ШАР ХӨВИЙН ЗЭРЭГЛЭЭ

  Зохиолч Д.Энхболд 1959 онд Улаанбаатар хотод төржээ. 1985 онд Политехникийн дээд сургууль төгссөн. 1980-аад оноос уран бvтээлээ эхэлж "Бvйлс дахин цэцэглэнэ"/1991/ тууж, өгүүллэгийн анхны номоо хэвлvvлсэнээс гадна "Паанан"/1997/ тууж, "Казиног номхотгосон түүх"/2007/ роман нь тусгай ном болон хэвлэгдсэн байна. Д.Энхболд "Утгын чимэг" богино өгvvллэгийн наадамд олон удаа шагналт байранд орсон бөгөөд 1992 онд Г.Сэр-Одын болон МЗЭ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг тус тус хvртжээ.

Лог шар нэг их удаанаар хэнгэнэтэл амьсгал татсанаа бємбєгнєтєл гунганав. Хариуд нь гялаан цагаан хэмээх сvрлэг том ат суль vмхлэх зуураа сvv гашлам чичрvvлэн гунганахад Гажидмаагийн сэтгэл жигтэйхэн ээдэрч учир зvггvй мэгшин уйлмаар, аль эсвэл хємхийгєє зуугаад дусал нулимс ч унагалгvй барайчихмаар нэг л хачин болоод явчихав. Цээжинд нь ямар нэг юм зангирчихаад ер тавьсангvй. Дэмий л ингэж ижилддэг мал байдгаа даа гэж бодоод лог шарынхаа бандгар гуян дээр тэнзэн ташуураар падхийтэл гуядав. Лог шар тvvний нь хариуд лаадага лаадага алхаж явснаа тэмээн сvргийн захад ирмэгц санаа амрах мэт зогтусан, хvvгэтэл цагхаалаад шээж эхлэв.Тэрхэн зуур гялаан цагаан, бага цагаан, єндєр хєх, буурал євдєгт, идэр бор таван бvдvvн ат сvргээс тасран нvvгэлтэн наашилсаар ирж Лог шарыг тойрон vнэрлэцгээв. Гэтэл Лог шарын єрєвлєг бууралтсаныг vзээд Гажидмаа гайхан мэлэрч орхив. Гялаан цагаан, Идэр бор хоёр энэ хэдээсээ нэг ах. Ингээд бодохоор хэдэн ат нь хорин тав зургаа хvрчихжээ. Гэхдээ тэмээ яг л хvн шиг бууралтдагийг анх удаа анзаарч мэдэв. Цаг хугацаа гэгч мєн ч хурдан єнгєрч одох юм даа. Саяхан л энэ хэд тайлаг байж, аав нь анх хомнож сургаад жинд явж байсан даа. Гэтэл одоо аав нь ч алга, ижий нь ч алга. Харин хvv нь байна. Нас нь найм єнгєрєєд одоо хэдхэн сарын дараа естэй болно. Гэтэл Гажидмаа хань бараа татаад сургуульд єгч чадсангvй. Ирэх намраас л хэцvvднэ. Захирал хэтээсээ амаргvй хvн.
      - За яая гэхэв энэ жил орхизноё. Харин энэ жил л гэдгийг мартаж болохгvй шvv гэж тун айхтар хэлсэн дээ. Хvv нь сургуульд ороод эгч шигээ сvрхий сураад байж чадах юм уу, vгvй ч юм уу бvv мэд. Багаасаа баахан эрхэлчихсэн болохоор байранд сууж барахгvй л байх даа гэж бодогдоно.
       - За хар хvv гуай морь харж гvйцэв vv? Яагаад ч юм нэг жаахан аальгvйтмээр санагдаад Гажидмаа лог шардаа ингэж хэлжээ. Лог шар нь хvзvv сунган ижил хэдээ vнэрлэн шээсээр л зогсоно. Ер энэ хэдэн атны бие гэж уул, бєх гэж хєгжим юм. Нэгэнтээ сумын тєвд хотоос урлагийн бригад ирэхэд Гажидмаа нэг хачин хєгжим vзэж билээ. Их л бvдvvн бараг эр хvнэрхvv хэлбэр тєрхтэй тэр хєгжим vнэхээр л эр хонгор дуутай эд байсан даа. Нэр нь л таагvй. Конторбаас гэж байгаа. Тийн хэлэхийг нь дуулаад ангийнх нь охид ам хамраа ханцуйгаар таглан годгонолдож "Паах баас байхдаа ч яахав дээ" гэлцэн аальгvйтсэн. Гажидмаа ч аальгvйтсэн л байх. Харин унаа мориныхоо зоо хондлойг ханцуй нударгаараа илбэн арчих хvн шиг хєгжмєє алгаар илбэн байсан хєгжимчин тийн маяглахад нь уурласангvйгээр барахгvй бусдын харц хариулан Гажидмаа руу ирмэж билээ. Тэгээд л тэр хоёр бvжгэн дундуур гараад явчихсан юм даа.
      Лог шар шээж дуусчээ. Гажидмааг цангинатал хэд гуугачуут тэмээ нь хумигдаж хэдэн хєгшин ингэ тvvчээлэн гэрийн зvг дуулгавартай нь аргагvй алхалж гарав. Тийн цувах сvргийн дундаас хэдэн бvдvvн атных нь бєх сvмийн ганжир мэт сугсалзаж харагдана. Харахад нvд дvvрээд аргагvй л нэг хєгжим дєє. Хэдэн жилийн ємнє энэ хэдэн сугсалзсан сайхан бєх юу ч vгvй шалчийж, эргvvлээд гєвчихсєн уут шиг болж билээ. Мєн ч бэрх євєл тохиож билээ. Гэвч гэрээ ачаад явахад хацар нvvр рvv зvv шивэх мэт часхийлгэх хар жавраас сvргээ нємєрлєєд л хэдэн сумын нутаг дамнан алхалж онд орцгоосон. Хэдэн биеэ vзvvт л гунганан сvжирцгээнэ. Сvргээсээ тасраад амихнаараа салхидчих нь бий. Гэхдээ л сураг тасрана гэж vгvй. Гурав хоноод л усандаа суналзан орж ирцгээнэ. Харин зун шавар шалбааг дэлгэрэхэд л нэг авах нь алга болцгооно. Тийм vедээ ч холд яваа хvн мэнд мэдэж захидал ирvvлэх адил бууж мордсон хvн бvр ямар нэгийг хэлж ирнэ.
