж л зарлах хүсэл зорилго нэвт
шингээжээ. Ер нь ихэнх яруу найрагчид архи ууж, тамхи татан, хэд хоног гэртээ
харилгүй тэнэж шүлэг бичдэг гэх буруу ойлголт уран зохиолын ертөнцөнд дэлгэрсэн
нь харамсмаар... Тиймээс ч энэ шүлэг БУРУУ УХААРАЛ, “СЮРМЭДРЭМЖ” – ээс мэндэлжээ.
Мөн
“...Хувь заяа минь улам тодорхой болоход
Хүний чанаргүй бүхнээс
Хагацаж би сурсан
Хундаганы ард өнгөрүүлсэн амьдрал Хурмастын шидийг олсон” мөрүүдэд мөн дээрх санаагаа л давтсан аж. Уншигч яруу найргаас үнэнийг хайж, бусдыг хайрлах сэтгэлийг олон гэгээрэлд хүрэх, өөрийгөө олох замыг эрэлхийлснээр л ариусал руу нэвтрэх шид олдог. Яг үүн лүгээ тэрээр дарсны амтаар шүлэг олныг бичих тусмаа хүний чанаргүйгээс холдож байна хэмээснээрээ ард түмэнд өөрийгөө яруу найрагч гэж таниулахыг оролдосноос хэтэрсэнгүй. Байдаг л нэг иймэрхүү хувийн санааг тэр олон шүлэгтээ давтжээ.
“Бурханы тухай хүмүүс
Буруу ташаа ойлгодогийг
Бурхан явсан би
Буруутгамой...”/Бурхны тухай 63-р тал/

“...Тэнгэрийг санааг биед минь
тээлгэж
Тэндэхийн сарыг ганцаардлаар явуулж
Тоолшгүй оддынх нь насыг амлах
Шүлгүүд минь ч салхи
Салхи шиг шүлгүүд минь...”/Салхи шиг 70-р тал/ зэргээр давтагдмал санаагаа л улиглажээ. “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Яруу найраг бол туйлын эрх чөлөөтэй шашин. Түүнд үнэнчээр зүтгэж буй хүмүүсийг би бурханд үнэнчээр дөтөлж буй гэгээнтнүүд гэж итгэдэг.” хэмээжээ. Тиймээс л мань шүлэгч “Бурхны тухай” шүлэгтээ “Бурхан явсан би” хэмээн өөрийгөө дөвийлгөсөн өнгө аясаар бичжээ.
“Тоолшгүй оддынх нь насыг амлах
Шүлгүүд минь ч салхи” хэмээн тоолшгүй оддын насыг амлаж, урт удаан хугацааг өөрийнх нь яруу найраг туулна гэх утга шингээсэн аж. Яруу найрагч Д.Нямсүрэнгийн “Цэнхэр дуу” хэмээх нэгэн шүлэг буйг шүүмжлэгч П.Батхуяг тайлбарласан нь бий.
“Тэнд бас яагаа ч үгүй эрт
Зуны зургадугаар сард
Ганц шар навчис модноос тасарч унадаг.
Тэр бол миний шүлэг...”

хэмээсэн
нь шүлэг минь ганц шар навчис бол би зуны эхэн сард модноос тасарч унана
зэргээр зөнтэй таашаал энэ шүлгэнд нуугдаж байгаа юм. Арай л эрт амьдрал
модноос тасарч унах тухай шүлэг бичээгүй яруу найрагч байхгүй ч яг хэлснээрээ
болсон нь хэдхэн байдаг. Үхлийн тухай гэгээнээр мөрөөдөх ямар ер бусын таашаал
өгдөгийг цөөхөн хүн мэдэрдэг учраас яруу найрагч шууд үхлийн тухай бус харин
шүлэг минь тасран унах навч юм гэсэн далд санааг илэрхийлсэн бололтой.” гэж тайлбарласан нь туйлын оновчтой тодорхойлолт болно. “Хэдийгээр эрин зуун бүхэнд шинэ сэргэг
зохиол бүтээл мэр сэр гарч ирсэн хэдий ч ихэнхдээ урьд өмнөхөөсөө уламжлан
хөгжүүлсэн, цааш нь бяцхан гүнзгийрүүлсэн, арай өөрөөр хийж бүтээсэн байх
зэргээс хэтэрч байгаагүй юм.” /Д.Батбаяр “Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх
нууц/ Яг л үнэн. Ер манай монголын
90-ээд оноос хойшхи яруу найрагт “Өөрийгөө
яруу найрагч гэдгээ тунхаглах, хүрээлж байгаа орчин нийгэмтэйгээ зөрчилдөх,
гуниглах, үзэн ядах” зэргээр өөрийн үзлээ илэрхийлсэн санаа шүлгүүдэд их нэвтэрчээ. Яг л нэг хэвэнд цутгачихсан юм
шиг хэлбэрийг нь жаахан өөрчилсөн тийм л нэг санааг бараг бүх л найрагчид
бичсэн юм.
