"Зуун яруу найрагч-Зуун хайрын шүлэг" номд орсон
яруу найрагч Дорждамбын БАТТОГТОХЫН шүлэг
Яв даа чи, чиний ирэхгүйг чинь мэднэ
Гэвч чамайг эргэж ирнэ гэж, үгүйдээ л зүс царайг чинь үгүйлж
Гэрэлгүй шөнө гэрэлтэй тодоос тод хар нүдийг чинь санаж
Гэр орныхныг чинь дурсаж, өвөөгийн чинь ярьсан үлгэрийг зүүдлэж
Гэрийн чинь гадаа тоглож, эмээд чинь зэмлүүлдэгээ бодож
Гэртээ оролгүй өвсний ширхэг тоолж, зүлгэн дээр амарч
Гэм зэмгүй аашлаж, мөрөөр чинь тэвэрч
Гэргий минь болох уу гэж нүднээс чинь асууж
Гэрийн гаднаас хүн дуудахуй навтасхийж
Гэр, гэрийнхээ зүг чулуунд бүдчин одож
Гэртээ орсон хойноо хоёр биеэ шөнөжин бодож
Гэгээ орохтой зэрэг бие биенээсээ ичиж
Нар сар харж явснаа мартахгүй ээ
Намайг чи харин санаж яваарай
Нартай бороонд гараас чинь хөтлөн нүцгэн гүйлдсэн
Наранд угаагдаж бов бор болсон
Нар хамбыг чинь булааж ижийдээ загнуулж асан
Найман ханатай чулуун гэрт чинь аав нь болж тоглосон
Наадмын морь унаж салхины чинь дор давхисан
Нарсны ард нуугдан чамайг айлгаж уйлуулсан
Насныхаа найзуудаас харамлаж, олмыг чинь чангалж өгсөн
Намрын өдөр өвсөнд чинь явалцаж эр хүн болсон
Намхан бор банди явсныг байсныг минь санаж яваарай
Яв даа чи, чиний эргэж ирэхийг чинь мэднэ
Гэхдээ нарны үр шиг хоёр сайхан хүүгээ хөтлөж
Гэрийн минь гадаа бууж, хаяаны маань айлаас манайхыг сураглаж
Гэргийгээс минь зовж, аав ээжийг минь асууж
Гэнэ гэнэхэн санаа алдаж, эцгийнхээ гэрийн буурийг эрж
Гэзэг үс чинь зуны ногоо шиг өтгөрч, багын үнэр анхилж
Гэгэлзсэн салхинд алчуураа засч, Ядам ахынхаа гэрийг заалгуулж
Гэрт орсон хойно хүүгий минь дуудан, нүдийг минь эрж
Гэрлийн дусал шиг ганц нэг нулимс унаган хүүхдээсээ нууж
Гэмгүйхэн царайлж намайг ямар эр хүн болсныг минь ажиж
Гэгээн харц чинь энгэр дээр минь унаж, ханийн минь хадсан товчийг шинжиж
Зул болсон эгч шиг минь байхыг мэднэ

Comments