Шувуудын нойрон
сэрвэлзэнэ үү
Тэнгэр яасан
хөнгөмсөг
Шугуйн намианд
эрвэлзэнэ үү
Одод яасан элгэмсэг
Уулс гүндээ
гэрэлтэнэ үү
Шөнө яасан
саруулхан
Уусаад наран
жаргана уу
Нуур яасан бүлээхэн
Бүсгүйн нойрон
хулжина уу
Салхи яасан сэмхэн
Хэрсүү ухаан дайжина
уу
Бодол яасан гэнэхэн
Шүүрс алдуут
сэмэрнэ үү
Саран яасан
торгомсог
Шүлэг сүлжүүт
алдарна уу
Сэтгэл яасан
нялхамсаг
["Ташаа тамгаар чулуут" УБ, 1996 он, 36-р тал]
Comments