Жишээ нь:
“...Олдсон энэ зовлонгоо мартах гэж
Орос архины бөглөө мулт алгадаж
Огиж бөөлжиж ойчиж унаад
...Даруйхан шиг энэ биеэрээ
Давхиад очий диваажин руугаа.” Билиг танхай найрагч Чойномоос хойш иймэрхүү шүлгийн мандан бадрал эхэлсэн юм.
Баримт нь:
“...Манан дундах мөрөөдлийн хотдоо дахиад нэг очъё
Маргааш өглөө нь шараа тайлцгаая” /Б.Эрдэнэсолонго “Гүзээлзгэний амьдрал 2005 он 12-р тал”
“Архи гэдэг эрдэнийн
Ааг чадалд мөргөе
Ахин дахин хүртэе” /Б.Галсансүх “Бурханд хэлэх зөвлөгөө постпанк шүлгүүд”/ гэх зэргээр цааш хөврөнө. Ингэж л бүгд нэгэн /Р.Чойномоос хойш бие биенээ дууриан бас зээлдэж өөр өөрсдийн арга барилаар би яруу найрагч гэдгээ харуулжээ. /одоо ч бичсээр л буй./ Ц.Доржсэмбэ иймэрхүү л санааг байдаг л нэг дүрслэл, ур хийц муутай, “сюрмэдрэмж” бүхий үлбэгэр шүлгүүдээр илэрхийлжээ.

“Ам
нээснийх уушиг нээ” гэдэг. Харин
шинэчилэл хаана хийгдэж байна яръя. “Жинхэнэ
урлаг, уран зохиолын бүтээл туурвил ямагт шинэ. Шинэ байх нь түүний үндсэн нэг
зарчим. Хийж бүтээсэн бүтээл туурвил урьд өмнө нь хийсэн бусдын болоод өөрийн
хийснээс огт ондоо, цоо шинэ болж эс чадваас нэг бол бусдыг, нэг бол өөрийгөө
давтаж буй хэрэг юм.” /Д.Батбаяр “Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх нууц/
хэмээн бичжээ. Шинэ яруу найраг, шинэчлэлийн төлөө монголын яруу найрагт
зүтгэгсдийн нэг нь Ц.Доржсэмбэ юм. Түүний
энэ онд гаргасан “Хэд дэх бороо”
номын нэгэн шүлгийг жишээ татан ярилцая.
“Энэ хотын асуудал нь
Яруу найрагчаасаа олон яруу найрагтай
Энэ хотын асуудал нь
Яруу найрагчаасаа олон хэвлэх үйлдвэртэй
Авьяасгүй зарим нь номонцороо
Тэрэг тэргээр нь хэвлүүлж
Алга ташилтан дор
Тайз тайзаараа эгнэж байхад
Тэнгэрт тэмүүлж яваа бидний яруу найраг
Тэнгэрээс холдож яваа тэдэнд хүртээлгүй ээ” “33-р тал” гэж бичжээ. Өмнөхөө давтсан дахиад л нэг шүлэг. Яруу найргийн үнэ цэнэ үл мэдрэгдэнэ. Яруу найргийг зүгээр л шүүмжлэл болгочихож. Ийм зүйлийг өмнө нь өчнөөн биччихсэн.Тэгэхээр шинэчлэл үү? Минийхээр бол үгүй? Яруу найрагч Төрийн Баянсангийн бичсэн нэг шүлэг буй.
