Уучлалт хүсэх тухай


2018.2.23. 2017 оны 12-р сарын 20-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Чанрав овогт Баатарсүрэнгийн Тогтохбаяр хариуцагч С.Батсуурийн нэр дээр гомдол гаргаж, 2013 оны 7-р сарын 5-ны өдрийн “Шүүдэрцэцэг ч гэх шиг”, 2017 оны 11-р сарын 3-ны өдрийн “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих дон” гэсэн шүүмжүүдээр миний нэр төрд халдаж, жендерийн ялгаварлан гадуурхалт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй зүйл хийсэн тул choidogjamtsism.blogspot.com, amjilt.com, dorgio.mn, sonin.mn, gashuun.mn, ikhmongol.mn, urlag.mn, massnews.mn, mongolcom.mn сайтуудад няцаалт залруулга хийж, уучлалт хүсэхийг хариуцагч Д.Батсуурьт даалгаж шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжилжээ. Мөн үүнийхээ дагуу Монгол Улсын Засгийн газрын Жендерийн үндэсний хорооны Жендерийн үндэсний шинжээчийн дүгнэлт гаргуулжээ. Молхи миний бие аливаа уран бүтээлчдийн хүйсэнд анхаарал хандуулдаггүй гэдгээ тухайн үед нь мэдэгдэж байсан бас жендерийн асуудал байгаа бол уучлалт гуйхад бэлэн гэдгээ ч уламжилж байснаа дурдая. Уг гомдол нь уран зохиолын чанарын тухайтад огт бус, зөвхөн жендерийн асуудалтай байгаа учир, басхүү Жендерийн үндэсний шинжээч Ж.Занаа гэгчийн дүгнэлт, мөн Сүхбаатар дүүргийн шүүгч С.Энхбаярын зөвлөсний дагуу Итгэмжлэгдсэн төлөөлөгч Балбар овогт Мөнхдөлийн Түмэннасттай байгуулсан Эвлэрлийн гэрээ ёсоор уучлалт нийтэлж гомдоллогч Б.Тогтохбаярын хүслийг хангая. Дээрх шүүмжүүдэд нэр дурдагдсан Шүүдэрцэцэгийн өргөн олон түмнийхээ дунд олсон өндөр их нэр хүндэд аймшиг үгүйгээр халдаж, санамсар үгүйгээр жендерийн ялгаварлан гадуурхалт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй үйлдэл хийснийг уучлан өршөөх ажаамуу. Жич: С.Батсуурь, Д.Батсуурь, Жендерийн ялгаварлан гадуурхалт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй зэрэг үгсийг гомдол гаргагчийн нэхэмжлэлээс авсан болно. 
Хүндэтгэсэн: Г.Батсуурь

Comments

Anonymous said…
Тэгээд доромж шүүмжүүдээ устгаач!