      - Танай хэдэн ат тэнд тэгж явна. Энд ингэж явна. Тэр нь тийшээ хараад тэгж зогсож харагдана лээ гэхчилэн ярина. Тийм л мал даа. Гажидмаа хvvдээ яарах тул лог шараа шавдуулан шир шир алхууллаа, Тэмээ нь лог шарын тавир том алхаанд тvрэгдэх мэт яаруухан урагшилна. Харуй бvрий болоотхоор хvv нь айж эхэлнэ. Эхийнхээ дэргэд л хэсvvрхэж євєєгийнхєє гаансанд тамхи нэрэн таахалзахаас нялх амьтан чинь айлгvй ч яахав. Одоо борцоо дэвтээж гурилаа элдчихээд тэмээ харагдаасай хэмээн гадаа бєртийтєл зогсож байгаа. Торомтой ингэндээ явахаараа тэмээн дээрээ унтаж ташуур гээдэг гэмтэй. Тэр Гажидмаад ганц тэнз vлдэж хvv нь гэрээ харах болсон хэрэг, Гажидмаагийн аав тээр жил жингээс ирэхдээ "Цана гээч юманд ийм таяг хэрэглэдэг юм гэнэ, Yгvй тэр хотынхон ер яасан дундардаггvй сониуч саваагvй улс байдаг юм. Мань мэтдээ бол энэ цагираг шиг юмыг нь аваад хаячихвал боломжийн аятайхан ташуур болмоор эд шиг санагдаад" гэсээр нэг их саваа шиг савх мод авчраад єєрєє нэг хоёрыг л барьсан байх. Ааваасаа хойш тvvнийг бараандаа хураагаад мартчихсан нь чухам хэрэг болж билээ. Хvv нь унаа тэмээнийхээ бєхийг тэвэрч vvрэглээд євєє эмээ хоёрынхоо ташуурыг гээсний дараа Гажидмаа гэнэт мєнєєх савх модыг санаж бараагаа ухаж ухаж гаргаж єгсєнсєн. Хvv нь ч ёс шиг гээсээр, саяхнаас тэр их савх мод ч дууссан.
     Намбайтал хивэн цувж явсан сvргээс жоотгонуур нэрт шар ингэ захлан гараад саариганан гvйх гэхээр нь Гажидмаа нэг сайн цангинатал зандраад ижилд нь нийлvvлэв. Тэр мєн ч жоотгонодог амьтан даа. Ботго тормоо ч тоохгvй. Хєгшин залуу атанцар бууранцар л байвал дагаад саариганадаг мал. Малд ч бас ийм хэтрvv амьтан байдаг аж. Нэрийг нь мєн ч онож єгсєндєє. Ботго байхдаа л тэгж харагдаад байсан хэрэг. Сааж байгаад нvд рvv нь харахад аль нэг эр сvвтэй юм руу сvvмийтэл ширтчихсэн ивлэж байдаг амьтан. Тийм ад дvvрэн малыг чинь юу ч гэхэв дээ.
       Сультай элсэн хоолой гаталсан тэмээн сvрэг нь одоо хайрга шир ширхийлгэн алхална. Энэ бол замын зунд орсны тэмдэг. Гажидмаа ийш тийш хараачлан лог шараа vе vе падхийтэл гуядан шавдуулж єнчин дэрст гэгдэх хотгорыг єнгєртєл єтгєрч эхэлсэн бvрийн дундуур гэр нь аяга хємєрчихсєн мэт бараантан vзэгдэв. Тэгтэл гэрийн нь гадаа нэг лvглэгэр юм байх ч шиг vгvй ч шиг оргив. Хичээж харах тусам нvдэнд нь ус гvйгээд сайн ялгарч єгсєнгvй. Гэр єєдєє ойртох тусам харуй бvрий єтгєрч тєдєлгvй гэр нь vзэгдэхээ болив. Тийнхvv харанхуй наашлан наашилсаар агдлан тэврэх мэт эргэн тойрон харанхуйд уусаад гагцхvv тэмээн сvргийнх нь шир ширхийн алхлах чимээ vлдэн хэсэг зуур явтал гэнэт хажууханд нь гал дvрэлзэн хvv нь гэрийнхээ чигийг мэдэгдэв. Мєнєєх гэрийн гадаа байх ч шиг vгvй ч шиг оргиод байсан юм нь єндєр ачаатай машин байжээ. Хамар амыг нь хєлдєж орхих вий хэмээн гайгvй хичээнгvйлэн туурга берзээнтээр бvтээсэн юмсанж. Гажидмаа тvvнийг нь мэдээгvй тул харанхуйд тэмтчиж яваад хєглєрсєн туурганы vзvvрт бvдэрч унав. Гэвч цухалдсангvй. Хол ойрын чимээ сонсгох гийчин ирсэнд аминдаа хєєрєн дэгдэгнэж орхижээ. Хvv нь тосож ирvvт л,
      - Ижий манайд хvн ирсэн гэж мэдээжийн зvйл шулганаад халуун саванд цай хийгээд тавьчихсан, хоолоо гал дээрээ хийчихсэн. Арай л гаргаагvй байгаа. Та ороод дулаацаж бай. Би лог шарыг тушиж тавьчихаад торомнуудаа уячихая тэгэх vv ээжээ хэмээн урсгалаа. Хvv нь ч бас хvний бараанаар хєєрч баярлаж  орхижээ. Тэгээд лог шарыг хєтлєєд гvйгээд явчихав. Тэмээн сvрэг хэвтшээ эрцгээн vнэрлэн холхилдсоноо тус тусын хэвтрээ олж тvрvvчээсээ намс намсхийтэл хэвтэж эхлэв. Уяулж сурсан торомнууд нь л зэлэн дээрээ бараантана. Хээлтэй ингэнvvд хэвтэшээ засан пад падхийтэл дэвслэнэ. Гажидмаагийн зvрх гэнэт гижигдэн цохилож ямар улс ирээ юм бол гэж бодогдов. Гэр єєдєє алхалангаа vс гэзгээ сандрангуй илж янзлаад алчуураа тайлан авч жимбийтэл боогоод тэмээн дээр хэлхийн унжиж орхисон хормой хотоо тэгшлэн бvсээ чангалав. Тэгээд тоос товрог болсон байх вий гэж бодон нvvрээ хэдэнтээ шувтран арчаад vvднийхээ сурнаас татлаа.
      Галын ємнє том том дєрвєлжин хээтэй хvрэн улаан цамц ємсєж ханцуйг нь шуусан идэр насны шар хvн гурил тасдаж суулаа. Тэрээр ер хэзээний энэ айлын гэрийн эзэн мэт єєриймсєг хэнэггvй нэгэн ажээ. Энэ байдлыг нь vзээд Гажидмаагийн дотор сэрхийн, авгай нь эзгvй айлд шєнє дєлєєр ороод оччихсон мэт гэрэвшин ичингvйрч орхив. Хаалга онгойх чимээнээр мєнєєх хvн єлийн харснаа 
     - Аа та юу? Сайн явав уу. Бузгай жаварлаг байдаг шvv, даарав уу. За дулаац дулаац би одоохон цай аягалаатхая гэнгvvт босон харайж шургуулганаас аяга гарган цай аягалав. Гажидмаагийн дотор бєглєрч хачин жигтэйхэн бадайрч “Сайн явлаа" гэхээс єєр vг унагаж чадсангvй. "Юvхэв ээ би єєрєє аягалаад уучихая" гэж хэлмээр байсан авч чадсангvй. Илvv нэг л vг хэлбэл нулимс нь сад тавьчих гээд байжээ. Ер эр нєхєр нь нэг хоёр сар эзгvй яваад ирсэн мэт ээл дулаан санагдахын сацуу хэнд ч юм, магадгvй энэ хэнэггvй эрд ч юмуу цєхєртлєє гомдож явснаа гэнэт мэдэв. Алчуураа их л удаан тайлж орон дээрээ тавиад аягатай цайг авч гараа дулаацуулахын тулд хоёр алган дээрээ ёроолыг нь ээлжлэн бємбєрvvлсээр шимж уулаа. Мєнєєх эр эрэгнэг дээрээс тавагтай боорцог авчрангаа ам хуурай байсангvй.
