РИ БАГШИЙН ЭРДЭМ ШАВХАГДАШГҮЙ



      Ри багшийнхаа эрдмийг бид мөн ч олон үе “мөлжинө” дөө. Тэгэхээс ч аргагүй юм. Ер нь хүн төрөлхтөн мэдлэг чадвар нь дутсан үед л яах аргагүй урьд өмнөх үе рүүгээ өнгийдөг юм дагуу даа. Ри багшийн үг утга найруулах эрдэм юу юунаас илүү чухал болж байгаа энэ үед судлаач маань олон жилийнхээ эргэцүүлэл судалгаагаа базан энэ номыг туурвижээ. Эндээс Ри багшийн судалгааны шинэ үе эхэлж байна гэж үзэж болно. Өмнөх он жилүүдэд бид их эрдэмтнийхээ өвийг цуглуулах, хэвлүүлэх, түүний тухай дурсамж дуртгал нийтлэх зэрэг намтар судлал, өв судлалтай холбоотой нөр их ажилгүйцэтгэж, цөөнгүй ном эмхэтгэл гарсныг та бүхэн мэднэ. Одоо эрдмийг нь шинжлэх ухаанчаар судлах их ажлын үе эхлэх ёстой болж байна. Судлаач Ч.Чимэгбаатарын судалгаа чухам үүнд зориулагджээ.
      Ри багшийн эрдэм шавхагдашгүй юм. Энэ үг түүний тухай бичсэн бүхий л ном нийтлэлд бий. Яг эрдмийн нь их ертөнцөд нэвтрэн орсон судлаачийн хүүрнэлийг уншицгаая. Энэ судалгаа “Ри багшийн эрдэм шавхагдашгүй” гэдэг үгийн нэгэн чухал баталгаа болох нь дамжиггүй юм.

О.Содномпил




Comments