Г.Аюурзаны “яруу найраг” дах боловсролын төгөлдөржилт

           
            Нэг асуулт бий. Үгүй ээ АСУУДАЛ. Үүнийг шийдэхийн тулд л асуух шаардлагатай байгаа юм. Авьяас, боловсрол хоёр яг юугаараа ялгагддаг вэ? Авьяасаар бүтээгдэгч урлаг, боловсорлоор бүтээгдсэн урлаг хоёр юугаараа ялгаатай вэ? Үнэндээ тийм ялгаа бий юу? Эдгээрийн хариуг тодорхойлолттой танилцсаны хойнохэлье. Энэ зуур та бодоорой.Зөвхөн энэ талаар...
            Онолын тухайд бол “Авьяас... байгалиас заяасан ер бусын чадвар буюу хүний төрөлхийн мэдрэмтгий чанар, сэтгэх, бодох чадваруудын нийлэмж юм” гэжээ. Мөн онолч Дандин “Зохист аялгууны толь”- бүтээлдээ авьяасыг“Төрөлхийн ухаан, мохошгүй хичээл зүтгэл, тээнэгэлзэгүй үлэмж их мэдлэг нь хотол төгссөн зохист аялгууны учир болой” /Номын нэр бүрэн бичих 21. 101-103- зүйл/хэмээжээ. Үүнийг ухвалхүсэл сонирхол нь авьяасыг бий болгохгүй. Харин боловсрол, уйгагүй хичээл оролдлого авьяасыг төгөлдөржүүлдэг гэх утга тод. Боловсрол гэдэг ерөнхий төдийгүйолон зүйлд хамаарах маш том ойлголт юм. Бүх амьд организм өөрөө боловсорч, өргөжин хөгждөг жамтай. Урлаг ч адил. Авьяасыг боловсорлоор тэтгэснээр урлаг мэндэлдэгаж. Онолын хувьд ерөнхийдөө ийм авч төрөлх авьяас, боловсрол хоёрын хоорондын ахуй маш их зөрчил оршин буйг санах бас ойлгох ёстой ажээ.
            Нэгэнт асуултаа тавиад хариуг нь хэлчихсэн болохоор үндсэн яриандаа оръё. Утга зохиолын онол сэтгэлгээний хэв маягийг ерөнхийдөө төрөл төсөөр нь хоёр ерөнхий чиглэл болгодог ажээ.
1.      Утга зохиолын онолын рационалист буюу повизитивист /сциентист/ чиглэл
2.      Утга зохиолын онолын иррационалист буюу анти- повизитивист /анти-сциентист/ чиглэл/С.Энхбаяр/ юм.
Анхдугаар чиглэл нь “...урлаг, уран зохиол бол хүний оюун санаа,ухамсрын үр дүн, нэг төрлийн бүтээлч хөдөлмөр гэх бол удаахь чиглэл нь урлаг- уран зохиол бол оюун санаа, ухамсрын тусгал биш харин зөн совин, сэтгэл санаа, сэрэл мэдрэмж, авьяас билэг, далд чинадын ухамсарын пункцизэрэг интуитив /билгүүн/ зүйлсийн үр дүн...” /С.Энхбаяр “Утга зохиолын онол” 2011. УБ 21-р тал”/гэжээ. Энэ зарчимд түшиглэн эл шүүмждээ зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны “Рационализм”-аас үндэстэй“боловсорлын яруу найраг” гэх ухагдахууны талаар ярих гэсэн юм.Зохиолчийн өгүүллэг, тууж /бичил/, роман...-ы талаар ярихгүй. Учир нь өнөөдөртөө арайэртдэхболтой. Учир нь тэр хүүрнэл зохиолд хийх ёстойгоо хийгээгүй байна. Харин яруу найргийн тухайд бол ер нь гүйцээчихсэн хүн юм. Гэвч хэдэн үг хэлэх дур хөдлөөд байна. Г.Аюурзаны хүүрнэлүүдямархан нэг “гүн ертөнц”рүү тэмүүлсэн чанартай, уншсаны дараагааруншигчнь их бодлогошролынмухаргүй харанхуй руу/маш их гэрэлтэй/ чангаахер бус нууцлаг “локаль” /учир битүүлэг/ шинжийг агуулдаг. Өөрөөр хэлбэл түүний найраг нэгэн цул бус шинжтэй. Тэрээр:
“Балчир шүлгүүд” (1995), “Ганцаар цайвар навч” (1995), “Цаг хугацаа амсхийх зуур" (1998), “Эр сэтгэл” (2001), “Филосифийн шүлгүүд” (2001), “Non plus ultra(2005), “сэтгэл рүү шагайгч Түүнд” (2009), “Бясалгал” (2014) ном хэвлүүлжээ. Уншигч та номын нэрсийг эхнээс нь дараалуулан анхааралтай уншаад үз дээ!. Үүнээс түүний яруу найргийн зам, туулсан бүхэн нь тодроод ирэх шиг болох аж. “Балчир шүлгүүд” (1995)түүвэрт “Монгол шатар”, “Чинийх болсонгүй”...зэрэг үнэхээр балчир шүлгүүд оржээ. Зохиогч маань ч өөрөө “Энэ шүлгүүд намайг бүрэн тодорхойлж чадахгүй”гэж номы өмнөтгөлд өгүүлжээ.