     - Намайг Шархvv гэдэг л дээ. Аймгийн баазынх. Танай суманд жаал гурил будаа хvргэхээр явтал энэ хойно гэнэтхэн тэрэгний бєгс эвдрээд хамт явсан тэрэг маань чирч танай гадаа авчирсан нь зол боллоо. Тэгээд яахав, аяны хvн айлын эрхээр гэгчээр хоол хийгээд л сууж байна гэчихээд хvнгэнvvлэн инээж,                                                                                                          -Тоглосон юм тоглосон юм. Ганц орой ч бол гараа амраагаад аваг гэж саналаа. Ер нь жолооч бид чинь хоолыг муугvй хийдэг юм шvv дээ. Олон жил хээр хєдєє хоол цайгаа аялуулсаар явтал гарт орчихдог юм. Харин танай Тулга сvрхий эр юм гээч гурилыг мєн сайн зуурч байдаг шvv гээд давхарлан тавьсан гурилаа тасдаж эхлэв. Гурил таслах гэж ёстой л жиргэж єгдєг эр ажээ. Заазуур жирс жирсхийгээд бvхэл тэвхгэр гурил гоймон адил жиргэгдэн vлдэнэ. Гажидмаа тvvнийг хараад л суумаар санагдав. Гэр нь урд урдахаасаа илvv гял цал болчихсон ч юм шиг, халуу дvvгээд сайхан ч гэж юvхэв. Ёстой л "ёох" гэж хэлээд унаад єгмєєр санагдав. Уг нь єдийд чинь юун ингэж суухтай манатай. Хотон дотроо л тормоо эрээд тэмтчиж явдаг шvv дээ. Тэгээд л шєнє дєлєєр орж ирмэгц хvvтэйгээ гангар гунгар хийсээр хоолоо хийж лааны гэрэл сvvмэлзvvлэн хоолоо идээд хэвтэнэ. Гэтэл энэ орой хvv минь айж бий болов уу яаж байгаа бол гэж огт бодогдсонгvй, тормоо уячихаад л ороод ирнэ биз дээ гэж бодов. Хvний хань бараа гэдэг ийм байдаг ажээ. Манайх чинь сайхан айл байна шvv гэж яагаад ч юм бодогдоод ирэв. Дутуу юм алга. Хvлээн авагч, оёдлын машин, эрээн авдрууд, тэр авдар шигээ эрээлж будсан ор, дээр нь дэвссэн хивс. Урьд нь яагаад ч юм энэ бvхнээ нарийн сайн анзаарч хардаггvй байсан мэт санагдана. Гэр нь ч нэг л цэлийж цайвартаад ч байх шиг. Тэгээд унь тоононыхоо хээг харах гэсэн шиг дээшээ єлийснєє “Хvvе манайх чийдэнтэй болчихож" гэж хэлчихээд учиргvй баярлан алгаа хооронд нь vржээ.
     - Аа хунлятрын гэрэл оруулсан юм, сайхан байгаа биз. 
     - Сайхан юмаа.
     - Таныг Гажидмаа гэдэг шиг билээ.
     - Тийм тийм. Хvv маань бvхнээ ярьж амжаа байлгvй дээ.
     - Тэгсээн. Yе vє мод толгойгоо зуугаад подхийтэл завилаад авах юм. Тэгээд л бид хоёр чинь хєврvvлж алдаж байлаа шvv дээ. Сумын уурын зуухны галч Намжил хар тайлагаа єгчих гээд, их шалдаг бололтой юм. Мань эрд vнэ єртєг нь нэг л боломжийн бус санагдсан бололтой юм. Бас Даш гэдэг хvний хvv Дариймаа гэдэг хvvхнийг гуйгаатахсан чинь цаад Дариймаагийн нь аав ээж юу гэсэн юм дээ нэг л болж бvтэхгvй vг хэлээд Дашийн хvv нь єгсєн захидлаа буцаагаад авчихсан бололтой юм.
     - Єє тэр ч бvр энvvхэнд, надад эрхэлчихсэн юм. Алийв та одоо тухал тухал. Би даргиулчихая гээд Гажидмаа бvсээ тайлж дан тэрлэгээ эрэлхийлбэл
     - Тэрлэгээ эрээд байна уу цаад орны чинь хєл рvv тавих шиг болно лээ бид хоёр чинь гэр цэвэрлэхдээ л тааруу юм. Хавийн шvvрдэхээс арай л анги байдаг шvv гэснээ "За эмэгтэй минь одоо гэрээ мэддээ" гэсээр босож баруун хойморт гарч завилав. Гажидмаа тэрлэгээ сольж ємсєєд цай аягалж барилаа. Тэгээд гал дээрээс хоолоо гаргаж байтал хvv нь орж ирээд баруун орныхоо дэрэн доогуур юуг ч юм эрэн ухаж ухаж,
      - Ээжээ энийг хараа, Шархvv ах єгсєн юм гэв. Гажидмаа хvv рvvгээ хармагц "Хvvе яавлаг" гэж алин цагийн мартагдчихсан охин хонгор аалиар дуу алдаад vсэрч очоод шvvрээд авах хорхой ассан нvдээр ширтэв.
     - Май. Энэ нь таных. Энэ нь минийх.
     - Яах нь вэ. Миний хvv єєрєє л ид.
     - Єєр зєндєє бий. Би уутанд хийгээд хошлонгоос зvvчихсэн. Хєлдєхєєрєє мууддаггvй юм гэж Шархvv ах хэлсэн юм. Тийм ээ ахаа гэлээ.
     - Ммг.