“Би там руу нисэж
Тань руу ойртсон яруу найрагчаа” Энэ шүлгийн дэргэд дээрх шүлгийн утга санаа дэндүү балчирдана. Харьцуулаад дахиад нэг уншаад үз л дээ. Та өөрийн уншдаг биширч явдаг Ц.Доржсэмбийн шүлгийг илүү гэж хэлэх зүрх байна уу? Байвал танд үнэхээр яруу найргийг мэдрэх найдлага алга гэж хэлэхээс өөр юу хэлэх вэ? дээ.

Монголд Японы “Хайку”
маягийн зураглал, мэдрэмж хосолсон гурван мөртийг найрагчид их бичих болж.
Ц.Доржсэмбэ ч адил.
Тэр: “Зууханд шатах моддын сүнс
Зугуухан яндангаар гарна
Моддын сүнс саарал өнгөтэй.”“Сүнс 43-р тал” мөрүүд яалтгүй шүлгийн гойд санаа, онцгой гаргалгаатай. Төгсгөлийн мөр ч гайхамшигтай. Гэхдээ энд “зууханд шатах моддын сүнс” хэмээсэн атал дахиад л “моддын сүнс саарал өнгөтэй” гэж давтсан буй нь бас түүний шүлгийн үнэ цэнийг бууруулна. Яруу найрагч Г.Аюурзаны нэгэн шүлгийг харая. /эсрэгцүүлсэн жишээ/
“Усан сангийн гэрэл унтарч
Жараахай мэт сэлэгч бүсгүй үзэгдэхээ болилоо.
Аз болоход, төсөөлөл минь сохор биш...” “Non plus ultra 35-р тал” шүлгийн адаг мөр нь шүлгээ аварч байна. Мөн энд дээрх шүлэг шиг нэг санаагаа /моддын сүнс нь утаа/ гэхчилэн давтаагүй ажээ. Тиймдээ ч зүгээр л моддын сүнс яндангаар гарч байгаа нь өөрөө яруу найраг болох ажгуу. Энд л түүний хэт чамирхах гэсэн миний хэлээд байгаа “сюрмэдрэмж” илрэх бөгөөд өөрийнх нь жинхэнэ цэвэр мэдрэмж, шүлгүүдийг нь мөхөөгөөд байх бололтой.

“Яруу найраг минийхээр мэдрэмж юм (Б.Болормаа)”, “Яруу найраг
бол асар их мэдрэмжтэй хүмүүсийн оролдох ёстой ажил. Азаар тийм байж гэмээнэ
түүнийгээ хайрлаж тордох хэрэгтэй (Л.Ганчимэг)” гэж шинэ үеийн найрагчид тодорхойлж байна. Үнэхээр л
энгийн нэгний сэтгэл, харцанд үл харагдах зөн билгийн төрмөл үр, тэр л
мэдрэмжээс жинхэнэ яруу найраг бүрэлдэнэ. “Уран бүтээлч хүн маш нарийн
мэдрэмжтэй байх учиртай. Чухамхүү ийм торгон мэдрэмж л А.С.Пушкиныг А.Керн
хэмээх сайхан бүсгүйтэй сартай шөнө учруулж, түүний өлмий шүргэсэн чулууг авч бичгийнхээ
ширээн дээр өмнөө тавьж байгаад “Агшин зуурын үзэгдэл мэт
Анхилхан чамтай учирсан
Азтай тэр өдрийг санаж байна” хэмээн хэлэхэд хүргэдэг алдарт шүлгийг бичихэд хүргэсэн” /Д.Батбаяр “Бүтээхүйн зүй тогтол, сайхныг бүтээх нууц/ гэж буй. Гэтэл хүн бүхний жинхэнэ яруу найраг хэмээн шимтэн уншдаг шүлгийг нь

“Эхнэрээ өгчих юм шиг
Эхнэр аваач гэлцэх юм
Эхнэр аваагүй ч
Эхнэртэй явалдаж чадахыг минь
Эхнэртэй харцуул мэдэхгүй л байгаа даа”“Наргиа шүлэг 18-р тал”
Эхнэр аваач гэлцэх юм
Эхнэр аваагүй ч
Эхнэртэй явалдаж чадахыг минь
Эхнэртэй харцуул мэдэхгүй л байгаа даа”“Наргиа шүлэг 18-р тал”
иймэрхүү хормой хотын хулгайн сэдэлтэй шүлгүүд байгаад
үнэхээр сэтгэл гутарч, ирээдүйн монгол найргийг үнэхээр сайхан мэдрэмжийн яруу
найраг хэмээн төсөөлж харвал хар цэгүүд л нэг дор баарцаглан шавах ажээ. “Үгүй
дээ л” гэж хэлэхэд “эхнэрээ өгчих,
явалдаж” зэрэг балиар үгс шүлгийнхээ амь санааг хөнөөжээ. Энэ шүлэгт яруу найргийн гэх өнгө үнэр алга даа. Ёстой
л нэр шигээ л шүлэг болж. Иймэрхүү юмаа үеийнхэндээ л уншиж явах юм уу гэхээс
биш яруу найргийн номыг сэвтүүлэх хэрэг юу байна даа, Сэмбаа ахаа!