                  “Ганцаар цайвар навч” (1995)яруу найргийн анхны ном бол тийм ч балчир шүлэг бус. Гэхдээ:
“Чиний дүр бүдгэрч
      Сэтгэл минь амарч байна
      Чимээгүй мартагнал дамнасан
Хавар ч байна, намар ч байна...”/*** Чиний дүр бүдгэрч/хэрсүү мөрүүдэд мэдрэхүйн эмзэг торгон агшин ба басхүү сэтгэлийн гулбирлыг гайхалтай тод илтгэсэн бол
“...Манан дунд нэгээхэн морин ергөх зуур
Өнөөдөр л намайг хайрлаад маргааш март, тэгэх үү?”/***Маргааш гэдэг.../
Шүлгийн мөрөнд ч түүний амьсгал, сэтгэл зүйн нарийн адвиш өнгө аясыг шингээсэн эмзэглэлүүд эл түүврийн “Зузаан уруулт”, “***Өө хичнээн шувууд нисээд өнгөрөв дөө?”, “Блондинки” зэрэг шүлгүүдээсномынх нэрийн тайлал, шүлгийн онцлог илэрхий мэдрэгдэх билээ. Тиймээ “ганцаар”, тэр ч бүү хэл “цайвар”, тэгээд НАВЧ шүү дээ.Мөчлөг... агшин...тавгүйтэл... тайтгарал, эргэлзээ... шийдэл сэлт урсмуй.
            Найрагчийн  “Цаг хугацаа амсхийх зуур" (1998) номын шүлгүүд ч номын нэртэйгээ агуулгаараа холбоотой. Харин тайлал, өгөгдөхүүн нь өөр өөр.
“Эндээс цааш маргааш гэж байхгүй
                              Энэ чинь, бурхан минь, ямар сайхан юм бэ?
                                   Энэ л өдрийн тулд амьд явснаа
                                   Эргэцүүлж ч амжаагүй суутал нар жаргаж байна”/Өнөөдрийн тухай/мөрүүдээс цааш чинагшлаад:
“Харагдах бүхнийг оргүй болтол аньж
                                          Хав харанхуйд ганцаараа суух минь!
                                           Дотроос минь горойж гарсан гэгээн бүхний оронд
                                                 Дотор минь үхэж байгаа гэнэн нэгнийг үнсэх минь!/”Миний хэзээ ч олж хараагүй/шүлгүүдээс уншигч танд их л олон асуудлыг үлдээгээд, үүнийхээ дараа амьдралдаа цэг тавьж, сүүлчийн амьсгаагаа хураачихаад нөгөө ертөнцөд уншаад сууж буй мэт, бүр байтлаа үнэхээр л цаг хугацаа амсхийгээд.... зогсчих мэт нам гүм, ер бусын амгалан орчин мэдрэгдэх бизээ. Шуудхан хэлчихэд, зохиогч “цаг хугацаа амсхийх зуур”-т дотор орогносонхэн нэгэн гэнэн хонгорыг үнсэх... эл өдрийн тухай бодон гүн амьсгаа авч ухаангүй дурлаж, шүлэг бичиж, нүдээ нээхүй агшнаатүүний чинадамьсгал хураах гэнэн нэгний үхлийг олж харжээ. Ийм л нэг уянгын гэмээр шүлгүүд буй./“Цаг хугацаа амсхийх зуур шүлгийг” бүрэн эхээр нь уншаарай/
      /“Энд бас нэгэн “балчир шүлгүүд”-тэй түүврийг алгасав”/      
Гэтэл Г.Аюурзана гурван жилийн дараагаас“Филосифийн шүлгүүд”
(2001)-ээ тэрлэжбичлэг, сэтгэлгээ, ур зүйн хувьд огт өөр шинэ түвшинд гарчээ. Ер нь...90 он буюу нэгэн зууны шуврага болж 2000-аад он гарсны чимээ шуугиан түүний шүлэг найрагт тод мэдрэгдэх болсон гэж болно. Тэр философи тийш буурь сэлгэжээ. Шүлэгсийн нэр чөөрчлөгджээ. Тэр:
“...Борооны үнэр сэтгэлд анхилавч,
Зун дууссан байна.