     Тэр гурав их л жаргалтайгаар хєлсєє чийхруулан хооллоцгоогоод шагай хамав. Шархvv санаатай санамсаргvй алин болох нь бvv мэд ёс шиг хожигдох ажээ. Хуруу гар нь барвийгаад хvрз шиг атлаа сандчин чичигнэж хам хум шvvрэхдээ долоо наймыг л авна.  Илvv багтааж чадахгvй,  заримдаа андарганаасаа хождож тэвдэхдээ мєнєєх атгасан хэдийгээ ч савируулан алдаж эх хvv хоёрыг оройжин хєгжєєв. Гажидмаа сэтгэлийн угаас ингэж инээж хєхрєлгvй удсан санагдана. Заримдаа нугалан суусан євдєг нь Шархvvгийн євдгийг шvргэхэд ч юм уу, аль эсвэл Шархvv сандарч тэвдэж самардаж явахдаа хуруу гараараа биеийг нь шvргэхэд агзасхийн жирвэлзэнэ. Энэ тоглоомд Гажидмаа нэг хvv нь хоёр удаа хожив. Гажидмаагийн залхуу гэнэтхэн учир тоймгvй хvрч хэдэнтээ эвшээлгээд,
     - Ёох бvр ядарч орхилоо. Миний хvv одоо унтацгаая. Шархvv ах нь ч ядарч байгаа. Алив ижий нь орыг нь засаад єгье гэсэнд
     - Аа ээж. одоо ганцхан л тоглочихоё л доо тэгэх vv гэж тоглоомын амтанд орсон хvv нь шаллаа. Тэгтэл Шархvv нэг л эервvv зєєлєн инээмсэглэснээ "Маргааш бас нєгєєдєр тэрний цаад єдєр тоглоё. Ах нь vнэндээ ядраад байна тэгэх vv Тулгаа гэж эвтэйхэн гуйсанд хvv хєєрєн баярлаж "За тэгье, яг тоглоно шvv" гээд морь харахаар гарахдаа Шархvvг бараадлаа. Орондоо ороод хэвттэл нэг хоёр эвшээлгээд л мєнєєх их нойр нь хаашаа ч юм нисэн одож гэнэтхэн учир зvггvй гиюvрч тэгснээ "Шархvv босоод ирвэл яанаа" хэмээн анх удаа хирдхийн бодов. Тєдєлгvй баруун орны зvгээс хvvгийнх нь хурхирах сонсодсонд "Муу хvv минь бvр ядарч орхилоо доо, хамжаа дэмжээ байхгvй, нэгдлийн энэ олон малтай цаашдаа яанадаа” хэмээн бодогдоход хаврын их хавсрага нvvрээд нь маналзах шиг болов. Гэнэтхэн хоймрын ор зєєлєн шажигнаж Шархvv юv юvгvй босоод ирэх шиг болсонд нvдээ тас аньчихав. Тэгснээ чимээгvй болчихоор нь сэмхэн сvvрс алдаад нvдээ нээвэл тоононы сvvмгэр туяа халхлан ханхайтал зогсож байх нь тэр.
     - Гажидмаа цаашаа хэвтэхгvй юу гэсэн тасалданги дууг нь сонсоод Гажидмаа алив нэгийг эргэцvvлж амжсангvй хана руугаа эргэн зайчилтал шvлс гудхийтэл залгих чимээтэй зэрэгцэн ялимгvй хєлс, басхvv машинд суухад л vнэртдэг цаанаа л нэг аяг зєєлєн таатай ч гэмээр vнэр vнэртvvлсээр хєнжлийнх нь сэжvvр доогуур шургаад ороод ирэв. Хэн хэн нь дуугарсангvй. Шархvv хоолойгоо зєєлєн зассанаа нэг гараа Гажидмаагийн бэлхvvс доогуур шургуулан тэвэрч єєр рvvгээ эргvvлэв. Гажидмаа уртаар санаа алдсанаа єндийж дан тэрлэгээ тайллаа. Хаа хамаагvй холын хол одон гаригт оччихоод тvvндээ учиргvй хєєрєн хєєрєн дэгдэгнэж гvйх мэт жигтэй бадайрч хамаг л ухаан санаа нь нэг алдран нэг буцаж ирэн хєлд орж яваа хvvхэд шиг учир зvггvй хєєрлєє. Хэдэн ингэний нь дэлэн чандайтлаа чинэрэн саамширч гvйлдэн ирснээ, єєрсдєє ивлэн сvv нь дуслах адил болов. 
     - Шархvv
     - Аа
     - Хvv сэрчих вий дээ.
     Гэвч тvvнээ хэлэв vv vгvй юv єєрєє мєн л Шархvvгийн ааш авирт шингэн ороод ухаан санаа бvдэгрэн эзгvй загийн тєгєл дунд Шархvvтэй хоёулхнаа айл гэр болон тоглож суугаа балчирхан охин мэт болж байлаа. Тэгтэл єєрєє ч мєн хvн Жоотгонуур, Жоотгонуур Гажидмаахан болчихсоноо ухааран ичиж хєнжлийн сэжvvрээр нvvрээ нууснаа "Одоо яая гэхэв дээ, хэнээсээ ч ичиж нуугдах билээ дээ" хэмээн бодоод тайвширч цээжээ ялимгvй гарган сэрvvцэв. Гэрт анир гvм болж Шархvvгийн зvрх луг луг цохилох нь мэдэгдээд хотонд тэмээн сvрэг нь нэгэн зэрэг ичиг ичиг гэх адил шивэр шивэр хивэх нь тодхон дуулдав. Орчлонгийн энэхэн чєлєєнд юу болоотхов гэх шиг говийн шєнийн хурц одод тооноор нь шагалзана.
     - Шархvv!
     Цаадах нь зvvрмэглэж байсан бололтой давхийн цочиж "Аан" гэлээ.
     - Битгий унт л даа.
     - Єє за заа би зvvрмэглэчихэж, одоо унтахгvй ээ, давгvй.
     - Хоёулаа гарах уу?
     - Морь хармаар байна уу?
     - За яршигдаа гэснээ Гажидмаа хєнжлийн сэжvvрээр амаа даран нугдганан инээгээд Шархvvгийн ихэд vсэрхэг суга руу гараа хийн гижигдэж "Yгvй ээ би чамд Жоотгонуур, Идэр бор хоёрыг vзvvлэх гэсэн юм” гэлээ.
    - Тэмээ юмуу?
    - Тийм, нэг нь ингэ, нєгєє нь харимал ат байхгvй юу.
    - Аа. Тэд яахав дээ ямар алга болчих юм биш маргааш л vзье.