Сэтгэл
зовних л юм. Ирээдүйн төлөө. Бид яагаад нэг нэгнийхээ ярьсныг хүлээн зөвшөөрөхгүй, бас аялдан дагалддаг,
эсвэл ая тал засдаг болчихов. Ягаад үнэнээс зугтааж худал магтаалд живж явах
юм. Хэдий болтол Б.Явуухулангийн “Мөнгөн
аяга шиг гар”-ыг ярьж, Б.Лхагвасүрэнгийн “Өрөөлийг ирлэж дуусах билүүний
хэлтэрхий”-г шагшицгааж, Д.Нямсүрэнгийн “Үснийхээ ойчих чимээг сонсох” гэж нэгнийхээ дуулсан дууг дагаж
дуулах ёстой юм. Энэ жинхэнэ хэмжүүр юм уу? Бид шинийг нээж, шинийг сэтгэх, бас энэ цагийн шинэ яруу найргийг бүтээх хэрэгтэй. Харин хэн
нэгнээс “Харсан тэнгэр” “үнэхээр сайн
номын тоонд ордог ном шүү” гэдгийг нь сонсчихоод эсвэл гүйлгэж харчихаад
үнэхээр сайн ном гэж санаа алдах нь сайн хүний явдал биш. Үүний улмаас зориг
гарган энэхүү бичвэрийг сараачив. Эцэст нь Ц.Доржсэмбэ авьяаслаг яруу найрагч, энэ хүн
яруу найрагтаа туйлтгүй хайртай. Гэвч шүлгүүд нь /ихэнх нь/ “сюрмэдрэмж”
зонхилсон, шүлгүүдээ хэт гоёчихсон, дээр нь ур хийц муу аж./орон гаран/ Харин
өөрийн өвөрмөц мэдрэхүй мэдрэмжээ зөв жолоодохгүй хэт мундаг мэдрэмжтэй
харагдах гэж чамирхаж сүржигнэсэн шүлгүүд таны мэдрэмжээс төрсөн бус та
мэдрэмжээ шингээж чадаагүй найраг болно. Ц.Доржмсэмбэ та “сюрмэдрэмж”-ээр яруу
найргаа дахин бүү алдаарай.
2013.07.24 Хэнтий Өндөрхаан
2013.08.18.19.20 Хөвсгөл Ханх
2013.08.28 УБ хот
2013.08.18.19.20 Хөвсгөл Ханх
2013.08.28 УБ хот
Ном зүй.
1.
Ц.Доржсэмбэ
“Харсан тэнгэр”
2.
Ц.
Доржсэмбэ “Хэд дэх бороо”
3.
Б.
Эрдэнэсолонго “Гүзээлзгэний амьдрал”
4.
Г.Аюурзана “Non plus ultra”
5.
Б.Галсансүх
“Бурханд хэлэх зөвлөгөө постпанк шүлгүүд”
6.
Р.Чойном
“Оюухай”
7.
Л.Моломжамц
“Дөрвөн цагийн мемори”
8.
Т.Баянсан
“Сар гуаглах зүсэм үдэш”
9.
П.Батхуяг
“Нэн шинэ үеийн яруу найраг”
10. Нинель Стрельцова
“Зохиолч, цаг үе”
11. Д. Батбаяр “Бүтээхүйн зүй тогтол”
12. П. Батхуяг “Шинэ сэрэхүй”
13. С.Энхбаяр “Утга
зохиолын онол”
Comments