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ урд өнгөрсөн байна” гэх мөрүүд ямар ч бодолгүй гэнэн хонгор
амьдарч асан залуу нас нь “Хуучин мерседес” унаад дэргэдүүр нь шурхийн одох үед бичсэн мэт ажээ. Тэр:
“Нар тоссон, сүүдэр дэрлэсэн модод
                   Нар дэрлэж сүүдэр нөмрөхийн цагт
                   Хорвоогийн амьдралаар навч хийсэн үхэж,
                  Навчны үхлээр хорвоо амьд үлдэнэ.) “Филисофийн шүлгүүд” мөчлөг:/дорно дахины ёгт хийгээдилт өгүүлэхүй ёсыголж хараад,түүний шүлгийн болц, гүнзгийрлийгхараад эрхгүй уулга алдаснаа нуух юун. Амьд үлдэх хорвоо бол уншигч хүмүүн буюу би бас та.Харин цаг хугацаа амсхийхүй үедээмөнх хийгээд мөнх бусындиалектикийг олж мэдэрсэн нь хорвоогийн жам ёсоор“ганцаар” хийсэн одож буй “цайвар навч” ажуу. Философийн тойрог битүүрчээ.Сайтар ухаж бодууштай. Үүнд л түүний онгод, авьяас бусболовсролын хэр хэмжээ, түүнийгээ цэгнэх чадвар, шүлгийн нь хоорондын холбоо хамаарлын маш нарийн тогтолцоо илрэн гарч байна.
            “Төрөлхийн авьяастай яруу найрагч /БАЙГАЛИЙН ҮЗЭГДЭЛ/ тодорхой цаг хугацааны туршид аажмаар өөрчлөгдөж байдаг.”тухай судлаачид бичсэн нь бий. Харин Г.Аюурзаны энэ эрс тэс огцом өөрчлөлтүүд түүнийг авьяасыг бус боловсрол, нийгмийн эрэлтийг даган өөрчлөгдөж буйг илтгэдэг.
Нэгэн жишээ:“Хүн төрөлхтөн байгалийн төлөвөөсөө нийгмийн төлөвт үндсэндээ шилжсэнтэй холбоотойгоор хуучин үед буюу цаг хугацаагаар баримжаалж хэлбэл XX зууны эхэн үед төрсөн сод авьяастан гэдэг бол байгалийн үзэгдэл /ялангуяа монголын хувьд Г.Б/ байсан бол эдүгээ цагийн сод авьяастан нь байгалийн бус нийгмийн үзэгдэл болов”хэмээсэн нь буй. “Энэ утгаар хэлбэл Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Нямсүрэн... найрагчид нь байгалийн үзэгдэл, харин Г.Аюурзана бол нийгмийн үзэгдэл”/ Г.Батсуурь “Дөрвөн цаг”-аас “Цаг хугацаа амсхийх...” хүртэл 2012/ гэжээ. Өөр гаргалгаа хийхэд хэцүү. Г.Аюурзана  “Балчир шүлгүүд” –ээр зурхайгаас гарч, “Ганцаар цайвар навч”-н дээр оршил үгээ сийлээд “Цаг хугацаа амсхийх зуур”, “Эр сэтгэл”-ээр “филисофийн шүлгүүд”-тэй залуу насаа үдсэн аж. Өөрөөр хэлбэл “үүнээс илүү зүйл гэж үгүй” гэж уулга алдан мэдэрч, “сэтгэл рүү шагайх Түүнд”-ээ өөрийгөө олсноо шившин хэлээд яруу найргийн мөнхийн аглаг уулнаа “бясалгал” үйлдэж одсон амуй.