     Гажидмаагийн урам жигтэйхэн суларч "Нээрэн тийм л дээ. Шархvvд юу нь сонин санагдах билээ" хэмээн сулбуухан бодтол Шархvv гэнэт сэргэн тvvнийг тас тэвэрч нугалсан хєлийнх нь тахим руу бадируун хєлєєрєє их л єєриймсєг жийн тэнийлгээд шанхыг нь илбэн сєхєж хацар дээр нь удаанаар vнэрлэн vнссэнээ улмаар тэндээ халуун оргиулан озтол Гажидмаагийн хаахнаас гараад байгаа нь vл мэдэгдэх халуун сайхан хvсэл оргилон бадраад нvдээ анилаа. Нэг мэдсэн vvр цайж байв. Тооноор нь сандарч цочсон бєєн бvгээн адуу дэргэтэл хатиран ороод ирэх мэт цайвар гэгээ садран цутгаж гэрийн доторхи тавилга тодорч эхэлмэгц Шархvv нэгэнтээ суниагаад тvvнийг ихэд халуун дотноор тэврэн vнэрлэн таалснаа босоод явав. Гажидмаа хоромхон зуур дугхийн нvднийхээ хорыг гаргуут босож цайгаа чаналаа. Yе vе дуу аялмаар ч шиг, бие нь ихэд хєнгєрч шєнєжин унтаагvй хир нь ядарсан шинж даанч vгvй оргиод орж гарч шалвалзлаа. Шархvv хоймрын ор дvvргэн гараа алдалчихаад унтаж байна. Гvйн очуут євєр рvv нь хvйтэн гараа шургуулан эрхлэж наадмаар санагдсан их хvслээ ичиглэн шоолчихоод торомтой ингээ шувтарахаар гарлаа. Лог шар нь тушаатайгаа тэмтэчсээр яваа гялаан цагааны хажууд ирээд хэвчихэж. Жоотгонуур Идэр борын нєєлєг их илчинд халууцсан аятай бєєрийг нь налаад байдгаараа тарайчихсан хивж хэвтэнэ. Єєрєє ч мєн л ийм байсан байхдаа. Идэр бор vе vе ихэд янцаглан цатгалдаж хэвтэнэ. Харвал хоймрын ор дvvргэн унтаж хэвтээ Шархvv шиг Хєєрхий амьтан, юундаа ингэж ханаж цаддаг байнаа. Єнєєдрєєс хэдэн хоног уяж сойж уналгvй болохгvй нь. Єєх тосыг нь жоохон ч атугай дундруулж хайлуулж хом бєхийг нь нимгэлж, єгєхгvй бол хур хvчиндээ хуурамч цатгалдаад шинэ ногоо идэж шалихгvй чихэлдэхнэдээ, Буур нь хэдхэн хоногийн ємнє ороондоо галзууран алдаж байсандаа гэмших мэт нvд анилдуулан хоосон шvд хяхатнуулан сvргээс зайдуу хавчигнан чичрэн хэвтэнэ. Шартчихсан хvн шиг. Тvvнд одоо Жоотгонуур ч тэр ер юv ч байсан хахь хамаагvй болсон бололтой. Хээлтэй ингэнvvд нь ихэд чихэлдэн янцаглалдаж сvvжилдэхийг vзвэл тvрvvчийн ботго юv юvгvй цухуйх нь бололтой.
      Гажидмаа гэнэтхэн "Yгvй ер эдэн шиг нэг тєрєхсєн" гэж бодогдоод явчихлаа. Эхчvvдийг асрах гэрт эмнэлгийн асрагч сувилагч нараар асруулж тойлуулан шєл ууж тєрсєн эхчvvдтэй дэвэн дэлхийн юм хамж шимэн ярьсан шиг хэд хонохсон. Тэгтэл сувилагч орж ирээд л "За эхчvvдээ хvvхдээ хєхvvлэх цаг боллоо. Учир тоймгvй нялуурцгаагаад хєхvvлэх цаг хэтрvvлбээ. Амныхаа самбайг зvvцгээ авчихваа та нар, хvvхдэд ханиад хvрчихнэ шvv" гэж чухам єєрєє тєрvvлээд єгч байгаа юм шиг л ихэмсэглэнэ шvv дээ. Тэр ч бас сайхан. За тэгээд л эхчvvд энд тэндгvй л хvvхдийнхээ єлгийг задлан тайлж нэг мэдсэн мєнєєх их таван ханат нялх хонгор vнэрээр халгиж орхино. Мєн ч таатай даа. Нээрэн нэг хvvхдийн булбарай зулай vнэрлэхсэн, би ч жилийн жилд л баахан ботгоны єрвєлєг л vнэрлэх юм шив дээ" хэмээн хєл алдсан бодол хєврvvлсээр хэдэн торомтой ингээ дор нь шувтарчихав. Тvвэгсээд ч байх юм байсангvй. Торомтой ингэ нь бараг ширгээд чvv ай хоёр гурван цайны сvv л єгєв. Цайгаа сvлж энэ хоёрыгоо сэрэхээр л нэгмєсєн уухаас гэж бодоод ороо хураав. Шархvv энэ сэжvvрээс л сєхсєн байхдаа гэж санагдаад урьд шєнийх нь хєлгvй их жаргал цэнгэл бас л дутуудсан мэт санагдаж дотроо жуумалзан Шархvvг ширтээд "За гайгvй ээ" хэмээн шивнээд инээмсэглэн эргэв. Тэгтэл ч тэмээ нь босоцгоон холхилдоод эхэлцгээсэн тул гарч билчээрт нь гилчихээд загийн ганц хоёр єгєр хожуул хормойлсоор ирвэл нєгєє хоёр нь сэрчихсэн хоёр том хvн шиг  дvнгэр дvнгэр ярьж хэвтэв. Тус тусынх нь аяганд єрєм тос vйгээд цайг нь аягалан орны нь ємнє тавилаа. Хvv нь сурснаараа орон дээрээ дєрвєн хєллvvт хєнжлєє хэдрээд цайгаа оочсоноо "Ижий надад яавлаг єгєєч" гэлээ.
     - За заа цайгаа уучих. Дараа нь тожигнуулна биз. Шархvv орон дээрээ єндийгєєд хувцсаа эрж бєгтєгнєв. 
     - Цайгаа уучихаад аажуу уужуу босооч дээ.
     - Сураагvй юм чинь эвгvй оргиод байна шvv. Босоё доо.
     - Цайлж хэвтрээ хангаад босохгvй дээ. танай тєвийнхєн ч нээрээ яарч адгаж босоод л хагас хугас цайтай л ажил руугаа шогшоод сурчихсан байдаг байхаа даа.
     - Yгvй нээрээ, би одоо юундаа ч яарах билээ. Тухтайхан шиг цайлаад л босдог хэрэг vv дээ гэж Гажидмаа руу шунал дундраагvй харцаар ширтэн инээмсэглэтэл мєнєєх айхавтар харц нь энгэр заамны нь завсраар шургаад ороод ирэх болоод Гажидмаа дэмий л захаа тэмтэрч тэгшилж янзаллаа.