            Г.Аюурзана яруу найрагт үнэнч гэдгээ илтгэсэн /үнэнч үлдсэн учраас л дахин шүлэг бичихгүй хэмээсэн буй/ “Бясалгал” номынхоо өмнө “Сэтгэл рүү шагайгч Түүнд”/2009/ түүврээ хэвлүүлжээ. Түүврийн хамгийн сонирхол татахуйц, уншигчдын сэтгэлийн утсыг доргисуулсан нэг шүлэг бол “Миний дургүй сарууд” юм. Уг шүлгийн 2, 4, 6, 10, 11 мөрүүд их сонирхолтой. Эдгээр нь IY сарын хамгийн /уг шүлгийн/ гол мөрүүд нь
“Өршөөлгүй харгис орчлон
Үзэсгэлэн гоог ямагт эрхэмлэдэг”/68-р тал/юм.
Эдгээрийг Г.Аюурзана найрагч “бүтээгч эх” авьяасаар, иррационалист онолын хүрээнд судлагдах “ухамсрын тусгал” бус нууцын нууц /авьяас шиг/ мөрүүд гэвэл өрөөсгөл болох буй. Хариншүлэгч өөрөө “Өө, дөрөвдүгээр сар хамгийн харгис сар...”, “...Үнэндээ миний үг биш. Элиотын шүлгийн мөр”/68-р тал/ гэснээс үзэхүлэл ганц шадыг түүнд өртөөгүй бол зохиогч гоо сайхныг эрхэмлэн дээдэлдэг харгис хэрцгий орчлонг ухамсрын тусгал бус, төрөлхийн зөн совин/инстикт/, мэдрэхүй билгийн хүчээр олох нь тун эргэлзээтэй юм. Ер нь уг шүлгийн бүтцийн хувьд үзэхэд л
“Нэгдүгээр сар миний хамгийн дургүй сар.
Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ?
Нэгдүгээр сард өр зүрхийг хайрах мэт,
Хамгийн их хүйтэн болдог.” /67-р тал/ гэх буюу
“...Гуравдугаар сард ер нь амиа хорломоор болдог
Гурван давхраас үсэрчихмээр байдаг,” /68-р тал/ мөн
“...Аравдугаар сард хамгийн олон морь,
Магадгүй хамгийн олон хүн үхдэг.” /71-р тал/илэрхийллээс үзэхүл үнэхээр л “сарууд”цугаар харгис чанартай /бүх сард энэ чанар буйг цаг тооны бичиг ч харуулдаг ш дээ/. Ер нь яруу найрагт ганц хоёрхон мөр л чухал /авьяас/, бусдыг боловсрол туршлага шийдэж байдаг гэмээр ч юм уу. Г.Аюурзана энэ үүднээсТ.Элиотын мөрийг төгсжүүлж “Миний дургүй сарууд”-ын харгислалыг гаргах бодомж /повизитивистсанаа/, түүний эл шүлгийн бүтцээс  тод ажээ. Мөн шүлгийн XII сард:
“Оддын дор арван хоёрдугаар сар гарлаа!
Орчлон дээр ингээд л бүтэн жил
Оргилуун дарс шиг асгараад гүйцлээ.” гэсэн мөрүүд бий. Ер нь
бол Д.Нацагдоржийн амьдарч асан нийгэмд “сархад, дарс, архи” гэхээс “оргилуун дарс, шинэ жил”-ийн дүрслэл балархай асан бол харин эл цаг үеийн иргэншлийн сэтгэлгээнд байж болох л зүйлс. Ийн их зохиолч өөрийгөө эл мөрөөр л “нийгмийн үзэгдэл” болохооилтгэжээ.  Уг шүлгийн түүвэр дэх шүлэгсийн хэл нь ч нийгмийн үзэгдэл гэдгийг харуулжээ. Жишээлбэл “Made in Mongolia/Гэрэл зураг 17-р тал/, “J.Lo, Моника Беллучи”, “варьете”, “Виски” /Бааранд 38-р тал/,“Неон”, “коктэйлууд” /Цөлийн цагаан лавслага...43-р тал/яруу найргийн чимэглэн, донж шинжийг бүрдүүлэх үүрэгтэйгээр оржээ.
“Бусдаас ангид яруу найраг үгүй аваас
                                      Мэргэд түүнийг үглээ тотьтой адил хэмээнэ”/Дандин “Зохист аялгууны толь”/гэх үг бий.Бусдаас ангид яруу найраг бүтээх, яруу найрагч болох тийм амаргүй. Үнэхээр амаргүй юм. Г.Аюурзанын хувьд ч яруу найрагч болоход тийм ч амар байгаагүй нь илт.

                Г.Аюурзаны шүлгүүд /номыг уншиж дуусахад/ ерөнхийдөө гадаадын ямар нэг орчуулгын шүлгүүд шиг сэтгэгдэл төрүүлдэгийг үгүйсгэхгүй. Хорхэ Лүис Борхэс, Томас Элиот, Эмили Дикинсон, Эзра Паунд, Силвия Платгээд.. урт танигдахуун.Суурьшинжлэхухаандбаталгаабаримтнотолгоочухалбайх л даа? Тэгвэлуранзохиолсудлалдхамагюмтаамаглалаасэхэлдэгбилээ./П.Батхуяг “Таамаглалууд” эссэ/Тийм л учраас баримт чухал биш авч уран сайхны шүүмжлэлд зайлшгүй /гарцаагүй/ нэг нотолгоо /жишээ баримт/ чухал. Иймээс нэг нотолгоо та бүхэн дэлгэе. Г.Аюурзана яруу найргийг эцэст нь “Бясалгал” хэмээн үзсэн. Бас л сонин дүгнэлт шүү. Харин түүний сүүлийн номонд орсон нэг ийм шүлэг буй.
            “Алхаад үлдээх мөрийг минь
            Арчаад буцах давалгаа...
            Амьдрал одоо цагтаа л төгс...” / “Зайлшгүйг мэдрэхээс илүү тайвшрал үгүй” Г.Аюурзана “Бясалгал” 222-р тал/ Тэгвэл
            Өнөөдөр би үзэх барих биетэй амьдрал төгс үедээ
            Өөрийн дөчин насны үедээ...”/ Уолт Уйтемэн “Өнөөдөр, амьдрал төгс үедээ” ” Уранзохиол 10-р анги 32-р тал/энэхүү баримтыг хараад надтай зөрчилдөх хүн үгүй биз. Уг хоёр шүлгийг гол инстикт чанар, утга санаа нь яг адилхан буй. Харин ярих зүйл дахиад хэд байна.
                        Тагтааны нисэх чимээнд
                        Тэнгэрийн орныэгэл сайхан бий...” /Б.Одгэрэл “Үл таних зочин”2003/. Энэхүү шүлгийг дээрхитэй адил үглээ тоть мэт давтсан
Дэрхийн нисэх зуун тагтааны далавчны чимээнд
                                    Дээрхийн орнысалхийг хөгжөөх шидэт тарни бий...”/Г.Аюурзана “Сэтгэл рүү шагайгч Түүнд 2009”/мөрүүд ч буй. Бүтэц, бичлэг, сэтгэлгээ, мэдрэхүйн талаасаа ижил шүлгээБ.Одгэрэл 1990 онд, харин Г.Аюурзана 2008.3.13 өдөр зохиожээ. Мөн эл номд өөрийгөө давтсан шүлгүүд ч нэлээд буй.
“Эхэлж чадаагүй ч төгсгөлийг нь мэдэх учралууд
                                                Эхэлчихээд төгсгөж чадаагүй шүлэг шиг.../ “Айова Ситийн хэмнэл” хэмээх мөчлөг: 31-р тал/ мөрүүд нь
“Ээ, төрөхөөсөө өмнө үхчихсэн хэн бүхний дурсгалд
Эхлэхээс минь урьтаад төгсчихсөн энэ шүлгийг зориулъя.”/“***Олон л
хүн амьдарч үзэлгүй” 61-р тал/ мөрүүдээс юуны ялгаатай билээ. Давтагдал уу?өөрийгөө тольдсон хуулц уу?.
            Г.Аюурзанын шүлгийн өвөрмөц мэдрэмж, танилт, гоо зүй-филисофи гүнзгийрлийг үгүйсгэх боломж бага ч цаг үеийн нөлөөлөл, боловсрол, мэдлэгийн янз бүрийн хүрээнд бичигдсэн шүлгүүдийнчинадаасгэрэлтэн гарахуйц төгс төгөлдөрийг, сонгодог ур зүй-урлагийг мэдрэнэ гэвэл худлаа юм.