       Нар дээр хєєрч жавар гэсэж уясаад ирэхээр Шархvv хєлдvv тємєр дvн дан хийлгэн машинаа ухаж тєнхєж гарлаа. Байсгээд л "Тулгаа хvv минь нагтнаа аваад аль" гэнэ. Тэгснээ “Ээ хєєрхий наадах чинь дорцоов байна шvv дээ. Чи ер нь жолооч болж нэг л барахгvй нь ээ дээ" гээд инээж дуулдана. Гажидмаа дуу аялан орж гарангаа тогоо дvvрэн борцтой будаатай цай чанаж, илvv гэртээ ороод ганц гvзээ цагаан тосоо гарган ирж булангаас нь их л томоор эмтлэн авлаа. Ингэ нь ид ширvvн ботголж, шилэрсэн ингэний хойноос зvг чиггvй жонжуулж жонжуулж ботгыг нь дvvрч ядарсаар ирээд цайнд vйж уухад ядаргааг гаргууд тайлж амсхийлгэдэг идээсэн билээ. Харин энэ удаа эргэлзэж тээнэгэлзэлгvй хагалж орхив. Харамссан ч vгvй. Басхvv гэртээ оруут зvvн хоймрын авдраа уудлан ингэний нэрмэл гарган шар тос хийгээд зуухны хvхээн дээр тавьчихаад гэрээс гарч "Хєєе, жолооч нар цайгаа уу" хэмээн авдрынхаа мухраас хурган дээлээ гаргаж нар салхи амтлуулан хэцэн дээрээ тохож байгаа хvний адилаар сэтгэлийн гvнээс нургиулан дуудав. Хариуд нь их бага хоёр эр хvн хоёр єєр єнгєєр "За за одоохон очлоо” гэхийн сацуу єглєє ижлээс нь барьж уясан идэр бор гэнэтхэн жоотгонуурыг vгvйлэв vv, аль эсвэл эзнийхээ тэрхvv эервvv наалинхай дуунд уярч гуниглан сvvрслэж байгаа нь тэр vv хэнгэнэтэл гунгалан бурантагных нь vзvvрээс чангааж сарвайх уяа загаа тойрон эргэлдэв. Шархvv яаруу давчуу цайлж, халааж єгсєн архийг хам хум уунгуут тvргэлэн гарч дахиад л мєнєєх тємрєє тожигнуулж эхлэв. Ер хичнээн ч удсан юм бvv мэд Гажидмаа "Энэ чинь хvний хvн, явуулын хэрмэл эр, тэгэхээр бушуухан л явахсан гэж яаралгvй яахав дээ” гэсэн гашуун бодол тєрєєд хоолой нь юунд юм торж нулимс нь гилтэлзэн гарч иртэл "Байтлаа хvvхэд шиг уйлах нь vv дээ" гэж єєрийгєє зэмлэн унан алдсан нулимсаа ханцуйгаар шудруут тэмээндээ явъя даа хэмээн бодож гэрээс гарав. Нар баруун тийш нилээн хэвийжээ. Шархvv Тулга хоёр нэг том бєєрєнхий тємєр машиныхаа хажууд салгаад тавьчихсан доторхийг нь ухаж тєнхєж байна. Yзвээс тэр нь дахин хэрэглэгдэхгvй болтлоо эвдэрчихээд доторхи жижиг сажиг юмных нь аль л бололцоотой гайгvйг нь тvvж байх бололтой.
        Нар жигтэй таатайхнаар ээсэн ээвэр дулаан єдєр байсанд "Ер нь єнєєдєр хvvгээ явуулъя байз" гэж бодогдоод ирэв, Салхинд гараад ирэг. Дандаа л гэрийн мухар сахиж  байх гэж юу байх вэ. Муу хvv минь бvр уйдаж гансарч орхио, хээр гадаа явж. цангинатал дуулаг гэж санаад хvvгээ дуудав.
     - Миний хvv, идэр бороороо яваад тэмээгээ хураагаад ир.
     - Аа ээж, та явчих л даа. Би зєндєє их ажилтай байна шvv дээ.
     - Ээжийнх нь бие зарайгаад халуураад байхад чи тоох ч vгvй юм. За яахав, яахав. Би хээр хєдєє халуурч дагжиж яваад тэмээ малаасаа унаад vхээд єгье л дєє. Аль тэр тохом гаргаад тохоод аль.
        Хvv эхийнхээ царай єед аймсран харснаа "Ээжээ та амьсгаадаад байна шvv дээ" гэсэнд "харин тэгээд яагаав. За за бушуул" хэмээн зандарчээ. Хvv нь ч гэр рvvгээ год харайн оров. Гажидмаа машин доогуураа хэвтээд юм оролдон байгаа Шархvvг нэгэнтээ хараад гуниглан сvvрс алдуут идэр бор руугаа очин бурантагийг нь тайлан хєтєлсєєр гэрийн хаяанд авчран сєглєж хэвтvvлтэл хvv нь vстэй дээлээ ємсєж дулаалчихсан тохмыг нь тэвэрч тvvртэж бvдэчсээр гарч ирэв.
      - Ижий би яваад ингээ хураагаад ирье. Харии нэг яавлаг аваад явъя тэгэх vv гэжээ. Гажидмаа "Эвий минь дээ" хэмээн дотор сэтгэлдээ дуу алдаж єєрийн vйлсгvй муухай санаагаа зvхсээр,
     - За яахав дээ миний хvv. Хоолоо хийгээд байж бай. Торомныхоо хєлдvvсийг арилгаарай гэсэнд хvv тоосонгvй.
     - Ээж би харин єнєєдєр бууз л идмээр байна. Та хємлєн зоодой шулж байгаад амттай бууз хийгээрэй. Тэгээд та хоёр хоолоо идэлгvй намайг хvлээж байгаарай. Би ааруул євєртєлчихсєн. Тээр хараа.
     - За тэгвэл єєрєє мэддээ, явбал яваад ир. Ээж нь сайхан бууз хийгээд хvлээж байя битгий их оройтоорой. Тэмээгээ ширvvхэн алхуулаад ирээрэй.
      Хvv мордоод "чvv" хэмээн давчихад харвал гарт нь ташуур байсангvй.
     - Миний хvv хvлээгээрэй. Гажидмаа ийн хэлчихээд гэр рvvгээ гvйж ороод vлдсэн ганц тэнзээ барин гарч ирэв.
     - Ээжээ надад дээс л єгчих.
     - Барь барь миний хvv. Хээр билчээр дээр хvн хар таарвал муухай. Хvv vг дуугvй инээмсэглэн ташуурыг авч гуядтал идэр бор хаашаа явахаа сайн мэдэж байгаа бололтой тэртээ ємнє этгээдэд сvvмэлзэгч их бага хайрханыг чиглэн хамар шуухитнуулан тэшлээ.
     - Миний хvv! Мэдээтэй яваарай унаа чинь авч шуугих вий.
     - За аа ээжээ.
    Гажидмаа хотныхоо хєлдvvсийг хvрз малтуураар гялав цалавхийтэл цэвэрлэчихээд илvv гэрээс мах оруулан гурилаа зуурав. Тєдєлгvй Шархvv ч орж ирэв.
    - Машин тэргээ ашгvй янзалж гvйцэв vv. 
    - Гvйцэхтэй мантай юм болжээ. Шинийг л тавихаас биш бvр болшгvй болчихож. Гажидмаа зуухан дээрээс бvлээсгэсэн ус авч Шархvvгийн гар дээр хийж єгєєд томхон шиг загийн хожуул авчирч гал руугаа хийчих санаатай гарав. Тэгтэл зууханд багтчихмаар жижгэвтэр юм vгvй болжээ. Бас л тvлээ vvрэх ажилтай болох нь хэмээн сэтгэлдээ дэмий нэг vглээд vлдсэн хожуулуудын хамгийн жижгийг чулуун дээр бяцлаж хагалах санаатай єргєх гээд даасангvй, дэмий жаал оролдоод аргал хормойлон орвол Шархvv тvvнийг хармагц учрыг ойлгосон бололтой юм ч хэлсэнгvй зєрєєд гарчээ. Тэгтэл ч гадаа заг бяцлах дуулдлаа. Гажидмаа ч тэссэнгvй гартал мєнєєх даагддаггvй бvдvvн бvдvvн хєх загнуудыг толгой дээрээ сэгнийтэл єргєснєє "Сvй сvй” хэмээн чулуун дээр буулгана. Тэр тоолон заг нь ёолох мэт чихраад тас тас vсрэнэ. Гажидмаагийн нар ганц гарчээ. Болж хуна золигуудыг их элэг бариад даагдахгvй байдаг билvv та нар. Хоромхон зуурын дотор гадаах загийг нь бутлаж дуусгаад явган сууж гар дээрээ овоолоод босохдоо Гажидмааг харж инээмсэглэн "Маргааш нэг номхон ат аваад vлдэх юм шvv хэдvvлээ тvлшээ базаанаа" гэлээ.
      Гажидмааг хараахан тєрєєгvй байгаа нялх ботгоны єєвийсєн єрвєлєг, бамбагар зєєлєн тавхай сэлтийг сэтгэлдээ эргэлдvvлэн хар цагаан хоёр єнгийн тvvдгээр эргvvлэгтэй уяа томж суутал vе vе тvvний зvг нvд буландан харж баруун хоймор ном уншин сvvжилдэж хэвтсэн Шархvv тэссэнгvй босож ирээд араас нь тэврэн авч гэдрэг нь дарав. 
     - Хvvе л дээ, хvн хvрээд ирнэ гэснээ инээд алдан єндєлзєв.
     - Чи ер нь сайхан хvvхэн юмаа. Харах тусам улам л сайхан болоод байх юм.
     - Мєєн, єєр юу гэмээр санагдах юм, Аймаг орны хvvхнvvд ч харин сайхан байдаг байх шvv
     - Миний хувьд ч тэр сайхнууд нь хvртээлгvй шvv дээ. Ер нь бол байдаг л байлгvй дээ, Миний хувьд ч ямар азаар машин маань энд ирж эвдэрвээ гэж бодоод учиргvй баярлаж байна даа. Гэхдээ би улсын хойшлуулашгvй ажилтай, чи эндээ нэгдлийн энэ олон малтай, бид хоёр яаж ч болсонгvй нэг vйлийн vр ургууллаа даа.
     - Хvрээд ир л дээ. Хvv бид хоёр чамд аль байдгаа л зориулна гэж хэлэн алдаад хэлээ хазан тэслээ. Мєнєєх хєгжимчин яалаа мєн л ийм vг хэлж байсан. Хааяа нэг vзэгддэг тоо бvртгэгч ч ялгаагvй, холхиж байснаа л тэсэлгvй сум руугаа яардаг. Энэ Шархvv ч эгээ адил. Тэгэхээр тэр vйлийн vр гээч нь чухамдаа би єєрєє юм байна. Яая ч гэхэв дээ. Гоёо шиг л гав гашуун vйлийн vр чигээр єтлєх учиртай юм байхдаа. Шархvv тvvний тахим цээжээр гараа оруулан сэвхийтэл єргєж орон дээр нь тавиут тэртэй тэргvй сулран чирэлдсэн бvсийг нь тайлж эхлэв.
     - Хvн хvрээд ирнэ шvv дээ.
     - Энэ эзгvй элсэн дунд хэн л ирэв гэж. Эсвэл чамд ирдэг хvн байдаг юм уу. За хэлчих нээрэн байдаг уу.
     - Байтлаа хардах нь шив дээ. Надад хэн л ирэхэв дээ. Энгvvн яваа тэмээ малын эрэлчин алийг хэлж мэдэх билээ, гэнэтхэн ороод ирэхэд нь орон дээрээ жарвайтал хэвтэж байвал муухай.
     - Энд бас сайхан байна шvv. Нам гvм, хэн ч байхгvй. Бид хоёр л байх шив дээ.
      - Чи тєв суурины хvн удахгvй уйдна л даа.
     Шархvv хариуд нь юм хэлсэнгvй харин суганых нь товчийг имэрч мултлаад энгэрийг нь задгайлж эхэлсэнд,
     - Шархvv байзна би хоймроор гээд Гажидмаа vгээ ч гvйцээсэнгvй нємгєн хэвээр босож хоймрынхоо орыг хонхойлж эхэлжээ. Тэр хоёр хэсэг зуур зvvрмэглэж орхижээ. Гажидмааг зvvдэндээ цочин тийрээд сэртэл гал нэгэнт зогсоод гэрт зэвэр даажээ. Тооноодоо харснаа "Хvvе хvv минь ирэх болчихжээ" хэмээн уулга алдаад дан тэрлэгээ шvvртэл цээж нь хєлєрчихсєн унтаж байсан Шархvv ч цочин сэрж ухасхийв. Хоёул яаран гvйлдэж ор дэрээ хураагаад буузаа хийжээ. Гурвуул євдєг євдєгєє нийлvvлэн сууж мєн л шєнє дєл болтол шагай хамлаа. Хvv ташуурыг нь гээчихээд ирсэн авч Гажидмаа загнаж аашилсангvй. Ээжийнх нь бие сайжирч инээж хєхєрч байгаад хvv нь ч баярлаж ташуур гээсэн гэмэрхлээ мартагнан шагай хамж суусан хэвээр vvрэглэв. Гажидмаа орыг нь засаж хvvгээ унтуулаад эргэтэл Шархvv тоононы дор санжиганах гэрлийн унтраалгыг чадхийтэл даржээ. Нэг л мэдсэн тав зургаа хоногт Гажидмаагийн бие хєшvvн залхуутай байдаг нь оргvй болж арилаад зvйрлэвэл намар орой бороонд таана монгол нялхарсан их тал цэмцийн ногоорохын адил хєнгєн цолгиун болж орхив. Юуханд ч гэлээ инээд нь хvрч vе vе гижигдvvлсэн мэт тасхийтэл инээх авай. Мєнєєх засварын улсуудыг ирээд хоргvйхнээр шоглон наргихад ч савыг нь огт хоосон буцаасангvй.
     - Тийм, тэгсэн юм Танай Шархvvг мєн сайн аргамжлаа даа. Харин та нар очуут л дарга даамлууддаа хэлээд нааш нь ойр ойрхон явуулж байгаарай гэж хэлэх мєртлєє тас тасхийтэл инээсээр байжээ. Оройхон хирд тэд тэргийг нь засаж єгєєд аймаг руугаа буцацгаав. Шархvv маргааш нь сум руу явахаар шийдэж хонолоо. Тэр шєнє ер бусын богинохон шєнє байсан бєгєєд аймгийн тєвд суугч царай зvс бие бялдараар єєрєєс нь хахь хамаагvй дор атлаа тэн хэмжээгvй их аз жаргалын эзэн болсон Шархvvгийн атигар давжаахан хvvхэнд тэсэлгvй атаархсан атаархал дарагдаж сэтгэл санаа цэлмэн "За боллоо" гэж бодогдож амжаагvй байтал vvр цайж эхлэв.