“4+7=11 арифметикийн хамгийн энгийн тэгшитгэл Н20 гэсэн химийн хамгийн эгэл томьёонд хүртэл аугаа их гайхамшигтай утга агуулагддаг. Жишээ нь 11 гэдэг бол утга мөн, өөрөөр хэлбэл аугаа их үнэн мөн. Харин энэ тэгшилгэлийн 11 гэсэн хариуг харчихаад л сэтгэл хөдлөөд, уйлаад, уяраад байдаг хүн гэж үгүй. Учир юун гэвэл урлаг биш, шинжлэх ухаан учраас!/С.Энхбаяр “Утга зохиолын онол 2011УБ 37-р тал/ Үүн лүгээ Г.Аюурзаны “Хүлээлт”, “Итгэл хамба” шүлгүүд бол аугаа их үнэнийг агуулсан 11 гэх тоо шиг уран дүрслэл бүхий мэдрэмжийн цогц, гүн санааны утга тээсэн ч нөгөө талаасаа Б.Явуухулангийн “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Туулын шугуй” Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг”, “Амитаба” шүлгүүд шиг хүний сэтгэлийн нарийн тэмтрүүлүүдийг өдөөнхөглөж чадахгүй юм. Энэ бол муушаасан хэрэг бус. Зүгээр л нэг тайлал хийчихье.
            Өнөөгийн энэ цаг үе, бас уран сайхны ертөнцөд Г.Аюурзана шиг авьяасаа боловсролоор тэтгэдэг бус олигтоймэдлэггүй “нийгмийн амьтас” их олон байгаад орших юм. Тийм олонлогийн бус, бас сүргийн бус сэтгэлгээт яруу найргийг хэн одоо бүтээж байгааг нэрлэ гэвэл би хувьдаа ямар ч эргэлзээгүйгээр АЮУРЗАНА хэмээн нэрлэх байх. Миний энэ хашгирах боломжийг ТЭР бидэнд олгожээ. Хамгийн түрүүнд зориулж хашгирах хүний нэр цээжинд “ОЙР” байх гэдэг хичнээн САЙХАН бэ.

Б.Алтанхуяг /МУИС-УЗА-2/

Comments

Anonymous said…
Чойдогжамцад баяр хүргэе шүүмжийг ихэд шимтэн уншдаг шүү. Их сайн бичсэн байна. Чамаас ийхийг хүлээж байгаа.
Anonymous said…
Мундаг байна ярьдаг болохоос бичсэн хүн байхгүй шүү дээ
Anonymous said…
Эзра Паунд, Эмили Дикинсон, Хорхе Луис Борхес... шvлгvvдийн хуулбар шиг гэжээ . Гэтэл нийтлэл бичигч маань эх хэлээр нь тэдний шvлгvvдийг олж уншсан болов уу? Уншаад , ойлгоод харьцуулах чадвар байна уу? Хэлний болон яруу найргийн тийм мэдрэмж эзэмшсэн эсэх их л эргэлзээтэй санагдлаа. Арай Аюурын орчуулгыг уншчаад ийм юм бичээд сууж байгаа юм биш биз дээ? ха ха Ха
Anonymous said…
Угаасаа орчуулсан шүлгээ хуулаад байна гэдэг чинь л гутам шиг шүү дээ. Харин тэр Амьдрал одоо цагтаа л төгс Цэдэндож гуайн орчуулга бололтой. Бас Одгэрлийн шүлгийг хуулсан... гоё бичжээ. Амжилт хүсье
Чойдог оо
Anonymous said…
Энэ блогыг хөтөлдөг Чойдогжамц гэдэг залуу уг шүүмжийг бичээгүй юм биш үү? Тэр хамгийн доод талын хэсэгт жинхэнэ зохиогчын нэр хаяг байх шиг харагдахын...
Anonymous said…
тийм юм шиг бн их дажгүй бичжээ
шувуу said…
Хэзээний шүүмж вэ. Өмнө нь уншаагүй юм байна. Харьцуулалт эдр бол сайн хийсэн байна ш дээ
Anonymous said…
Аюурзана шүлгээ зовж бичдэг, аргаа бараад бусдаас хуулдаг гэжээ дээ? Зовохыг нь харсан юм шиг, хуулахыг нь үзсэн юм шиг л зоригтой тууж дээ. Даанч нөгөөх нь хэнээс ч юу ч тоож хуулахааргүй амьтан доо