     - Шархvv чиний авгай нээрэн тийм царай муутай юм гэж vv?
     - Чиний хаана ч хvрэхгvй.
     - Тэгээд яагаад суучихсан юм бэ? Салж болохгvй юм гэж vv дээ, Шархvv би чамд дасчихлаа би яах юм бэ? Чи намайг хайрлаач дээ. 
     - Яараад л суучихсан юм. Чамайг энд ингээд байж байх юм гэж мэдсэн биш дээ. Авгайгаасаа салж чаддаг юм гэхэд хvvхдvvдээсээ салж чадахгvй хvн шvv дээ би. Тэд маань одоо зам ширтээд бэтгэрч байгаа. Манай бага гэж яана, намайг чинь ёстой дагиж єгдєг эр шvv дээ.
      Гажидмаа хєнжлийнхєє сэжvvрээр нvvрээ дараад гашуунаар мэгшин уйлав. Шархvv тvvнийг єєр рvvгээ шахан аргадаж тэврэх гэхээр цээж рvv нь гараар тулан цахдаж гэдийв. Шархvv ч аргадах гэж дахиж хvчилсэнгvй. Тэгэхээр нь яв яв хэмээн дохиж тvлхвэл босоод явжээ. Тийнхvv хэнэг ч vгvй босоод явчихна чинээ санаагvйдээ гэнэт учиргvй харамсан нулимсаа шудран арччихаад босож араас нь очин баахан ноололдов. Нар юv юvгvй мандах дєхжээ. Гажидмаа анх удаа гэрэлт халуун нарыг сэтгэлдээ ад vзэн зандарсан авч нэгэнт єнгєрчээ. Орчлон хорвоо, тvvнийг гэрэлтvvлэн гийгvvлэгч ээлт наран би чамд ямар буруутай vйл хийсэн билээ дээ гэх адил зvvн уулын араас цухуйж торгон утас мэт ширхэг нь тооноор гулган орж ирээд жаазтай зурагных нь буланд амсхийх аятай гялтайж байлаа...
     ... Шархvv бvхээгтээ орж хаалгаа хапхийтэл хаав. Тэгээд тvлхvvрээ тvлхэхийн ємнє гэрийнхээ vvдэнд бєртийн зогсох хоёрыг харлаа. Хvv нь эхийнхээ гэдсэнд шахан наалдаад нулимс тунасан нvдээр ширтэж байна. Энэ нь тунасан нулимсны цаадах сэргэлэн хар нvд юуг хэлнэв. Ингээд л хаашаа ч хамаагvй яваад єгєхсєн гэж байгаа ч юм болов уу, эсвэл энэ муухай дуутай хvйтэн тємєр тэрэг байгаагvй бол Шархvv ах энд л байж байх байсандаа гэж єгvvлнэ vv бvv мэд. Тэрээр сайртаж хагарсан могжгор гараараа эхийнхээ хормойг хумиж базсаныг нь л зэгсэн сайн анзаарч харав. Энэ л жижиг бор гараар шагайг бєєн бєєнєєр нь хамж байсан. Хєєрхий дєє. Харин тэр хvv юv ч захисангvй. Хvvхдvvд нь ийш тийшээ явах бvрд нь ааруул ээзгий ч юм уу vгvйдээ л гэхэд гоёо захиж бєєн шагшаан шулганаан болдог энэ хvv тэгсэнгvй. Гажидмаагийн нvдэнд мєн л нулимс гялтайж харагдавч тvvнээ унагахгvйсэн хэмээн хvчилж байгаа бололтой мушийтал инээмсэглэн хvvгийнхээ тvнжгэр зулайг зєєлєн бор алгаараа илж зогсоно. Хэдхэн цагийн ємнє энэ л дулаан алгаар єєрийнх нь цээжийг ингэж л халуу оргитол илж агдлан тэвэрч тоононы бvдэгхэн туяанд цээжээ цайвартуулан аяглаж байсансан. Ийн бодтол дахиад л нэг хономоор санагдан тэсэлгvй шvлсээ гvд хийтэл залгив. Боломжийн л хvvхэн дээ. Харин эхнэрийн Дорлигийнд єгєєрэй гэсэн яавлагийг яаж ч болсонгvй эднийд єгчихєв байна. Хожим мэдчихээд цамнаад унахааргvй нэг аятайхан шалтаг олж хэлэх юм шvv. Сум орох замдаа л бодоод олчихдог хэрэг хэмээн бодсоноо нойр дутуугийн эрхээр єєрийн эрхгvй эвшээж орхижээ. Тийн эвшээтэл нvдэнд нь ус урсах мэт болоод тэрхvv урссан их vер хvv эх хоёрыг хамаад явчих шиг болсонд нvдээ нухаад харвал тэр хоёр гэрийнхээ vvдэнд зогссон хэвээр л байжээ, Шархvv нэгэнтээ тамшаалж тамхиа асаангуут тvлхvvрээ тvлхэж тэргээ хэд хvчтэй хаазлан нургиулж аваад хєдєллєє. Тэр яваад єгєв. Тэрхvv сvр бараатай машины зогсож байсан газарт тvvний талын талд ч хvрэхгvй, хонхойж хоосорсон хєлдvv тємєр ямар нэг олон нvдтэй амьтан "Намайг ингээд орхичихлоо гэж vv" хэмээн гайхах адил онгойж харласаар vлдэв.
    - Єє золигдоо, энэнийгээ зайлуулчихаарай гэж хэлэхээ мартчихсан байна шvv дээ. Бид хоёр яагаад ч даахгvй байхдаа хэмээн Гажидмаа харамсан бодсоноо "Yгvй ер нь тэмээ мал vргэлж туйлаад байхгvй болж гэм нvдний буланд єртєсгээд байж байг дээ хэмээн цайруулан уужирлаа. Машины дуу холдон холдсоор Шар хєвийн дєрєлжєєд мацан гарч харагдсанаа зэрэглээнд сэмрэн сэмэрсээр алга болов. Хотонд гялаан цагаан гэнэт хэнгэнэтэл гунганалаа. Ижил хэдэн атаа vгvйлж дээ. Бvгд эр сvвтэй атлаа ингэтлээ ижилддэг мєн сонин амьтад шvv.
      - Ингэсгээд ижий нь тэмээ рvvгээ явъя даа. Миний хvv борцтой гурилтай хоол хийгээрэй. Ижийгээ оройтвол гал гаргаарай.
Хvv нь хариу дуугарсангvй, харин эхийнхээ хормойг шvvрэн угзарч юунаас ч юм нvдээ нуух адил нvvрээ даржээ.



Comments